2011.09.16
Д.Оюунхорол: Мөргөж залбирах үедээ мөргөж залбирч явлаа
"Отгонтэнгэр" их сургууль 20 жилийн ойгоо тэмдэглэж, алдаа оноогоо хэлэлцэж байна. Нөгөө талаар тус сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын амьдралын 20 жилийн түүх яригдаж байгаа юм. Ингээд тус сургуулийг үүсгэн байгуулагч Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Одоогоос 20 жилийн өмнө хэрхэн сургуулиа байгуулж байв?
-1991 онд "Оюунхоролын гадаад хэлний дээд сургууль" гэсэн нэртэйгээр байгуулагдаж дараа жил нь Отгонтэнгэр хайрханыхаа нэрээр нэрлэгдсэн. Арилжааны банкнаас зээл авч анх 187 оюутантай, есөн багштайгаар түрээсийн байранд хичээлээ эхэлж байлаа. Харин өнөөдөр өөрийн гэсэн хичээлийн гурван байртай, 200 гаруй багш' ажилчидтай, өнөр өтгөн айл болжээ. Манай сургуулийг 5000 гаруй залуус төгсөж ажил амьдралын гараагаа эхлүүлсэн байна. 20 жилийн өмнөх үйл явдал саяхан мэт боловч бид баялаг, намтрыг бүтээж чаджээ. Энэ түүхийн цаг хугацаанд надтай хамт байсан багш ажилчид, хамтран ажиллаж, тусалж байсан байгууллагуудад баярлалаа гэдгээ танай сониноор дамжуулж байна.-Дээд сургууль байгуулахад хөрөнгө мөнгө шаадлагатай болов уу?
-Тийм ээ. Энэ сургуулийг босгохгэж Эрээн хотоос гахай үүрч явлаа. Арьс, шир ч авч үзсэн. Мөнгөөрөө сургуульдаа нэг ч болов ширээ, сандал нэмэх юмсан гэж зүтгэсэн. Зах зээлийн нийгэмд юу хийж болох бүхнийг хийж байсан шүү.-Хамгийн ашигтай наймаагаа хэлээч гэвэл?
-1994 оны хавьцаа байна уу даа.Өмнөд Солонгос улсад эдийн засгийн хямрал болж бараа таваарынүнэ навс унасан юм даг. Тэр үед нь20 гаруй "Сонота-2" гэдэг машиннэгийг нь найман сая төгрөгөөроруулаад ирсэн. Тэгтэл тэр машинмаань Монголын зах зээл дээр бүтэннугарч томоохон ашиг авчирсан санаа тодхон байна.-Машины ч юм уу бизнесмен болох бололцоо байсаар байтал зардал ихтэй дээд сургууль байгуулах гэж яагаад зүтгэсэн юм бэ?
-"Соц" нийгэм задран унасны дараа хүн бүхэн сонголт хийх хэрэгтэй болсон. Математикийн багш мэргэжилтэй миний сонголт боловсролын салбарт ажиллах эргэлзээгүй байсан. Тийм учраас сургууль байгуулахаар зүтгэсэн он жилүүдэд буруу зүйл хийлээ гэж буцаж, няцаж явсангүй дээ.-Сургуулийнхаа ойгоор ямар ажил зохиож байна вэ?
-Аливаа нэг байгууллага ойгоо тэмдэглэхдээ бөх барилдуулж, морь уралдуулдаг юм билээ. Манай сургуулийн хувьд эрдэм шинжилгээ, соёл хүмүүжлийн арга хэмжээ зохион байгууллаа. Надтай 20 жил хамтран зүтгэж байгаа багш ажилчдаа шагнаж урамшуулна. Оюуны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх тал дээр дутмаг зүйл байдаг. Үүнийг өөрчлөх бодол бий.-Та боловсролын салбараас улс төр рүү орох зайлшгүй шаардлага байв уу?
-"Отгонтэнгэр" их сургууль 2000 он гэхэд хөл дээрээ бат зогссон байлаа. Боловсролын салбарыг шинэчлэх шаардлагууд байсан. Завханчууд маань зөвхөн боловсролын салбарт бус хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө ажиллах бололцоогоор хангасанд баярлаж явдаг.-МАХН-ын дарга үзэл бодол таарамжгүй гэсэн шалтгаанаар 2004 оны УИХ-ын сонгуулиар таны нэрийг дэвшүүлээгүй. Эргээд харахад юу гэмээр байна вэ?
-Улстөрчийн хувьд сэтгэлийн хат суулгасан он жилүүд байлаа Хүний амьдралд тохиолддог бэрхшээл саадын нэг байсан болов уу. Цаг хугацаа бүгдийг анагаадаг, шалгадаг, үнэн зөвийг тодруулдаг. Тийм учраас Монголын ард түмэн өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг егсөн биз ээ. Өнгөрсөнтэй зууралдана гэдэг тийм ч сайн зүйл биш. Би зөвхөн маргаашийн төлөө л бодож сэтгэж амьдрахыг хүсдэг.-Таны амьдрал олны дунд үргэлжилж байна даа?
-Тийм ээ. Миний эргэн тойрон хүмүүс байдаг. Эхээс наймуулаа төрсөн. Одоо нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд гадаадад сургууль соёлд байна. Бүхий л амьдралдаа хүн байхыг хичээж ирсэн. Хүмүүст тусалбал тусалсан шиг туслахыг хичээдэг. "Бүх зүйл болно, бүтнэ, монголчууд хөгжинө, дэвжинэ" гэж боддог.-Сайн явахын хажуугаар садаа мундахгүй гэдэг шүү дээ?
-Атаа жөтөө, хар хэл ам тойроогүй. Доромжлуулж, гүтгүүлж явсан он жилүүд олон бий. Тэр бүхнийг сэтгэлийн тэнхээгээр туулж явсан. Миний амьдрал дардан байгаагүй. Уул усандаа очоод уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж, мөргөж, залбирах үедээ залбирч явлаа; Хүн яваа юм байна гэдгээ сургуулийнхаа 20 жилийн ойгоор улам мэдэрч байна. Шавь нар маань яасан мундаг юм бэ гэдэг үгийг олон давтаж явна даа гэсэн юм. Д.Оюун-хорол гэдэг хүний хийсэн бүтээсэн бүтээл бэлээхэн байна. Энэ бол "Отгонтэнгэр" их сургууль. Нөгөө талаар түүнээс цагаан хэл ам тасардаггүй. Өчигдөр л гэхэд Завхан аймгаас Улаанбаатар хот орох замд осолдсон авто аваарт холбогдуулах гэж чармайж байгаа хүмүүс бий. Ийм сайхан баярын уур амьсгал дунд, хэдэн мянган шавь нараа тойруулан суугаа түүнээс хар бараан зүйл асууж зүрхэлсэнгүй.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.