Ц.Дашдорж: Орон сууцны ам.метрийн үнэ зах зээлийн нөхцөлөөр зохицуулагдана
2012.03.01

Ц.Дашдорж: Орон сууцны ам.метрийн үнэ зах зээлийн нөхцөлөөр зохицуулагдана

Cap шинийн өмнөхөн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичигт ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурсан билээ. Өнөөдөр нийслэлийн гэр хорооллын айл өрх бүр Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн зургаан хувийн хүүтэй, бага дунд орлоготой иргэдэд олгох орон сууцанд хамрагдах эрмэлзэлтэй явна. Иргэдийг энэ хөтөлбөрт хэрхэн хамруулах, ямар шалгуур тавьж байгаа талаар өчигдөр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, дэд сайд Б.Цэнгэл, Газрын харилцаа, геодизи, зурагзүйн газрын дарга Ц.Ганхүү, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж мэдээлэлдээ,
-УИХ-аас баталсан "100 мянган айл орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар шийдвэрээ гаргаад байна. Засгийн газрын 138 дугаар тогтоолоор иргэдийн худалдан авах орон сууцны талбайн дээд хэмжээг 55 ам.метр болгож, 50 сая төгрөг хүртэл хэмжээтэй зээлийг олгохоор боллоо. Иргэдийг орон сууцжуулахдаа дотоодын арилжааны банк болон Хөгжлийн банкны 200 тэрбум төгрөгийн бондоор хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдлээ. Бусад асуудал дээр журам гарган хэрэгжүүлэхээр боллоо. Баталсан журмын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр явж байна хэмээгээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Бага, дунд орлоготой иргэн гэдэг шалгуурыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Бага, дунд орлоготой өрхийг хоёр гурван зүйлээр тодорхойлж гаргаж ирсэн. Нэгдүгээрт, орон сууцных нь үнийг тодорхой түвшинд барихын тулд асуудаыг тодорхойлох хэрэгтэй. Үнэхээр орлого гэж ярьж байгаа бол түүнийгээ чухам юунд зарцуулах гээд байна вэ. Орлогоо орон сууцандаа зарцуулах гэж байгаа бол энэ нь ямаршуу үнэтэй орон сууц байна вэ гэдэгт анхаарлаа төвлөрүулж сууна. Тийм учраас 55 ам.метр гэдэг асуудаыг хөндөж гаргаж ирж байна. Хоёрдугаарт, нь 50 хувиас дээш гүйцэтгэлтэй орон сууц гэдэг асууддыг хөндөж гаргаж ирж байгаа. Сүүлийн 1.6 жилийн хугацаа буюу 18 сарын дотор ашиглалтад орох орон сууц үүнд хамаарна. Яагаад 50 хувь гэж яриад байна вэ гэхээр бүрэн гүйцэтгэл нь хийгдчихсэн орон сууцны үнэ өсчихдөг.

Тодорхой түвшинд 50 хувийнх нь гүйцэтгэл хийгдсэн орон сууцны үнэ өнөөдрийн байдааар хямд байгаа юм. Тэр агуулгаар асуудалд хандаж байна. Үнэ чухам юунаас болж өсөөд байна вэ гэдэгтдээр зөв үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Эрэлт, нийлүүлэлт хоёр алдагдчихаад байгаа. Барилга барьж байгаа буюу нийлүүлэлт талд иргэдээ моргейжийн зээлээр мөнгөжүүлж байгаа арилжааны банкнаас зээл авсан иргэдийн тоо хоёрын зөрүү их байгаагаас барилгын үнэ хөөсөрч өсчихөөд байгаа. Зах зээлийн эдийн засгийн харилцааны үндсэн зарчим бол бодлогоор зохицуулагдсан үнийн асуудлыг гаргаж ирж ярина уу гэхээс биш, Засгийн газар юм уу, төрийн захиргааны төв байгууллагаас тэдэн ам.метрийг тодорхойлж хэлэх бололцоогүй. Нэг ам.метрийн үнэ зах зээлийн нөхцөлөөр зохицуулагдах ёстой. Тэгэхээр нийлүүлэлт, эрэлт хоёрыг нь зөв удирдах ёстой.

Зургаан хувийн хүүтэй зээл авч байгаа иргэдийн зээлийг орох орон сууцыг нь барьцаалж, иргэдийн нэрдээр баталгаажуулж барилгын компанийн нийлүүлэлт талыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Нийлүүлэлт нэмэгдсэнээр барилгын үнэ буурна гэж ойлгож байгаа. Мөн 50 хувийн гүйцэтгэл гэдгээрээ үнэ нь тодорхой түвшинд буух юм. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн боддогыг төрөөс барина. Цемент, арматурын Монгол Улсын бодит үйлдвэрлэл нь 30-35 хувь байгаа. Үлдсэнийг импортоор оруулж ирж байна. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үнэд тулгуурлаж иргэдийнхээ орлогын түвшин ямар байхад арилжааны банкнаас жилийн зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл авахад хэдэн төгрөгийн орлоготой байх вэ гэдгийг бид гаргаж ирж байгаа Жишээлбэл, дунджаар 600 мянгаас 700 мянган төгрөгийн орлоготой 50 сая төгрөгийн зээл авч байгаа иргэн сардаа 358 мянга орчим төгрөг төлөөд явах бололцоотой. 40 сая төгрөгийн зээл авч байгаа тохиолдолд 200 хэдэн мянган төгрөгийн зээлийг cap тутамд төлөөд явахаар харагдаж байгаа. Тийм учраас хязгаарлалт тавихдаа гурван сарын дундаж орлого нь 45 хувь байхаар зааж өгсөн.

-Гэхдээ 50 сая төгрөгөөр 55 ам.метр орон сууц өгъе гэсэн барилгын компани байна уу. Гэрээ нь хийгдсэн үү?

-"100 мянган айл орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бид Улаанбаатар хотод дулааныхаа нөхцөлийг авчихсан, барилгынх нь зураг гарчихсан гүйцэтгэл нь 30-90 хувьтай явж байгаа барилгын компаниудыг бүртгэсэн. Бүртгэлийн үр дүнд 100 мянга гаруй орон сууц баригдах бодит бололцоо Улаанбаатар хотод байж байгаа. 2016 он хүртэл хэрэгжүүлэх "100 мянган айл орон сууц" хөтөлбөрт тусгаснаар 75 мянга сууц нь нийслэлд баригдана. Барилгын компаниудад төрөөс хоёр талын дэмжлэг үзүүлж байгаа. Нэгдугээрт, газрынх нь асуудлыг шийдээд өгч байна, Хоёрдугаарт дэд бүтцийг шийдэж өгч байгаа. Гуравдугаарт, моргейжийн эх үүсвэрээр буюу иргэдээр дамжуулсан зээл олгож орон сууц барих бодит бололцоог олгож өгч байгаа. Үүн дээрээ тулгуурлаж үнээ ийм байлгаач ээ гэдэг гэрээг бид эхнээс нь байгуулаад явж байгаа. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдаж чадаагүй тодорхой түвшинд үйл ажиллагаа нь эхэлчихсэн компаниудын бүртгэлийн үйл ажиллагааг мөн эхлүүлсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ.

-Эхний ээлжинд хаана, хэдэн айлын орон сууц баригдахаар байна вэ?

-Төрөөс газар, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгч байна. Энэ хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж барилгын компаниуд үйл ажиллагаагаа явуулна. Бид тодорхой хорооллын түвшинд асуудлыг ярьж байгаа. Жшпээлбэл, Орон сууц корпорацийн шийдвэрлэж байгаа "Буянт ухаа" хороолол дээр 30 орчим тэрбум төгрөгөөр үйл ажиллагааг нь эхэлнэ. Үлдсэн нь хувийн хэвшлүүдийн барьж байгаа, манай яаман дээр бүртгэлтэй компаниудын барилгын үйл ажиллагааг дэмжинэ. Түүнээс бус шинэ хороолол дээр баригдсан байшинг сонгоно гэхгүй. Бидний сонгож авсан 77 мянган айлын орон сууц байгаа.

Энэ нь дэд бүтцээ шийдчихсэн барилгууд. 1.6 жилийн дотор ашиглалтад орох 28 мянган айлын орон сууц бий. Энэ орон сууцнуудын 9000 мянга нь бидний тавьсан шаардлагад нийцэж байгаа. Иргэдээс ченжүүдийн гарт орчих юм биш биз гэсэн болгоомжлол байна. Ийм асуудал гарахгүй. Бид иргэн, орон сууц хоёрын гэрээн дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулна. Тухайн барилга ямар нэг хүний эзэмшилд шилжээгүй барилга байна.Тиймээс хүнээс худалдаж авсан бол зээл олгохгүй.

-Зээлийн нөхцөлийг хангах 700 мянган төгрөгийн орлоготой иргэн байгаа юу? Жилийн зургаан хувийн хүүгийн апгаг хэнд очих вэ? 50 сая төгрөгийн зээл авлаа, 60 сая төгрөг төлох болж байна.

-Урьд нь иргэд хэдэн хувийн хүүтэй зээлийг авч байлаа, арилжааны банкнуудаас. Намайг дэд сайд байхад 2004-2008 онд хамгийн багадаа бид 1 хувийн хүүтэй зээл олгож байсан. Одоо бол сарын 0,5 хувийн хүү болоод байна. Тэгэхээр хүүний хувьд ярих юм байхгүй. Мөн 20 жилийн хугацаанд энэ зээлийг цувуулж төлнө. Өмнө нь иргэд амьдралынхаа туршид мөнгөө хуримтлуулчихаад эргээгээд байраа худалдаж авдаг байсан бол одоо дотор нь орж суучихаад төлбөрөө хийнэ гэсэн үг. Энэ нь иргэдэд илүү наалдацтай юм шүү дээ. Зээлийн шаардлага хангах иргэд байна уу гэвэл байна аа. Улаанбаатар хотын хүн амын 66 хувь нь гэр хороололд амьдарч байна. Жилдээ олон залуус өрх гэр тусгаарлаж байна. Байрны эрэлт хэрэгцээ асар өндөр байгаа.

-Яагаад 0-16 насны дөрвөн хүүхэдтэй гэж онцолсон юм бэ. Энэ чинь хүүхэдгүй залуусыг зээлд хамрагдах боломжгүй шүү гэж хэлээд байгаа юм биш үү?

-Хүүхэдгүй залуус ч байсан зээлд хамрагдах боломжтой, чөлөөтэй. Энэ арга хэмжээ 2016 он хүртэл үргэлжилнэ. Бонд гаргах эргэн төлөлтийн эх үүсвэрээрээ дахин санхүүжилт үүсээд хэрэгжээд явах юм. Эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн бонд гарч байна, дараа нь дахиад 200 тэрбум төгрөгийн бонд гарна. Энэ мэтчлэн 2016 он хүртэл үргэлжилнэ.

-Яг өнөөдөр хамгийн хямд үнэтэй нэг ам.метр орон сууц 1.3 саяаас 1.4 сая төгрөгийн үнэтэй байна. 48 ам.метр талбайтай орон сууц авахад 74-76 сая төгрөг болж байгаа. Зээлийн дээд хэмжээ 50 сая. Гэтэл урьдчилгаа нь нэмэгдээд, иргэдэд хүндрэл учраад байна.

-Зохицуулалтынхаа бүх механизмыг илэн далангуй тодорхойлж байгаа. Байр хүссэн иргэн бол үндсэн дөрвөн шаардлагыг хангасан байх. Нэгдүгээрт, 10 хувийнхаа төлбөрийг төлж чадах орлоготой байх. Хоёрдугаарт, сонгосон байр нь 55 ам.метрээс доош байх. Гуравдугаарт, гүйцэтгэл нь 50 хувьтай байрнаас сонгох. Энэ нөхцөлүүдээ хангаад ирсэн иргэн энэ зээлд хамрагдах бодит бололцоо нь хангагдаж байна гэсэн үг. Бид Монгол Улсынхаа эдийн засгийг татаад унагачихааргүй хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Банкны салбар асар эмзэг. Тийм учраас судсаар нь гүйж байгаа мөнгөн урсгалыг тодорхой зүйл рүү төвлөрүүлэхдээ татаж унагаах биш босох чиглэлд нь үйл ажиллагаагаа явуулах ёстой.

-Хэдэн төгрөгийн орлоготой өрхийг бага орлоготойд хамруулж байна вэ?

-Бид 600 мянга орчим төгрөгийн сарын орлоготой иргэд энэ хөтөлбөрт хамрагдах ёстой гэж үзэж байгаа. Үүнийг бага, дунд гэж нэрлээд байгаа.

-Орон сууцны зээлийн мэдээллийг хаанаас авах вэ?

-Энэ сарын 10 гэхэд бэлтгэл ажил дуусна. ОСК-аас журам гаргаж, байнгын утас ажиллуулж байна. 1907 дугаарын утас ажиллаж байна. Нэг цонхны үйлчилгээ үзүүлэх байдлаар асуудлыг холбогдох байдлаар ярьж байна. Асуудлыг аль болох чирэгдэлгүй явуулна. Иргэд одооноос эхэлчихсэн байна. Эхний хүмүүсээ энэ сарын 15 гэхэд банк руу явуулна.

-Хичнээн банкийг энэ хөтөлбөрт хамруулж байна вэ?

-Бонд гараад ирэхээр банкууддаа байршуулна. Банкуудад шалгуур үзүүлэлт тавьж байна.

-Үүнийг сонгуулийн шоу гэх улс төрийн хучин байна. Өмнөх сайдын үед хэрэгжүүлж болох байсан гэсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Амьдрал баян юм. Монгол Улсын иргэд утаанаасаа салж, орон сууцтай болох ёстой. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Бидсанхүүгийн системийг зөв гаргаж ирсэндээ асуудлыг урагшлуулж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.