Дэвид Кэмерон цагаачдын өөдөөс илүү олон нохой тавина
Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон
2015.08.04

Дэвид Кэмерон цагаачдын өөдөөс илүү олон нохой тавина

Зуу зуун цагаачид хэдэн өдрийн турш Францын Кале дахь Ла-Маншийн хонгилийг эзлэхийг оролдож байна. Бужигнаан дунд Суданаас ирсэн цагаач залуу хонгилоос гарч явсан ачааны машинд дайруулж нас барсан ч цагаачид зогссонгүй.

Хонгилыг хамгаалахын тулд Францын Засгийн газар 120 цагдааг илгээжээ. Гэвч нөхцөл байдал дээрдсэнгүй. Eurotunnel компаний төлөөлөгчийн мэдэгдсэнээр 2000 цагаач өнгөрсөн даваа гарагт, 1500 нь мягмар гарагт Их Британий хил давахыг оролдсон байна. 2015 он гарснаар 37 000 цагаачийг саатуулжээ. Тэд хэдэн зуугаараа шөнө болгон ямар ч хамаагүй аргаар хил давахыг оролддог нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Цагаачид голдуу хонгилын өмнүүр татсан төмөр хашлаганы нүхээр гарахаар оролддог аж. Гэхдээ ганц ганцаараа биш 400 хүн хүчээ нэгтгэвэл хашлагыг эвдэх магадлал өндөр. Лхагва гаригийн өглөө ирсэн Эфиопын иргэн Жамал ярихдаа насанд хүрсэн цагаасаа эх орондоо цэргийн ажил хийсний эцэст Их Британи руу явахаар шийдэж зургаан улсыг дамжин, 10 өдөр Газар дундын тэнгист жолоодлогогүй хөвж явсаар ирсэн гэж хэллээ. Цагдаа болон өргөст тор түүний тактикийг өөрчилж болох ч зорилгыг нь өөрчлөхгүй.

Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон цагаачдыг зогсоохоо амлаж “илүү олон хашлага босгож, илүү их мөнгө зарж, улам их нохой тавина” гэж мэдэгдлээ. Түүнчлэн “бид францчуудтай гар нийлэн ажиллах болно” хэмээн мэдэгдэв.