ОССК өнөөдрөөс иргэдийн өргөдлийг авна
2012.03.12

ОССК өнөөдрөөс иргэдийн өргөдлийг авна

Засгийн газраас баталсан "100 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 50 м/2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгох явц иргэдийн анхаарлын төвд байна.

Иргэд Баянбүрдийн хажууд байрлах ОССК дээр очиж ямар бичиг баримт бүрдүүлэх тухай мэдээллийг авч байсан бол өнөөдрөөс эхлэн бүрдүүлсэн бичиг баримтаа ОССК-д өгнө.

Энэ нь зээлд хамрагдах эхлэлээ тавьж байна гэсэн үг юм. Ямар бичиг баримт бүрдүүлэх, аль орон сууцыг сонгох зэрэг бүхий л мэдээллийг OCCK.MN сайт болон тус байгууллагаас авч болно.

6 хувийн хүүтэй зээлийн сургаар орон сууцны үнэ нэмэгдэж байгаа гэх мэдээлэл байгаа ч ирэх намраас буурна гэдгийг мэргэжлийн байгууллагыг төлөөлдөг холбооноос анхааруулаад байгаа.

Юутай ч ОССК иргэдийн хөлд дарагдаж эрэлт ихтэй байсан бол өнөөдрөөс эхлэн бүр их бужигнах нь бололтой.
Нийтлэлч
Б.Од
Эх сурвалж
Нийслэл Таймс сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.