Арабчууд роботоор тэмээгээ унуулдаг
Хэдэн жилийн өмнөөс роботоор тэмээ унуулдаг болжээ.
2011.09.17

Арабчууд роботоор тэмээгээ унуулдаг

Тэмээн уралдаан бол Арабын орнуудын үндэсний спорт.Яг л манай морин уралдаан шиг.

Энд 3-4 настай хөвгүүдээр морь унуулдаг заншилтай байжээ. Энэ нь нэгдүгээрт хөнгөн, хоёрдугаарт хүүхэд айж, чанга хашгирахад тэмээ улам хурдалдаг аж. Иймээс Арабын ертөнцөд бусдын хүүхдийг хулгайлж, боол болгон тэмээгээ унуулдаг гаж зуршил өргөн тархжээ. Тэр бүү хэл хүүхдийг хөнгөн байлгахын тулд өлсгөж, цангаадаг юм байна.

Харин хэдэн жилийн өмнөөс Арабын Нэгдсэн Эмират, Катарт хүүхдийн хөдөлмөрийг хориглож, роботоор тэмээ унуулдаг болжээ.

Ийм роботыг оператор зайнаас удирддаг юм байна. Манайхан ч гэсэн тэднээс үлгэр аваасай. Морин уралдаанаас цэнгэл таашаал авахын тулд бага насны хүүхдүүдээ бэртээж гэмтээн, амь насыг нь бүрэлгэж байхаар яагаад роботыг ашиглаж болохгүй гэж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.