МАН “Ард түмнээ сонсъе” аяны хаалтаа Төв аймагт хийв
2011.11.10

МАН “Ард түмнээ сонсъе” аяны хаалтаа Төв аймагт хийв

Монгол Ардын нам «Ард түмнээ сонсъё» аяныг 2011 оны нэг сард Сүхбаатар аймгаас эхэлсэн билээ. Эдүгээ 21 аймаг, 250 гаруй сум, нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулаад, мягмар гарагт Төв аймгийн Зуун мод хотод аяныхаа арга хэмжээг өндөрлөж буйгаа мэдэгдлээ. Энэ удаагийн аянд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, НХХ-ийн сайд Т.Ганди, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн С.Батболд, Д.Дондог болон намын Удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Энэ утгаараа тус аймгийн иргэд өөрсдийн болон нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаа МАН-ын удирдлага, цаашлаад  төр засгийн удирдлагуудад хүргэж, сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариултыг авч чадсан юм. Уулзалтын үер МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх «Манай нам «Ард түмнээ сонсъё» аяны хүрээнд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг та бүхнээсээ сонсож, төр засгийн удирдлагад хүргэх, шийдвэрлүүлэхийг зорьсон. МАН 2012-2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө та бүхний санал, санаачилгыг тусгах зорилготой. Тиймээс та бүхэн сум орон нутагтаа юу хийж бүтээх шаардлагатай байгаа, мөн орон нутгийн хөгжилд саад болж буй зүйлийг хэлж байх хэрэгтэй. МАН-ын мөрийн хөтөлбөр бол ард түмний мөрийн хөтөлбөр байх ёстой гэж бид үзэж байна» гэв. Мөн тэрбээр монгол хүнийг ажилтай орлоготой болгоё, монгол хүнийг эрүүл байлгая, монгол хүнийг боловсролтой, хэлтэй болгоё, монгол хүний аюулгүй орчинг бүрдүүлж өгье, Монгол Улсын нэр хүндийг улам өсгөж, бэхжүүлье, гэсэн үндсэн таван зорилтыг намынхаа 27 дугаар их хурлаас дэвшүүлэн  тавьж байгаагаа илэрхийлэв.

Төв аймгийнхан ихэвчлэн боловсролын асуудлаар санал гаргав

Төв аймгийн иргэд боловсролын салбартай холбоотой санал, гомдлууд ихээр гаргаж байв. Их, дээд сургууль төгсөөд ирж буй багш нарын чадвар, мэдлэг дутмаг байгааг нэлээд олон хүн хэлж байсан. Түүнчлэн МСҮТ-д    мэргэжилтэн бэлтгэхдээ муу  байгааг   ч МАН-ын удирдлагуудад дуулгаад авна лээ. Дунд сургууль,сургуулийндотуур байрны их засвар хийгдээгүй удсанаар сүүлийн жилүүдэд засвар хийгээднэмэргүй байгааг хэлсэн. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт аймаг, сумдын багш нарыг хамруулж өгөөч гэдэг санал ч их гарав.   Төв   аймагт  баригдах олон улсын нисэх  онгоцны буудал хэзээ баригдаж эхлэх гэж байгааг иргэд их сонирхож байв. Цахилгаан дулаан хомс байдагтай холбогдуулан тавдугаар цахилгаан станцыг Төв аймагт байгуулж болох саналыг өндөр настан н.Тойвгоо гаргасан бол бизнес эрхлэгчдийн хувьд жижиг, дунд үйлдвэрийн зээлийг төвийн тулгуур бүсдээ илүү олгож болдоггүй юм уу гэдэг асуултыг тавьж байлаа. Учир нь тэд өөрийн хэрэгцээтэй зээлээ авч чадахгүй байгаа ажээ.  За тэгээд аймгийн төвд бариг-дах бөөний төвийн барилгын ажил хэзээ эхлэх, төрийн албан хаагчдаас сумын ИТХ-ыг машинаар хангаж өгөөч гэсэн саналыг ч оруулж ирсэн. Учир нь сүүлд батлагдсан Нутаг дэвсгэр, засаг захиргааны тухай хуулийг хэрэгжүүлэхэд унаагүйгээс ихээхэн бэрхшээлтэй тулгарч буйгаа тэд хэлж байсан юм. Ийнхүү Төв аймгийн иргэд маш олон саналыг хэлж, орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлуудаа МАН-ын удирдлагуудад хүргэж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Төв аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойролцоо байдаг учраас зарим нэг жижиг, дунд үйлдвэрийн зах зээл нь шахагдах янзтай байдаг. Тиймээс орон нутгийнхаа давуу бололцоог ашиглаад гутлын үйлдвэр, хуучин ажиллаж байсан оёдлын үйлдвэрээ эрчимтэй ажиллуулах, шинээр барилгын материалын үйлдвэр эрхлээд Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлэх боломжтой. Өрхийн зоорийн аж ахуй эрхлэх гарц байгааг Жижиг, дунд үйлдвэрийн дарга Ч.Мягмарсүрэн хэлж байв. «Ард түмнээ сонсъё» аяныг Төв аймагт зохион байгуулахдаа нэгдүгээрт намын идэвхтэн сонгуультан, намын дэргэдэх ТББ-уудын ажилтнууд, хоёрдугаарт эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбар, гуравдугаарт боловсрол соёлын, дөрөвдүгээрт онцгой байдал, цэрэг цагдаа, хууль сахиулах байгууллага, тавдугаарт бизнес эрхлэгчид, зургаадугаарт  төрийн  албан хаагчид гэсэн салбарт хуваан тухайн салбарт төрөөс хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийж байгаа, мөн цаашид хийх ажлынхаа талаар МАН-ын Удирдах зөвлөлийн болон Бага хурлын гишүүд аяны хүрээнд танилцуулж, тэдний санаа бодлыг тусад нь тэмдэглэж авах ажлыг өрнүүлсэн.

Мөн «Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо»-ны хурлыг аймгийн хэмжээнд зохион байгуулсан юм. Энэ хуралд НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч Ж.Мөнхбат болон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд оролцож, Төв аймгийн залуусын санал, бодлыг сонслоо. Энэ үер НАМЗХ-ноос баримталж буй таван бодлого, таван дүрэм, таван боломжийг танилцуулсан. МАН-ын   дэргэдэх   НАМЗХ  нь үндэснии хэмжээнд үйл ажиллагаагааявуулдаг залуучуудын байгууллага юм. Залуус энэ байгууллагад элссэнээр чадварлаг найз нөхөдтэй болох, өөрийгөө хөгжүүлэх, хамтарч том зүйлийг бүтээх, олон улсын хэмжээнд түшиглэн ажиллах, улстөрийн үйл ажиллагаанд оролцох гэсэн таван  боломжийг нээдэг тухай тус холбооны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ» сонирхолтой илтгэл тавьлаа. Уулзалтын төгсгөлд Төв аймаг дахь НАМЗХ-ны тэргүүний залуусыг шагнаж урамшуулав.МАН-аас зохион байгуулж буй «Ард түмнээ сонсъё» аяны хүрээнд намын удирдлагууд Зуун мод хотын зарим айл өрхөөр орж, амьдрал ахуйтай нь танилцсан юм. Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос «Ард түмнээ сонсъё» аяны ач холбогдлын талаар тодруулахад «Манай намаас энэ оны эхэнд «Ард түмнээ сонсъё» аяныг эхлүүлсэн.

Монголын ард түмний санаж бодож байгаа зүйл юу байна, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэв. Улстөрийн амлалт хэрхэн хэрэгжив. Түүнийг ард иргэд яаж үнэлж байна вэ гэдгийг сонсъё. Нөгөөтэйгүүр дараа дараагийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ямар асуудлуудыг тусгаж өгөх юм. Иргэд юуг шийдүүлэхийг илүү их хүсэж байна гэдгийг нь тогтоох зорилгоор энэхүү аяныг зохион байгуулсан. Энэ хугацаанд тус аймгийн 27 сумаар орж 4000 гаруй иргэдийн санаа бодлыг сонслоо. Өнөөдөр салбар салбараар нь хувааж мэргэжлийн яамдын сайд, дарга нартай нь иргэд, төрийн албан хаагчдыг уулзуулж байгаагаараа онцлог юм. Төв аймгийн саналыг нэгтгэсний дараа улсын хэмжээнд дүгнэж, тодорхой шийдвэрүүдийг гаргах болно. «Ард түмнээ сонсъё» аяны хүрээнд илэрч буй зайлшгүй шийдвэрлэх зарим нэгэн асуудал дээр Засгийн газар цаг хугацаа алдахгүйгээр тодорхой шийдлүүдийг гаргаж явсан» гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.