“Хүүхдийн мэдээлэл” үндэсний мэдээллийн сантай болно
2011.09.20

“Хүүхдийн мэдээлэл” үндэсний мэдээллийн сантай болно

Хүүхдийн эрхийн тухай конвенц, үндэсний хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрүүдийн "хэрэгжилтийг дүгнэх, түүний хүүхдэд гарсан үр дүнг тооцох, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой шийдвэрийн бодитой, үр өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас "Хүүхдийн мэдээлэл" нэгдсэн сан, сүлжээг үүсгэхийг зорьж байна.

Хүүхдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлснээр хүүхдийн эрх, хамгаалал, халамж, үйлчилгээ, боловсрол эрүүл мэнд болон орчны зэрэг хүүхэдтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай, хүссэн хэлбэр, түвшинд гарган авах боломж бүрдэх юм. Энэ дагуу Төв аймагт Хүүхдийн эрхийн талаар мэдээллийн сан үүсгэх чиглэлээр орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болж байна. Энэхүү сургалт нь цаашид орон даяар явагдах бөгөөд сургалтад сумдын ЗДТГ-ын хүүхдийн асуудал эрхлэх ажилтан, мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ, шүүх, цагдаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, Хүүхдийн төлөө хэлтсийн ажилтнууд оролцож байна. Сургалтыг мэдээллийн баазыг зохион байгуулах үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн сургагч багш нар явуулж байна. Сургалтад оролцогчид "Хүүхдийн мэдээлэл" үндэсний мэдээллийн сан үүсгэх ажлын танилцуулга, сургалтын зорилго, хүрэх үр дүнг танилцуулах, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох, Мэдээлэл цуглуулах, тооцох дадлага, Шалгуур үзүүлэлтүүдийн дагуу мэдээллийг нэгтгэх дамжуулах гэсэн сэдвүүдээр хичээл заалгалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.