Туркийн ерөнхийлөгч галаар наадаж байна
Туркийн ерөнхийлөгч Эрдоган Реджеп Тайип
2015.08.05

Туркийн ерөнхийлөгч галаар наадаж байна

Туркийн гадаад бодлого гэнэтхэн идэвхжиж “Исламын улс” болон курдуудын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж эхэлснээс хойш олон улсын шинжээчид Туркийн ерөнхийлөгчийг аюултай тоглоом эхлүүллээ хэмээн үзэж байна. Энэ тоглоом туркуудын хувьд шоглоом болж дуусах магадлал өндөр.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв нь Турк болон түүний ерөнхийлөгч Эрдоган байлаа. Туркууд байр сууриа гэнэтхэн өөрчилж Исламын бүлэглэлийн объектуудыг бөмбөгдөх болов. Энэ ажиллагаа саяхан Суруч хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж 32 хүн амиа алдсаны дараа эхэлсэн. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь курдууд байлаа.

Гэвч дэлхийн хэвлэлүүд Исламын улсын эсрэг Туркийн довтолгооны тухай биш, харин курдуудыг хэрхэн бөмбөгдөж тухай илүүтэй бичиж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Туркийн агаарын цэргийн хүч Иракийн хойд хэсэгт курдуудын тосгоныг бөмбөгдөж 10 орчим хүн амь үрэгдэв.

Туркийн эрх баригчид өөрсдөө Курдистаны Ажилчны намын (КАН) эсрэг байлдаж байгаа хэмээн тайлбарлаж байна. Энэ байгууллага Турк, АНУ-ын хар жагсаалтад байдаг.

Туркууд КАН-ыг Суручийн үйл явдлаас өмнө буруутгаж байсан. Харин курдууд Эрдоганыг 2012 онд байгуулсан энхийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулахаас өмнө Турк, КАН хоёрын хооронд олон жилийн дайн өрнөж 40 орчим мянган хүн амиа алдсан юм.

Исламын улс, КАН-ыг бөмбөгдөж эхэлсний дараа Туркийн Ерөнхийлөгч энхийн гэрээг бэхжүүлэх ажил зогссон гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Туркууд Иракийн Курдуудын сууринг бөмбөгдөж байна.

Курдуудын хөдөлгөөн нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд зөвхөн КАН-аас бүрддэггүй. Тэдэн дунд Исламын бүлэглэлийн эсрэг байлддаг ардыг хамгаалах отрядууд бий. АНУ Иракад дайн эхлүүлснийхээ дараа курдуудыг дэмжих болсон. Тиймээс Эрдоган курдуудыг гэнэтхэн довтолж эхэлсэн нь Вашингтоныг эвгүй байдалд оруулав.

Ойрхи Дорнодын нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна.

Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл америкчууд Турк, КАН хоёрын аль нэгийг сонгон холбоотноо болгох хэрэгтэй болно. Вашингтон Сириг бөмбөгдөхөөс татгалзсанаас хойш Турк, АНУ-ын харилцаа муудсан. Гэхдээ геополитикийн хувьд туркууд АНУ-д илүү хэрэг болно.

Ийм байдлаар Ойрхи Дорнодын нөхцөл байдал дарьтай торх шиг болж байна. Ажиглагчид Турк нь Исламын улстай тэмцэх нэрийдлээр курдуудыг дарахыг оролдож байна гэж үзэж байна.

Хэдийгээр Туркийн эдийн засаг, армийн хүчин чадал муугүй ч 30 жил болоход курдуудыг дарж чадаагүй. Харин одоо Анкарагийн хувьд нөхцөл байдал улам хүндрэв. Хэрэв бүх хүчээ курдуудын эсрэг чиглүүлвэл хэтэрхий эрсдэлтэй алхам болно.

Эрдоганы цаад санаа нь Исламын улсыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна. 

Английн Guardian тэргүүтэй дэлхийн томоохон хэвлэлүүдэд бичиж буйгаар Туркийн эрх баригчид үнэндээ Исламын бүлэглэлтэй дайсан биш, нөхөр ажээ. Учир нь Исламын бүлэглэл Туркэд хямдхан нефть зардаг нь нууц биш. Түүнчлэн энэ бүлэглэлийн томчуудтай харилцаатай байдаг талаар баримтууд олджээ.

Туркууд алан хядагчидтай байлдаж байгаа гэх боловч хил дээр хачин нам гүм байгаа талаар эх сурвалжууд ярьж байна.

Түүнээс гадна алан хядагчдын дунд 1000 орчим туркийн иргэн байдаг бөгөөд Туркийн томоохон хотуудад алан хядлага үйлдэхэд хэзээд бэлхэн нууц бүлгүүд байдаг аж.

Тиймээс Эрдоганы цаад санаа нь Исламын улсыг биш, КАН-ыг дарж авах явдал гэсэн санааг дэлхийн хэвлэлүүд тодотгож байна. 

Курдын армийн эмэгтэйчүүд