2011.09.12
Жүдочид эх орондоо илт давамгайлсан ялалт байгууллаа
- Монголын жүдочид эх орондоо медалийн хур буулгаж тэргүүллээ.
Жүдо бөхийн «Дэлхийн цом»-ын цуврал тэмцээний ангилалд багтах Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит «Chinggis Khan-2011» дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь жилдээ Улаанбаатар хотноо болж Монголын жүдочид эх орондоо медалийн хур буулгаж тэргүүллээ.
Яармаг дахь шинэхэн спортын ордонд болсон энэ удаагийн тэмцээнд дэлхийн 25 орны 171 тамирчин зодоглож хурд хүчээ сорьсноос Монголын баг тамирчид есөн алтан медаль, таван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж нэгдүгээр байр эзлэсэн бол БНСУ-ын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт шалгарлаа.
Харин Словенич баг нэг алт, нэг хүрэл медалтай гуравдугаар байрт шалгарсан бол Украины баг хоёр мөнгө, гурван хүрэл, ОХУ-ын жүдочид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөв, тавдугаар байрт орсон байна. Монгол Улс тус тэмцээнийг зохион байгуулагч орны хувьд давуу эрхээ эдэлж эрэгтэй, эмэгтэй долоон жинд тус бүр дөрөв, нийт 56 тамирчнаа эх орныхоо дэвжээнд гаргаж барилдуулсан юм.
Тус тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу бямба гарагт эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж, аваргуудаа тодруулсан. Эдгээр жин тус бүрт Монголын дөрвөн тамирчин, нийт 28 жүдоч зодоглосноос зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт 14 медаль хүртлээ.
Энэ өдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар аваргалсан бол ганц 57 кг-ын жинд БНСУ-ын бөх Ким Жан Ди тэргүүлсэн юм. Харин манай тамирчдаас энэ өдөр С.Мияарагчаа /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Т.Баттөгс /57 кг/ нар мөнгө, Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Г.Отгонцэцэг /48 кг/, Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57 кг/ нарын таван бөх хүрэл медалийн эзэд боллоо. Энэ өдрийн барилдаанд алтан медаль хүртсэн тамирчдаа сонирхуулбал, 48 кг-д алтан медалийн төлөө ОУХМ М.Уранцэцэг БНСУ-ын Шин Сүн Минийг иппон үнэлгээгээр цэвэр ялж эх орныхоо дэвжээнд анхны алтан медалийг авчирч алтан медалийн салхийг хагаллаа.
Анхны дэлхийн цомын аваргад түрүүлж байсан Чимэд-Ёндонгийн Болдбаатар Казакстаны жүдоч Асхат Телмановыг ялснаар хоёр дахь удаагаа Чингис хаан дэлхийн цомын аваргад түрүүлсэн юм. Дэлхийд чансаагаараа гуравт бичигдээд байгаа манай шилдэг жүдоч гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа 52 кг-д Өмнөд Солонгосын Ким Юн Окийг үүрч шидэх мэхээр цэвэр ялж хоёр дахь удаагаа Чингис хаан цомын тэмцээнд аварга боллоо. Жүдо бөхийн 66 кг-д барилдаж байгаа шилдэг бөхчүүдээс чансаагаарааэ дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдээд байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, МУГТ Х.Цагаанбаатар гурав дахь удаагаа «Чингис хаан» дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж шилдэг жүдоч гэдгээ баталлаа.
Тэрбээр алтан медалийн төлөө ОУХМ С.Мияарагчаатай барилдаж туршлага зааж иппон үнэлгээгээр цэвэр яллаа.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д манай жүдоч Түмэн-Одын Баттөгс аваргын алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын жүдоч Ким Жан Дитай барилдлаа. Хагас шигшээд Хятадын Лиу Янгыг нэг юко үнэлгээгээр ялсан манай жүдоч Ким Жан Дитай үндсэн цагт оноо авалгүй тэнцэж улмаар нэмэлт цагт ч хоёр бөх хэн нь ч үнэлгээ аваагүй тул шүүгчийн саналаар Өмнөд Солонгосын жүдоч ялснаар мөнгөн медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ С.Ням-Очир, Г.Одбаяртай барилдаж цаг талдаа орж байх үед иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Харин энэ жинд манай жүдочид алт, мөнгө, хүрэл медаль авч илт илүүрхлээ. Эхний өдрийн хамгийн сүүлийн барилдаан болох эмэгтэйчүүдийн 63 кг-д манай шилдэг эмэгтэй жүдочдын нэг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа амжилттай барилдаж онооны давуугаар өрсөлдөгч бөхөө ялснаар алтан медалийн болзол хангалаа.
Ц.Мөнхзаяа өнгөрсөн жил Египетийн Каирт болсон дэлхийн цомын аваргаар алтан медаль хүртэж байсан. Ийнхүү «Чингис хаан» дэлхийн цомын аварга шалгаруулах тамцээний эхний өдөр болсон долоон жингийн барилдааны зургаа жинд нь Монголын жүдочид алтан медаль хүртэж илт давамгайлсан амжилт үзүүллээ. Өчигдөр буюу ням гарагт болсон «Дэлхийн цом»-ын аварга шалгаруулах цуврал тэмцээний ангилалд багтдаг « Chinggis Khan-2011» дэлхийн цомын тэмцээнний үлдсэн жин болох эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын барилдаан боллоо. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар мөнгө, 90 кг-д Б.Жанчивдорж, Э.Энхбат нар тавдугаар байрт шалгарсан бол -100 кг-д аваргын төлөө Б.Ариун- Эрдэнэ, Б.Тэмүүлэн нар барилдаж Тэмүүлэн өрсөлдөгчөө ялж аварга болсон юм. Харин энэ жинд Б.Өнөржаргал, Д.Пүрэвдорж нар хүрэл медалийн эзэд болж Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын энэ жинд монгол жүдочид илүүрхлээ.
Хамгийн хүнд жин +100 кг-д Н.Батсуурь хүрэл медаль хүртсэн юм. Энэ жинд БНСУ-ын жүдоч тэргүүлж, ОХУ-ын тамирчин мөнгөн медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д манай дөрвөн бөх медальд хүрч чадсангүй. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жингүүд болох -78, +78 кг-д П.Лхамдэгд, Д.Цэрэнханд нар алтан медалийн эзэд боллоо. Эх орныхоо нийслэлд болсон Лондонгийн олимпийн эрх олгох тэмцээнд Монголын жүдочид ийнхүү илүүрхсэн амжилт үзүүлж дэлхийн 25 орны жүдочдоос тэргүүн байрын эзэн болж чадлаа.
Яармаг дахь шинэхэн спортын ордонд болсон энэ удаагийн тэмцээнд дэлхийн 25 орны 171 тамирчин зодоглож хурд хүчээ сорьсноос Монголын баг тамирчид есөн алтан медаль, таван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж нэгдүгээр байр эзлэсэн бол БНСУ-ын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг хүртсэн амжилтаар хоёрдугаар байрт шалгарлаа.
Харин Словенич баг нэг алт, нэг хүрэл медалтай гуравдугаар байрт шалгарсан бол Украины баг хоёр мөнгө, гурван хүрэл, ОХУ-ын жүдочид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрөв, тавдугаар байрт орсон байна. Монгол Улс тус тэмцээнийг зохион байгуулагч орны хувьд давуу эрхээ эдэлж эрэгтэй, эмэгтэй долоон жинд тус бүр дөрөв, нийт 56 тамирчнаа эх орныхоо дэвжээнд гаргаж барилдуулсан юм.
Тус тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу бямба гарагт эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж, аваргуудаа тодруулсан. Эдгээр жин тус бүрт Монголын дөрвөн тамирчин, нийт 28 жүдоч зодоглосноос зургаан алт, гурван мөнгө, таван хүрэл, нийт 14 медаль хүртлээ.
Энэ өдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар аваргалсан бол ганц 57 кг-ын жинд БНСУ-ын бөх Ким Жан Ди тэргүүлсэн юм. Харин манай тамирчдаас энэ өдөр С.Мияарагчаа /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Т.Баттөгс /57 кг/ нар мөнгө, Д.Төмөрхүлэг /60 кг/, Г.Пүрэвдорж /73 кг/, Г.Отгонцэцэг /48 кг/, Б.Солонго /52 кг/, Д.Сумъяа /57 кг/ нарын таван бөх хүрэл медалийн эзэд боллоо. Энэ өдрийн барилдаанд алтан медаль хүртсэн тамирчдаа сонирхуулбал, 48 кг-д алтан медалийн төлөө ОУХМ М.Уранцэцэг БНСУ-ын Шин Сүн Минийг иппон үнэлгээгээр цэвэр ялж эх орныхоо дэвжээнд анхны алтан медалийг авчирч алтан медалийн салхийг хагаллаа.
Анхны дэлхийн цомын аваргад түрүүлж байсан Чимэд-Ёндонгийн Болдбаатар Казакстаны жүдоч Асхат Телмановыг ялснаар хоёр дахь удаагаа Чингис хаан дэлхийн цомын аваргад түрүүлсэн юм. Дэлхийд чансаагаараа гуравт бичигдээд байгаа манай шилдэг жүдоч гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа 52 кг-д Өмнөд Солонгосын Ким Юн Окийг үүрч шидэх мэхээр цэвэр ялж хоёр дахь удаагаа Чингис хаан цомын тэмцээнд аварга боллоо. Жүдо бөхийн 66 кг-д барилдаж байгаа шилдэг бөхчүүдээс чансаагаарааэ дэлхийд нэгдүгээрт эрэмблэгдээд байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, МУГТ Х.Цагаанбаатар гурав дахь удаагаа «Чингис хаан» дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж шилдэг жүдоч гэдгээ баталлаа.
Тэрбээр алтан медалийн төлөө ОУХМ С.Мияарагчаатай барилдаж туршлага зааж иппон үнэлгээгээр цэвэр яллаа.
«Чингис хаан» дэлхийн цомын аваргаар гурав дахь удаагаа тэргүүлсэн дэлхийн шилдэг жүдоч Х.Цагаанбаатар дэвжээнээс буумагц нь уулзаж сэтгэгдлийг сонслоо.
-«Дэлхийн цом» гурав дахь удаагаа түрүүлсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хэлнэ үү?
-Баярлалаа. Эх орныхоо дэвжээнд энэхүү нэр хүндтэй тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлсэндээ баяртай байна. С.Мияарагчаатай «Чингис хаан»-ы цомд хоёр дахь удаагаа аваргын төлөө барилдаж яллаа. Бид хоёр байнга хамтдаа бэлтгэл сургуулилт хийж, нэг нэгнийхээ барилдааныг дэндүү сайн мэддэг болсон, Тэр үнэхээр өндөр ур чадвартай дэлхийн шилдэг бөх. Энэ жинд монгол бөхчүүд шилдэг нь гэдгээ нотоллоо.-Лондонгийн олимпид хүч үзэж медаль авах нь таны хамгийн эн тэргүүн зорилт байх даа?
-Тэгэлгүй яахав. «Лондон 2012» олимпийн наадмаас Монголын тамирчид алтан медаль хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид заавал чадна.Эмэгтэйчүүдийн 57 кг-д манай жүдоч Түмэн-Одын Баттөгс аваргын алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын жүдоч Ким Жан Дитай барилдлаа. Хагас шигшээд Хятадын Лиу Янгыг нэг юко үнэлгээгээр ялсан манай жүдоч Ким Жан Дитай үндсэн цагт оноо авалгүй тэнцэж улмаар нэмэлт цагт ч хоёр бөх хэн нь ч үнэлгээ аваагүй тул шүүгчийн саналаар Өмнөд Солонгосын жүдоч ялснаар мөнгөн медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ С.Ням-Очир, Г.Одбаяртай барилдаж цаг талдаа орж байх үед иппон үнэлгээгээр цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Харин энэ жинд манай жүдочид алт, мөнгө, хүрэл медаль авч илт илүүрхлээ. Эхний өдрийн хамгийн сүүлийн барилдаан болох эмэгтэйчүүдийн 63 кг-д манай шилдэг эмэгтэй жүдочдын нэг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа амжилттай барилдаж онооны давуугаар өрсөлдөгч бөхөө ялснаар алтан медалийн болзол хангалаа.
Ц.Мөнхзаяа өнгөрсөн жил Египетийн Каирт болсон дэлхийн цомын аваргаар алтан медаль хүртэж байсан. Ийнхүү «Чингис хаан» дэлхийн цомын аварга шалгаруулах тамцээний эхний өдөр болсон долоон жингийн барилдааны зургаа жинд нь Монголын жүдочид алтан медаль хүртэж илт давамгайлсан амжилт үзүүллээ. Өчигдөр буюу ням гарагт болсон «Дэлхийн цом»-ын аварга шалгаруулах цуврал тэмцээний ангилалд багтдаг « Chinggis Khan-2011» дэлхийн цомын тэмцээнний үлдсэн жин болох эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын барилдаан боллоо. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар мөнгө, 90 кг-д Б.Жанчивдорж, Э.Энхбат нар тавдугаар байрт шалгарсан бол -100 кг-д аваргын төлөө Б.Ариун- Эрдэнэ, Б.Тэмүүлэн нар барилдаж Тэмүүлэн өрсөлдөгчөө ялж аварга болсон юм. Харин энэ жинд Б.Өнөржаргал, Д.Пүрэвдорж нар хүрэл медалийн эзэд болж Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын энэ жинд монгол жүдочид илүүрхлээ.
Хамгийн хүнд жин +100 кг-д Н.Батсуурь хүрэл медаль хүртсэн юм. Энэ жинд БНСУ-ын жүдоч тэргүүлж, ОХУ-ын тамирчин мөнгөн медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д манай дөрвөн бөх медальд хүрч чадсангүй. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жингүүд болох -78, +78 кг-д П.Лхамдэгд, Д.Цэрэнханд нар алтан медалийн эзэд боллоо. Эх орныхоо нийслэлд болсон Лондонгийн олимпийн эрх олгох тэмцээнд Монголын жүдочид ийнхүү илүүрхсэн амжилт үзүүлж дэлхийн 25 орны жүдочдоос тэргүүн байрын эзэн болж чадлаа.
Нийтлэлч
Д.Өлзийсайхан
Эх сурвалж
Монцамэ
Д.Өлзийсайхан
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.