Дээд боловсрол чанаргүй байна
2016.01.07

Дээд боловсрол чанаргүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн А.Бакей “Зөв зүйтэй өөрчлөлтийг оруулж ирэхээр зөв хандлагатай хуулийн төсөл байна. Зарим зүйлийг тодруулъя. Их дээд сургуулийн бие даан хөгжих, нөхцөл боломжийг одоогийн хуулиар сайн олгож өгөөгүй. Зарим үед хязгаарласан зүйл заалттай хуулиуд бий. Элсэгчдийн хяналтын тоог одоогийн хуулиар Боловсролын яам тогтоодог. Харин энэ хуулийн төслөөр тухайн сургуулийн удирдах зөвлөл  тогтоохоор болж байгаа юм байна. Энэ нь зөв байх.”

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Дээд боловсрол эзэмшиж буй хүмүүсийн тоо ЕБС төгссөн хүмүүсийн тоотой харьцуулахад хэдэн хувьтай байгаа вэ. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүс мэргэжлээрээ бус үйлчилгээний байгууллагад ажилладаг. Энэ утгаар нь дээд боловсролыг чанаргүй байна гэхээс өөр аргагүй. Холбогдох хуулинд өөрчлөлт гарснаар энэ байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? гэдгийг тодрууллаа.