Х.Баттулга: ДАШТ-ий үеэр хариуцлага алдсан
2011.10.03

Х.Баттулга: ДАШТ-ий үеэр хариуцлага алдсан

ЗТБХБ-ын сайд, Монголын жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгаас МУГД Ч.Насантогтох ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотой цөөн асуултад хариулт авлаа.
-Шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Ч.Насантогтох өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгсөн нь олны анхаарлыг татсан. Гавъяат ямар шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн юм бэ?
-2008 оны олимп, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын чанартай бусад тэмцээнүүдэд манай жудочдын амжилт нэлээд нэмэгдэж байгаа. Гэтэл олимпийн өмнөх шалгуур, ДАШТ дээр бага зэрэг Ч.Насанбат дасгалжуулагч хариуцлага алдсан. Тиймээс холбооны зүгээс 2013 оны Олимпод ийм хэмжээний бэлтгэлтэй амжилт гаргахад хэцүү гэсэн дүгнэлт гаргаж, дасгалжуулагч нар саналаа өгсөн. Үүнийг сонсоод өөрөө ч ажлаа өгөх нь зүйтэй юм байна гэсэн.
-Ч.Насантогтох дасгалжуулагч энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Холбооны зүгээс санал тавьж, өөрөө энэ саналыг дэмжсэн.
-ДАШТ-ны үеэр алдаа гаргасан гэлээ. Үүнийг тодруулж болох уу?
-Тамирчид амжилт гаргаагүй гэдэг дасгалжуулагчтай шууд холбоотой. Тамирчид нь сайн байгаад байдаг. Иймэрхүү зүйл л боллоо. Олимп дөхсөн болохоор холбооны удирдлагууд менежментдээ өөрчлөлт хийсэн.
-Энэ хүний жудо бөхийг Монголд хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр их бий?
-2008 оны Олимп энэ тэрээс эхлээд жоохон бие тоолт болсон. Тиймээс бид шинэлэг юм руу оръё гэсэн юм.
-Шигшээ багийн дараагийн дасгалжуулагчийн нэр тодорсон уу?
-Сонгон шалгаруулалтаар дараагийн хүнээ сонгоно. Энэ шалгаруулалт өнөөдөр эхэлж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.