Европ руу дүрвэгсэдийн амьдрал
2015.09.05

Европ руу дүрвэгсэдийн амьдрал

Есдүгээр сарын эхээр Европод Герман, Их Британи, Скандинавын орнуудад очих гэсэн дүрвэгсэдээс үүдсэн хямрал хурцдав. Ливи, Ирак, Сирийн дайнаас дүрвэсэн хэдэн зуун мянган хүн  тайван амьдрал хайж байна. Европод олон нийтийн санаа бодол хоёр хуваагдав. Нэг хэсэг нь дүрвэгсэдийг хүлээж авах хэрэгтэй гэж байгаа ч нөгөө хэсэг нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн цагаачид тэдний амьдралын хэв маягт аюул учруулна гэж болгоомжилж байгаа. Олон нийт, улс төрчид маргаж байх хооронд Унгарын нийслэл Будапештын галт тэрэгний буудал дээрх дүрвэгсэдийн лагер томорсоор. Дүрвэгсэд лагерт очихоос татгалзаж Герман руу нэвтрүүлэхийг шаардаж  байна.

Галт тэрэгний буудал дээрх амьдрал

Галт тэрэг явахгүй

Утсаа цэнэглэе

Торны цаадах амьдрал

Австрийн хил рүү явах галт тэрэгний хаалган дээрх зодоон

Цагаач хүүхдээ галт тэрэгний цонхоор татаж авч байна

Дүрвэгсэд болон сайн дурын ажилтан

Германаас илгээсэн хүмүүнлэгийн тусламж

Сайн дурын ажилтан нэг настай Таку Мохаммедыг эмчилж байна.

Сирээс ирсэн хүү

Будапештын галт тэрэгний буудал дээрх ус түгээгүүр

Лагерь луу л явахгүй шүү