П.Алтангэрэл гишүүн багш зангаа гаргав
2012.03.01

П.Алтангэрэл гишүүн багш зангаа гаргав

Өнгөрсөн намрын чуулганаар Боловсролын тухай хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед сургуулийн туслах ажилтнуудын тухай заалтыг МАН-ынхан хасч, ширүүхэн маргаан дэгдсэн. Сургуулийн туслах ажилтан буюу тогооч, эмч, галч зэрэг энгийн ажилчдын талаарх заалтыг хуулийн төслөөс хассан нь П.Алтангэрэл гишүүний уурыг хүргэжээ.

Тэрбээр “Дээрх заалтыг сэргээх ёстой. Та нар яахаараа ингэж хүнийг ялгаварлан гадуурхаж байдаг юм” гээд л бууж гарлаа.

Үүгээр зогсохгүй Д.Очирбат гишүүнтэй би, чи-дээ тулан хэрэлдээд амжив. Эцсийн бүлэгт Боловсролын салбарын асуудал дээр эмч Д.Очирбат багш П.Алтангэрэлд мад тавиулалгүй яах вэ. Боловсролын тухай хуулийн төслийг санаачлагчдын тоонд багтдагийн хувьд П.Алтангэрэл гишүүн өөрийн төс­лөө тун идэвхтэй хамгаалснаар Байнгын хороонд дахин санал хураалт явуулж, туслах ажилчин эмч, тогооч, энгийн ажилчдын талаарх заалтыг хэвээр үлдээж, чуулганы хурал­даанаар хэлэлцүүлэхээр болсон.

Түүгээр ч зогсохгүй байнгын хорооны хуралдаан дээр зарим гишүүн рүү уурлаж, бухимдан, “Би мэдэж байна. Та нар дуугүй бай” хэмээн загнаж, багш зангаа гаргаад авна лээ. Ийнхүү багш зангаа гаргасан нь П.Алтангэрэл гишүүн Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш хийж байсантай нь салшгүй холбоотой бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.