“БАРИЛГА - 2012” үзэсгэлэн яармагийг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нээлээ
2012.03.15

“БАРИЛГА - 2012” үзэсгэлэн яармагийг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нээлээ

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “Мишээл групп” компани хамтран БАРИЛГА - 2012”хаврын уламжлалт үзэсгэлэн яармагийг өнөөдөр үүдээ нээлээ. Барилга угсралт, орон сууцны 120 гаруй компани болон барилгын материал үйлдвэрлэгч, импортлогчид оролцож байгаа үзэсгэлэн яармагийг ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж нээж үг хэлсэн бөгөөд үзэсгэлэнд барилгын салбарын хөгжлийг илтгэсэн, олны сонирхлыг татах, стандарт шаардлагад нийцсэн шилдэг техник технологи, орчин үеийн шийдэлтэй барилга, орон сууцны төслүүд олноор тавигдсан байна.

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Монгол Улсын хэмжээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ, Засгийн газар баталсан. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжихэд энэхүү үзэсгэлэн ач холбогдол өндөртэй” хэмээн онцлон тэмдэглсэн юм.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Барилга, хот байгуулалт, орон сууцны чиглэлээр тусгагдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүргэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагуудын өргөн оролцоо, идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэгтэй байгааг дурдаж барилгын салбарын бизнес эрхлэгчдийг “БАРИЛГА - 2012 үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бизнесийн түншлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ сурталчлан, мэдээлэл солилцох таатай боломжийг үр дүнтэй ашиглахыг уриалсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.