Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлдэгчдэд ямар шалгуур тавих вэ?
2012.02.29

Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлдэгчдэд ямар шалгуур тавих вэ?

Зээлийн зориулалт:
100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулна.
Зээлийн нөхцөл:
  • 55м2 хүртэл талбайтай орон сууц худалдан авах.
  • Зээлийн хэмжээ: 50.0 сая төгрөг хүртэл
  • Зээлийн хүү: Жилийн 6 хувь
  • Урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь байна.
  • Барьцаа хөрөнгө нь: Зээлээр худалдан авч буй орон сууц байна.
Зээлдэгчдэд тавигдах шалгуур:
  • Зээл хүсэгч анх удаа орон сууц авч буй иргэн байна.
  • Зээлдэгчийн сард төлөх зээл хүүгийн төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
  • Зээл хүсэгч нь банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өргүй байна.
  • Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны бусад шалгуурыг  хангасан байна.
Зээл олгох үе шат:
Нэгдүгээрт:
Зээл хүсэгч нь Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргаж дараах материалыг бүрдүүлж, өөрийн биеэр болон шуудангаар хүргүүлнэ.
  1. Хүсэлт (ОССК-ийн www.ossk.mn сайт дээрээс татаж авч болно)
  2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг тодорхойлсон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас архивын түүхчилсэн лавлагаа.
  3. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас сонгож, байгуулсан гэрээ.
Хоёрдугаарт:

  1. Шаардлага хангасан иргэдийн материал, нэрсийг ОССК Хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.
  2. Зээл хүсэгч нь тухайн арилжааны банкны шаардсан бусад материалыг нэмж бүрдүүлнэ.
  3. Арилжааны банк нь зээл хүсэгчийн материалыг судлан, шалгуур хангасан иргэдэд зээл олгоно.

Иргэн хэдэн төгрөгийн зээл авах боломжтой вэ. (Жишээ)

Зээлийн хэмжээ

Зээлийн хугацаа

Өрхийн цэвэр орлого

Сард төлөх нийт төлбөр

50,000,000

240

796,035

358,216

40,000,000

240

636,282

286,573



Нийтлэлч
www.ossk.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.