0
2011.11.09
Төрийн ордонд 1000 багш чууллаа
Төрийн ордонд амралтын өдөр 1000 багш нар чууллаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилга гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн ИТХ-ын ажлын алба, Боловсролын хэлтэс дэмжиж гишүүний ажлын албатай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсан юм. Тус дүүргийн 19 сургууль, 31 цэцэрлэгийн 3500 багш, ажилтнуудын 1000 нь ийнхүү цуглажээ. Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсний 90 жил, нийслэлийн боловсролын байгууллага байгуулагдсны 80 жилийн ой тохиож байгаа билээ.
Энэ ойн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн багш, удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион бахйгуулсан нь онцлог юм. Энэ зөвлөгөөнөөр “электрон жаал” гэж алдаршсан Сонгинохайрхан дүүргийн “Ес Эрдэм” сургуулийн захирал Э.Энхпүрэв “Эрчимжүүлсэн сургалтын технологи” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл танилцууллаа. Тэрбээр түүхийн хичээлийг заах арга, аргачлалыг эргэж харах, А.В.С. D.F гэсэн үнэлгээний сөрөг талыг онцлон дурдаж байлаа. Дараагаар нь МУБИС –ийн багш доктор Д.Пүрэвдорж “Багшийн менежмэнт” сэдвээр илтгэл тавьсан юм.
Харин 104 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал, 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхжаргал нар эцэг, эх, суралцагчдаас гаргасан санал асуулгын дүнг тайлагнаж багш нарын санал хүсэлтийг нэгтгэснээ танилцуулав. Багш нар хэт их ачаалалтай ажилладаг, цалин хөлс тааруу, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, нэг ангид олон хүүхэд суралцдаг гээд тулгамдаж байгаа үй олон асуудлыг нэг бүрчлэн тоочиж байв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, дүүргийн Засаг дарга Ц.Болд, Засаг даргын орлогч Р.Дагва, ИТХ-ын дарга М.Цэрэндорж, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал гээд албаны хүмүүс нэг дор цугларч тохой тохойгоо залган индэрт сууж байгаа үед нь бэрхшээлтэй асуудлаа бүгдийг нь дуулгах гэж хичээсэн биз ээ.
Аливаа зөвлөгөөн, хурал, семинар баярын хурал шиг магтаалд умбаж, алга нижигнүүлж байгаад тарах биш тулгамдаж байгаа асуудлыг хөндөж, хэрхэн засч залруулах арга замыг тодорхойлж, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх нь чухал. Бүгдээрээ ярьвал буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж монголчууд ярьдаг. Энэ ч утгаараа Сонгинохайрхан дүүргийн багш, удирдах ажилтнууд нэгэн өдөр илэн далангүй ярилцаж, ажилч хэрэгч олон санал санаачилга дэвшүүлж, зөвлөгөөнөөс уриалга, зөвлөмж гаргалаа.
Багш нар саналаа хэлж дууссны дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэлсэн юм. Тэрбээр наргиан болгож “Өнөөдөр их бэлэгдэлтэй өдөр байна. Хоёр пүрэв, хоёр жаргалтай өдөр байлаа/ Үг хэлсэн хүний нэрээр хэлж байгаа хэрэг\. Өмнө нь 1000 малчны, 1000 сурагчийн зөвлөгөөний санаачлан зохион байгуулж байсан. Энэ удаад 1000 багш нарын зөвлөгөөнийг хийж та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Багш нар олон санал, шүүмжлэл хэллээ. Багш нарын хүсэлт, саналыг нэгтгэсэн бичгээ БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бид хоёрт өгчихөөрэй. Боломжтой зүйлийг нь шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана аа. Улсын төсвийн хөрөнгөөр дүүргийн боловсролын салбарт хийж хэрэгжүүлсэн зүйлийг тоочоод байх шаардлагагүй байх. Тэртэй, тэргүй та бүхэн юу хийснийг мэдэж байгаа болохоор нурших нь дэмий биз ээ. Манай багш нар хүнд нөхцөлд ажиллаж байгааг ойлгож байгаа. Та бүхнээс Монголын ирээдүй хамаарна. Багш хүн бол залуу үеийнхэнд аргыг заагч, мөрийг чиглүүлэгч, алс ирээдүйд хөтлөгч нь юм. Сая итгэл тавьсан Энхпүрэв Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль төгссөн юм байна. Би бас энэ сургуулийг төгссөн. Багш та нараараа бахархдаг шүү” гээд “Багш” найраглалаас дөрвөн мөрт уншсан юм.БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал “Өнөөдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ирэх ёстой байсан. Гэвч томилолтоор хөдөө яваад ирж амжсангүй гэдгийг уламжилъя. Мянган багш нарыг цуглуулна гэдэг зохион байгуулалт талаасаа амаргүй. Цалин хөлсөө нэмэхийг шаардаж Үйлдвэрчний холбооноос 1500 багш нарыг цуглуулсан байсан. Энэ удаад ирээдүйд хийх зүйлийнхээ талаар ярилцахаар ийм олон багш нарыг цуглуулж чадсан Тэрбишдагва гишүүнд баяр хүргэе. Би энэ удаад хоёр зүйлийг л онцолж хэлмээр байна. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын хоёр шилмэл стандарт байдаг. Женев, Кембрижийн стандарт гэсэн. Кембрижийн стандартын талаар зарим багш нар ташаа ойлголттой байх шиг байна. Хөдөө орон нутгаар явж байхад Кембрижийн стандартад шилжихээр англи хэл дээр хичээл заана, нас явж байгаа, хэл сураагүй багш нар ажилгүй болж гологдоно гэсэн ойлголттой байсан. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Англи хэл дээр хичээл орохгүй. Та бүхэн заадаг хичээлээ л заана. Мөн яамнаас Боловсролын багц хуулийн тухай хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барих гэж байна. Энэ хууль гарснаар багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нэлээд өөрчлөлт орно. Багш нарыг таван жил тутам эмнэлгийн оношлогоонд үнэ төлбөргүй хамруулах, орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх гээд олон зүйлийг шийдвэрлэх юм “гэлээ. Энэ нь багш нарт их таалагдаж байгаа бололтой, нижигнэтэл алга ташиж байв. 1000 багш нарын зөвлөгөөнд оролцогчдын сэтгэгдлийг сонссон юм.
Залуу багш нарын холбооны тэргүүн Б.Чойдорж:
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын ажлын алба хамтран 1000 багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулсанд баярлаж байна. Өнөөдрийн тулгамдаад байгаа асуудлыг хөндөж шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Залуу багш нарын холбоо нь 2009 оны тавдугаар сард байгуулагдсан юм. Сонгинохайрхан дүүргийн 19 сургууль, 31 цэцэрлэгийн нийтдээ 700 гаруй залуу багш нар энэ холбооны гишүүн юм. Энэ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва боловсролын салбарыг дэмжих тэр дундаа залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаардаг. Дүүргийн багш, ажилтнуудын дунд спортын тэмцээн, өөрийнхөө нэрэмжит олимпиадыг жил болгон зохион байгуулдаг. Мянган сурагчдад эрдэмтэн мэргэдээр лекц уншуулж Төрийн ордонтой танилцуулж, тэдэнд ирээдүйдээ их зүйл бүтээх итгэл урам зориг өгсөн. Үүнд нь хувь хүнийхээ хувьд талархаж явдаг. Залуу багш нарын мэдлэг боловсролыг дээшүүлэхэд анхаарч ноотбүүк өгсөн гээд хийж хэрэгжүүлсэн болгоныг нь тоочвол олон зүйл бий. Чуулганы завсарлагаан болгоноор сургууль, цэцэрлэгүүдээр явж багш, ажилтнуудтай уулзаж, бодит байдалтай газар нь очиж танилцдаг учраас бидэнд тулгамдсан асуудыг сайн мэддэг гэж бодож байна. Залуу багш нарын холбоотой хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаа маань улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.Сонгинохайрхан дүүргийн 119 цэцэрлэгийн арга зүйч А.Болормаа:
-Төрийн ордонд орж ирж зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр багш, ажилтнууд цуглан төрийн түшээд, дүүргийн удирдлагуудтайгаа нүүр нүүрээ харан тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй ярилцаж байгаа нь ололттой тал юм. Манай цэцэрлэгт 380 хүүхэд хүмүүжиж байна. Ор дэвсгэр, ширээ сандал гээд хүрэлцэхгүй шийдвэрлэх зүйл бишгүй байна. Гэхдээ энэ удаад болж бүтэхгүйгээ ярихаас илүү цэцэрлэгийнхээ сайн сайхан зүйлээс ярьмаар санагдаж байна. Манай цэцэрлэгийн багш нар Улсын хэмжээний илтгэлийн уралдаанд дандаа амжилттай оролцдог юм. Энэ жил Улсын хэмжээний илтгэлийн уралдаанд манай цэцэрлэгийн багш Ж.Оюунчимэг тэргүүлсэн. Бас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва манай цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнгөрсөн жил ирж танилцсан. Тэгээд цэцэрлэгт хүүхдийн тоглоом, гал тогооны төхөөрөмжийг шинэчилсэн өгсөн. Боловсролыг дээдлэгч төрийн түшээ гэж боддог.
Ирээдүй цогцолбор сургуулийн ерөнхий захирал Г.Цагаанцоож:
-Төр засагтаа дуу хоолойгоо хүргэе, хийж байгаа ажлаа тайлагная гэж 1000 багш нар хүрэлцэн ирсэн.Энэ жилийг хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжигч жил гэж зарласан. Мөн хүүхдийн хүмүүжлийн төлөвшлийн жилд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өнөөдөр багш нар маань тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярьж байна. Асар их ачаалалтай ажилладаг. Гэвч авдаг цалин нь бага. Ажиллах орчин нөхцөл нь хүндхэн. Техник хэрэгсэл дутмаг. Боловсрллын салбарт шинэчлэл хийе, чанаржуулъя гэж байгаа бол багш нарынхаа мэдлэг, чадварыг сайжруулах, сургалтад байнга хамруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарах нь хэрэгтэй байна. Багш нар хүүхдийн оюуны мэлмийг нээж өгдөг ачтай, буянтай үйлс бүтээж яваа хүмүүс. Энэ нэр хүндийг өндөрт өргөж явах нь бидний үүрэг юм. Энэ зөвлөгөөнөөс гаргаж байгаа уриалга,зөвлөмжийг ажил хэрэг болгоход анхаарч ирэх жил дүгнэж ярилцана байх гэж бодож байна.
105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Байгаль:
-Маш сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан бүх хүмүүстээ талархснаа илэрхийлье. Энэ хуралдааны танхимд сууж байгаа багш нарын ихэнх нь өмнө нь Төрийн ордонд ирж ирж үзээгүй. Өнөөдөр Төрийн ордонд зөвлөгөөнд оролцож Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж зургаа татуулсандаа сэтгэл дүүрэн байгаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва биднийг байнга дэмжиж, тусламж үзүүлдэг. Энэ үгийг бялдуучилж хэлж байгаа юм биш шүү. Үнэхээр байнга уулзаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зүтгэдэг хүнийг магтахад нүүр улайх зүйлгүй. Манай цэцэрлэгт л гэхэд 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулахаар хөөцөлдөж төсөвт тусгуулснаар гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилсэн. Бас хүүхдийн чийрэгжүүлэх танхимыг тохижуулж өгсөн юм.
92 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Лхагважид:
-1000 багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулж багш нарт ажиллах их урам зориг хайрлалаа. Иймэрхүү уулзалт зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж гаргасан зөвлөмж, уриалгынхаа хэрэгжилтийг дүгнэж цаашид хийх зүйлээ төлөвлөж байх нь үр дүнтэй гэж бодож байна. Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж парламентад ажиллаж байгаа Тэрбишдагва гишүүн энэ арга хэмжээг санаачилсанд талархаж байгаагаа энэ дашрамд уламжилья. Энэ санаачлагыг дэмжиж хамтран зохион байгуулж байгаа дүүргийнхээ удирдлагууд болох Засаг дарга Ц. Болд, ИТХ-ын дарга М.Цэрэндорж нартаа ч ажлын амжилт хүсье.
Ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн танхимын эрхлэгч Л.Нарантуяа:
-Юуны өмнө энэ арга хэмжээг зохион байгуулсан хүмүүстээ талархаж байна. Би боловсролын салбарт 26 жил ажиллаж байгаа. Багш нар маш чухал асуудлыг энэ зөвлөгөөнөөр хөндөж байна. Өнөөдөр хүүхдийн сурлага хүмүүжил доголдож байгааг анхаарахгүй байж боломгүй санагддаг. Сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл ч тааруу байна. Хичээлээ сайн хийхийн зэрэгцээ спорт, урлагийн дугуйланд өргөнөөр хамрагдах нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Энэ мэт асуудлыг зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, уриалгад тодорхой тусгаж өгмөөр байна. Мөн Д.Тэрбишдагва гишүүн спортлог багш, сурагчдыг тодруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж дэмжиж байдагт нь талархдаг. Залуу үе маань хүмүүжилтэй, боловсрол өндөртэй, хүнлэг байж энэ улс орон хөгжин дэвшинэ шүү дээ.
163 дугаар цэцэрлэгийн багш Т.Доржханд:
-Нэг ангид хэтэрхий олон хүүхэд суралцаж байгаа нь тухайн багшийн ажлын ачаалалыг хэт нэмэгдүүлдэг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ийм бэрхшээлтэй асуудал бий. Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай атлаа сургууль,цэцэрлэгийн хүрэлцээ тааруу. Энэ жил манай цэцэрлэгт Солонгосын хөрөнгө оруулалтаар дөрвөн бүлэг байгуулсан байгаа.
9 дүгээр сургуулийн захирал Г.Жигжидсүрэн:
-Өнгөрсөн жил Д.Тэрбишдагва гишүүний санаачлагаар Залуу багш нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан. Энэ зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар энэ удаад ярилцлаа. Хурал цуглаан хийгээд ярих нэг хэрэг. Хэлсэн ярьснаа ажил хэрэг болгох нь чухал юм. Өнгөрсөн жил дэвшүүлсэн зүйл нь хэрэгжиж байгаад баяртай байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва парламентад сонгогдсноосоо хойш иргэдийнхээ итгэлийг алдахгүй элчийн үүргийг нэр төртэй биелүүлж яваа гэж боддог. Энэ хугацаанд бидэнтэй байнга уулзаж хамтран ажиллаж ирсэн. Сургуулийн спорт заалны хүзүүвч барилга барих хөрөнгийг төсөвт суулгуулж өгсөн, багш нарт компьютер олгосон гээд хэрэгжүүлсэн зүйл их бий. Энэ хүн 2008 онд дахин УИХ-д Сонгинохайран дүүргээс сонгогдсноос хойш 368 удаа дүүргийнхээ иргэдтэй, төр захирааны байгууллагынхантай, сургууль, цэцэрлэгийн багш нартай, бизнесмэнүүдтэй уулзсан гэсэн. Хамгийн олон удаа сонгогчидтойгоо уулзсан түшээ байх шүү. Нэр дэвшихдээ жигтэйхэн сайхан зүйл яриад сонгогдсныхоо маргаашнаас алга болчихдог түшээд байдаг. Тэрбишдагва гишүүн бол тойргийнхоо сонгогчидтой байнгын эргэх холбоотой ажилладаг, тэднийхээ санаа бодлыг сонсч, төр засгийн шийдвэр гаргахад тусгуулдагаараа ялгарна гэж бодож байна. Саяхан батлагдсан төсвийн тодотголд сургуулийн их засварын хөрөнгийг тусгуулж өгсөнд маш их талархаж байга. Үүнд нь сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүд төдийгүй 23, 26 хорооны иргэд баярлаж байгаа шүү.
Ирээдүй цогцолбор хоёрдугаар ахлах сургуулийн гүйцэтгэх захирал Д.Намжилсүрэн:
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачлагаар 1000 багш нарын зөвлөгөөнийг хийлээ. Манай сургуулийн хэд хэдэн багш нар энэ үеэр шагнал гардаж авсанд баяртай байна. Оюунлаг иргэн Монголын баялаг гэж үзэн боловсроллын салбарт онцгойлон анхаардаг нь багш, сурган хүмүүжүүлэгчид бид олзуурхдаг шүү.
65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа:
-Тэрбишдагва гишүүн манай дүүргээс хоёр удаа сонгогдсон. Тойрогтоо олон ажил хийж байна. Түүний нэрэмжит математикийн олимпиадыг таван жил дараалан зохион байгуулж байгаа. Одоо бүр өргөжин нийслэлийн хэмжээнийх болсон. Залуу багш нарын зөвлөгөөнийг өнгөрсөн жил санаачлан зохион байгуулж тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвлөмж, уриалга гаргаж байсан. Энэ жил үүнийгээ өргөжүүлэн 1000 багш нарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Маш үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж бодож байна.
-Сонгинохайран дүүргийн Засаг дарга Ц.Болд:
-Д.Тэрбишдагва гишүүнтэйгээ хамтран энэ зөвлөгөөнийг зохион байгууллаа.Амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл дүүрэн байна. Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ жил гурван сургууль, гурван цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо. Хэд хэдэн цэцэрлэгийн өргөтгөлийг барьж, нэлээд олон сургууль, цэцэрлэгт засвар хийж тохижуулсан байгаа. Боловсролын салбарттулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно о.
-Манай охин Жүдо, самбоор хичээллэдэг. Тэмүүжин спорт клубын тамирчин. Өнгөрсөн жил 67 дугаар сургуулийг төгсөөд энэ жил Биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр курст сурдаг оюутан. Нэрийг нь Ж.Чанцалдулам гэдэг. Манай охиныг тэмцээнд явах зардлыг шийдвэрлэж өгсөн Тэрбишдагва гишүүндээ маш их баярлаж явдаг. Д.Тэрбишдагва, Биеийн тамир спортын хороонд талархаж байгаагаа дахин дахин хэлмээр байна. Охин маань Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртлээ. Одоо Африкт болж байгаа Жүдо бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор явсан байгаа. Энэ тэмцээнд явах зардлыг шийдэж өгөхийг Тэрбишдагва гишүүн Биеийн тамирын хороонд уламжилж шийдвэрлүүлж өгсөн. Зардлыг 100 хувь төлсөн юм. Манй охиныг тэмцээнд оролцоход байнга ивээн тэтгэж байдаг гишүүндээ талархсан сэтгэлийнхээ үгийг энэ дашрамд хэлье гэж бодсон юм. Өмнө нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардлыг нь ч гэсэн Тэрбишдагва гишүүн шийдвэрлэж өгч байлаа. Энэ хүний итгэлийг охин маань зүтгэлээр хариулсан. Энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Манай охин одоогоор гадаадад тэмцээнд оролцохоор явсан ч баярлаж байгаа сэтгэлийн үгээ дайсан юм. Тиймээс л би өөрөө хуралдааны танхимын тэргүүн эгнээд сууж байгаа Д.Тэрбишдагва гишүүнд биечлэн очиж талархснаа илэрхйилэх гээд л явж байна даа” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.