2011.08.29
Л.Гантөмөр: Ардчилсан нам шийдвэртэй алхам хийх цаг нь болсон
УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа. Сонирхолтой нь бидний яриа улс төрөөс нэлээд хол сэдвээс эхэлсэн юм. Та тэвчээртэй уншаарай.
Яг өнөөдөр уяачид гээд энэ хөдөлмөрөөр хоолоо олж иддэг, амьдардаг хэсэг нь хэд байгаа юм. Морины дэл сүүл боож, идэш тааруулж, адуу хариулж үзээгүй хүмүүс л уяачдын тэр алдар хүндтэй цолыг авч байна. Бөхийн дасгалжуулагчийг “Чи сайн дасгалжууллаа” гээд, эсвэл “сайн хандив өгсөн учраас чамд бөхийн цол өгнө өө” гэж байгаатай л адилхан. Энэ завхрал хэдийнээс эхэлснийг би мэдэхгүй. Гэхдээ л морь мал дээр амьдардаггүй, зөвхөн морины эзэн нэртэй хүмүүст уяачдын цол хэргэм олгодгийг болих хэрэгтэй. Эзэн, уяач хоёрын зааг ялгааг гаргаж өгөх хэрэгтэй. Уяач болъё, уяачийн цол хэргэм авья гэвэл уяачаа өөрөө хийх, адуучин болох хэрэгтэй. Мэдээж үүнийг сонсоод уурлах хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн цаашдаа Монголын энэ соёлыг яаж хадгалж, хөгжлийг яаж сайжруулах, дэлхийд уралдаг чансаатай адуу болгох вэ гэдгийг бодох ёстой. Монгол адууны уралдаан угаасаа тэвчээрийн спорт учраас хурдны спортыг оруулахгүй гэж болохгүй. Монгол морьд дэлхийд уралдах, амжилт гаргах цаг ирэх байх. Моринд үнэхээр хорхойтой, бэл бэнчинтэй хүмүүс Америкт очиж адуу аваад, монгол уяачаар уяулаад уралдаж байна шүү дээ. Тэнд Монголын нэр гарч байна, морьдоо “Чингис” энэ тэр гээд нэрлэчихсэн. Түүн шиг Монголоос морио авч очоод уралдаг цаг үе ирэх байх гэж би найдаж байна. Швейцарийн ерөнхийлөгч Монголд ирэхэд ядаж Орос, Хятад хоёрт адуугаа аваачиж уралдуулчихдаг, дээгүүр байр эзэлчихдэг адуутай сууж байгаасай гэж би мөрөөдөж байна. Тэгж байж бид “морьтон монголчууд” гэж бахархах эрхтэй болно. Тэр том соёлыг доошоо оруулчихаад “энэ бол бидний л юм, дэлхийд гайхуулах юм бидэнд алга” гээд сууж байж болохгүй биз дээ. Огт адуугүй байсан улс дуутай болчихсон, дэлхийд дээгүүр уралдаад явж байна. Тэдэнтэй мөчөөрхөж уралддаг чансаатай морьдтой болох бол миний мөрөөдөл. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд Уяачдын холбоо ч бас биеэ дааж, улс төрөөс ангижрах, манай улстөрчид тэр холбооныхоо үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Холбоо нь өөрөө уралдаанаа зохион байгуулаад, үзэгч олныг татаад, бооцоогоо тавиад явах хэрэгтэй. Морин тойруулгаа ч ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Монголчуудад үзэх харах юм үнэхээр алга гэдэг чинь бөхийн барилдаан нь шударгаар явахгүй, морин тойруулга нь ажиллахгүйгээс болж байгаа юм. Үзэх харах юмгүй учраас хүмүүс баар саванд сууж, эсвэл хошин шог үзэж л цагаа нөхцөөж байна. Хамгийн гол нь энэ спорт шударга, үнэхээр хурдтай, хүчтэй гэдэг үнэлэмжийг ядаж ард түмнээсээ эхлээд авах хэрэгтэй. Ингэж байж улс үндэстнээрээ дэмждэг, үздэг, санхүүжүүлдэг болно. Үүнийг хийхийн тулд гарцаагүй холбоодын зохион байгуулалт, дүрэм журмыг эргэж харах, сайн зохион байгуулахгүй бол болохгүй нь гэдэг нь саяны наадмуудаар харагдлаа. Хүн бүхэн л ярьж байна.
Ливийг л хар л даа. Каддаффид цэрэг арми, хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүгд байхад ард түмэн гаднын жаахан дэмжлэгтэйгээр яаж эргүүлж чадаж байна. Египет бол бараг гаднын дэмжлэггүйгээр хийчихлээ шүү дээ. Тийм учраас мөнхийн эрх мэдэл гэж байдаггүй, орчин цагт бүр ч байхгүй. Мэдээллийн зуун, мэдээлэл ямар хурдтай байна, телевизийн ямар олон суваг бий болов. Энэ олон сувгийг нэг зэрэг хянаж чадахгүй шүү дээ, хүчрэхгүй. Айл болгон интернэттэй байх бололцоотой болчихлоо. Блогтоо юм бичээд байхад л энэ хүмүүсийн үнэн нүүр царайг илчлээд унагачихна. Энэ нийгмийн хөгжлийн хурдыг өнгөрсөн зууныхтай харьцуулбал нэг жил нь 10 жилтэй тэнцэхээр байна. Энэ их хурд өөрөө 2-3 сонгууль дамжсан тэвчээртэй улстөрчдийг, буруу юм хийж байгаа нөхдийг байран дээр нь хадгалахааргүй юм байна гэж би харж байгаа. Тэгж харж манай улстөрчид нийгмийн томоохон реформын шинжтэй хуулиудаа батлаасай. Тэгэхгүй, “Бид ардчилсан нийгмийг байгуулчихсан, ингээд л урсгалаараа яваг, болж л байгаа юм биш үү, юу нь болохгүй байгаа юм” гэдэг байдлаар асуудалд хандах юм бол ирээдүй үе чинь зөвшөөрөхгүй. Болно шүү дээ, болж байна, монголчууд хөгжиж байна гэж харах юм бол үүнийг чинь өөрөөр хардаг, арай өөр хүмүүс нь гараад л ирнэ. Тэд гарч ирээд хийнэ. Зүгээр манай нөхдүүд өөрсдөө хийх үү, өөр хүмүүсээр хийлгэх үү гэдгээ л шийдэх хэрэгтэй. Монголчууд ийм арчаагүй дорой, ажил хийж чаддаггүй засагтай, олигтой шударга ёсны хууль баталж чаддаггүй УИХ-тай, ард түмэндээ үйлчилж чаддаггүй, дарангуйлдаг төрийн байгууллагатай удаан явна гэж хэзээ ч байхгүй. Монголчуудын хувьд лав байхгүй.
Жишээлбэл, С.Баяр Ерөнхий сайд бол пиарын чиглэлээр бараг доктор хамгаалчихсан хүн. 25-р суваг телевизээр өөрийгөө харуулахдаа хүүхдүүдээ яаж урьж цуглуулсан байна, настай хүмүүст зориулаад тэр эмээлийг яаж харуулж, монгол ахуйг яаж саяхан танилцуулж байна. Хотынхон, залуучуудад зориулаад покерийн номыг яаж танилцуулж байна. Энэ нь ном уншдаг, өөрийгөө оюунлаг гэж үнэлдэг хэсэгт таалагдана, жаахан 100 гр татдаг эрчүүдэд зориулаад 100 гр татчихья, нуугаад яах вэ гэдэг ч юм уу. Ерөөсөө тэр хүн энэ чиглэлээр мэргэшчихсэн хүн учраас өөрийгөө зөв таниулах ажлыг л хийж чадаж байна шүү дээ. Ямар нэг худлаа юм байхгүй, гэрт нь байгаа юм чинь яах юм. Нийгмийн аль нэг хэсэгт биш, бүхий л давхаргад зориулж мессежээ өгч чадаж байна шүү дээ. Энэ бол өөрөө ухаан байхгүй юу, тэр чиглэлээр боловсорчихсон, уншсан хүний л хийх алхам.
-Уулзалгүй их удсан байна. Мартсанаас мал мэнд үү гэгчээр сайхан наадсан уу? Энэ жилийн наадам араасаа их олон сэдэв дагууллаа...
-Сайхан наадлаа. Морины уягаар очиж, бөхийн галаар зочилж, хүмүүсийн жишгээр л наадлаа. Харамсалтай нь, энэ жилийн наадмыг харж байхад бөхийн найраа гэдэг зүйл хэрээс хэтэрсэн байна. Ялангуяа аймгуудын наадмыг харж байхад улсын цолтой, ид өсч яваа сайхан залуучууд сумын цолтой бөхчүүдэд өнхрөөд өгөх юм. Энэ мөнгө авдаг, бууж өгдөг ёс бус асуудлыг цэглэхгүйгээр монгол төрийн наадам сайхан болохгүй нь ээ л гэж харж байлаа. Үүн дээр Монголын бөхийн холбоо санаачлага гаргаж ажиллахгүй бол даваа өгөө, аваа ил цагаан явж байна шүү дээ. Сэлэнгийн наадам, Ховдын наадам, улсын наадам ч ялгаагүй. Мэдээж бөхчүүд тогтмол орлогогүй юм шиг байгаа юм. Сүүлийн үед бөхчүүд бөхөөрөө мэргэшээд, дагнаад амьдарч эхэллээ. Тиймээс энэ хүмүүсээ яаж байнгын орлоготой болгох юм. Компаниуд, энд тэндэхийн байгууллагын нэр дээр барилдахаасаа илүү Бөхийн холбооноосоо цалин авдаг систем рүү орох хэрэгтэй юм шиг байна. Улсын цолтой бөхчүүдээ Бөхийн холбоо нь цалинжуулдаг больё, хэдэн төгрөгийн цалинтай байвал амьдралд нь хүрэх юм. Тэр орлогоо яаж сайхан барилдаанууд зохион байгуулж олох юм. Ийм тогтолцоо руу шилжих хэрэгтэй л дээ.-Нээрээ заалны барилдаанууд хүртэл болохоо больчихсон юм байна шүү?
-Харин тийм. Тиймээс Бөхийн холбоо нь бөхчүүдээ цалинжуулдаг, даваа өгч авсан, найраа хийсэн ямар нэг сэжиг илэрвэл шууд цолыг нь хураадаг байх хэрэгтэй. Ийм тогтолцоо руу орохгүй бол монголчуудын хамгийн том баярыг үнэхээр сүйрүүлж, ард түмний том соёл, шинж төрх алдагдаж байна. Бараг арваад хоног үргэлжилдэг, монголчуудын хамгийн том баяр шүү дээ.Сайхан биерхүү залуучуудтай таарахад “Би ч гэсэн нэг улсын цол авчих л юм байна даа” гэж захын хүн ярьж байна.
Гэтэл Монголын нийгэм өөрөө шал өөр, шударга, шинэлэг, чөлөөтэй хөрвөдөг, сэтгэдэг, хариуцлага тооцож чаддаг харилцааг хүсч байна. МБХ гэдэг маш том иргэний нийгмийн байгууллага. Энэ байгууллага өөрөө өөрийгөө авч явж, менежментээ хийж чаддаггүй, ийм ёс бус зүйлийг ард түмэнд харуулдаг байх юм бол иргэний нийгмийн байгууллагад итгэх итгэл дахиад алдарна. Энэ нь өөрөө ардчиллын ололтуудаас ухрах бас нэг том дохио өгч байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол болохгүй нь. Манай компаниуд, нутгийн зөвлөлүүд ч гэсэн бөхийн найраанд оролцохоо болих хэрэгтэй, бөхийнхөө бэлтгэлд л санаа тавина уу гэхээс. Дэмжих нийгэмлэгүүд байгуулж болно шүү дээ. Бөхийн холбоо өөрөө шагналаа өгдөг, цолоо олгодог, дэмжих нийгэмлэгүүд нь тэр бөхөө цаашид яаж олон түмэнд таниулж, амжилтад хүргэх вэ, яаж залуу үеэ араасаа бэлтгэх вэ гэдэг дээр нь тусалдаг байхад болно шүү дээ. Гэтэл одоо бөхчүүдийг бэлтгэл хийлгэдэг газар нь нутгийн зөвлөл, түүн дээр нь нутгийн баахан бизнесмэнүүд очоод, “Нутгийнхаа бөхчүүдээс улсын цолтон төрүүлнэ” гээд мөнгө цаас бариад гүйлдэж байгаа нь үнэхээр харамсмаар.-УИХ-ын гишшүд, улстөрчид ч гэсэн бөхөө дагаад дэрвэчихдэг болсон юм биш үү?
-Сүүлдээ улстөрчид нь цол авсан бөхчүүдээ дагуулж явдаг, бараг л “Би нутгаасаа улсын цолтон төрүүлчихлээ” шахуу юм ярьж явдаг буруу үлгэр дуурайллыг таслан зогсоохгүй бол монголчуудын хувьд маш хүнд цохилт амсч байна. Бөхчүүд яах вэ, найраа хийгээд, мөнгө цаас аваад, амьдрал ахуй нь тэгшрээд явдаг байх, тэдэнд алдах юм байхгүй. Яг ард түмэн бол үндэснийхээ соёлыг үзэн ядах хэмжээнд очиж байна шүү дээ. Гэтэл Японд яаж байна. Найраа хийсэн, яриа хэлцэл хийсэн байж магадгүй гэсэн сэжиг гаруут л Сумогийн холбоо нь шууд хөөж байна. Үндэсний ийм барилдаантай улс орон Япон, Монгол хоёр л байна. Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх, соёлоо хадгалахын тулд Японы Сумогийн холбоо яаж ажиллаж байна гэдгийг манай Бөхийн холбоо судлах хэрэгтэй. Ер нь МБХ-ны Удирдах зөвлөлд нийгмийн гэгээлэг, оюунлаг хэсгээс оруулах хэрэгтэй. Тухайлбал, Б.Лхагвасүрэн гуайг ч юм уу.-Бөхийн холбоонд уран зохиолч ямар хэрэгтэй юм?
-Зөвхөн бөхчүүд холбооныхоо ажлыг ярихаар шударга бус болоод, юмаа нуугаад байна шүү дээ. Яагаад гэвэл бүгдээрээ нэг нэг бөхтэй холбоотой учраас. Хөндлөнгийн, гэхдээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, монголчуудын хүндлэлийг хүлээсэн оюунлаг хүн тэнд орсноор бөхчүүдийн хуйвалдаан, ажлаа хийж чадахгүй байгаа байдлыг засч залруулахад чухал ач холбогдолтой юм билээ. Японы Сумогийн холбоонд байгаа тэр эрдэмтэд, зохиолчид, урлагийн том зүтгэлтнүүдийн үг нийгэмд шууд хүрдэг, тэр үгийг Сумогийн холбоо нь шууд хүлээж авдаг, ажил хэрэг болгодог юм байна лээ. Иймэрхүү байдлаар зохион байгуулалтаа бодохгүй бол болохгүй нь. Яагаад гэвэл энэ чинь зөвхөн бөхчүүдийн амьдрал, бөхийн ертөнц бас биш юм. Бөхийн холбоо гэдэг монголчуудын үндэс соёлоо хадгалах, үлгэр дуурайл болгох иргэний ниймийн том байгууллага. Үр дүн, тусгал нь их. Тиймээс хариуцлагатай ажиллах ёстой. Хоёрдугаарт, хурдан мориныхоо уралдааныг өндөр намаар нь, эрлийз монголоор ялгадаг хариуцлагагүй зүйл энэ жилийн наадмаар гарлаа. Энэ бол маш буруу.-Яагаад? Наадамчид л өөрсдөө “монгол морь, эрлийз морь хоёрыг уралдуулах нь шударга бус” гэж шүүмжилсээр байгаад салгасан юм биш үү?
-Ялгаварлан гадуурхах үзэл санааг бид хэзээ ч дэлгэрүүлж болохгүй. Жишээ нь, үндэсний бөхийн барилдаанд америк ч юм уу, орос, хятадын эрлийз монгол иргэн барилдахыг бид хэзээ ч хориглож чадахгүй. Хоригловол хүний эрхийн том зөрчилд орно. Түүнтэй адилхан өөрөө адуугаа үржүүлээд, удам угсааг нь сайжруулаад, уяад уралдуулж байгаа уяачийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Ер нь дарга нарт, эсвэл нийгмийн тодорхой хэсэгт таалагдахын тулд бусдын эрх ашгийг шууд зөрчиж байгаа нь хүний эрхийн маш том зөрчил. Үүнийг цаашдаа засч залруулах хэрэгтэй. Засч залруулахын тулд уяачдын холбоонд байгаа улстөрчдийг зайлуулах ёстой. Ер нь улстөрчид л янз бүрийн холбоодод очихоороо бурууддаг. Улстөрчид, эсвэл өөр янз бүрийн салбарынхан уяачийн тэр хүндтэй цолыг авдаг ч буруу. Яг морио уядаг хүнд нь, уячид л цолыг нь өгөх хэрэгтэй. Түүнээс биш “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд алдарт уяачийн цол өгч яах юм.-Энэ жил “Эрдэнэс МГЛ”-ийн орлогч захирал бас цоллуулсан. Аав хүү хоёр...
-Ийм дампуу юмыг уяачдын холбооноос зайлуулах хэрэгтэй. Энэ чинь бас л иргэний нийгмийн байгууллага. Хурдан морины уралдаан бас л сайхан наадам. Угаасаа адуу гэдэг амьтны эх сурвалж нэг л байгаа. Оршин амьдарч байгаа газар нутаг, байгаль цаг уур, үржил селекц, идэж байгаа хоол тэжээлээсээ шалтгаалаад өсөлт хөгжил, хөлийн хурд, нурууны өндөр, зан араншин нь янз бүр болохоос биш. Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Швейцарьт айлчлахдаа өргөмжит консулынхаа гэрт зочилсон. Хэдэн сая долларын үнэтэй адуунуудтай, олимпийн олон медальтай. Манай Ерөнхийлөгч “Би морьтой газрын хүн” гэж өөрийгөө танилцуулж байсан. Харамсалтай нь, манайд олимпийн медаль авдаг морьд алга. Яавал бид олимпийн наадам, олон улсын уралдаанд оролцдог морьтой болох вэ гэж бодохын оронд “монгол адуу угаасаа л намхан” гэж ойлгоод байдаг. Угийн намхан гэдгийг хэн нотлоод байгаа юм. Манай өвөг дээдэс дандаа хоёр метр орчим өндөртэй хүмүүс байсан, тэр хүмүүс яаж 1,30 метр морь унах юм. Д.Нацагдоржийн яруу найргуудад гардаг “Уулын цаана очиж үзэх юмсан” гэсэн хязгаарлагдмал, харанхуй амьдрал дунд л морьдын цус ойртдог ч юм уу, эсвэл зуд турхнаас болж давжаараад байна гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ би мэргэжилтэн биш шүү дээ, зүгээр миний бодол. Ямар нэг байдлаар монгол адуу давжаарсан байна. Тиймээс монгол адуугаа үүлдэр угсааг нь сайжруулаад, өсгөж үржүүлээд явж байгаа тэр хүмүүсээ хасдаг, хаждаг байдал гаргаж болохгүй.Яг өнөөдөр уяачид гээд энэ хөдөлмөрөөр хоолоо олж иддэг, амьдардаг хэсэг нь хэд байгаа юм. Морины дэл сүүл боож, идэш тааруулж, адуу хариулж үзээгүй хүмүүс л уяачдын тэр алдар хүндтэй цолыг авч байна. Бөхийн дасгалжуулагчийг “Чи сайн дасгалжууллаа” гээд, эсвэл “сайн хандив өгсөн учраас чамд бөхийн цол өгнө өө” гэж байгаатай л адилхан. Энэ завхрал хэдийнээс эхэлснийг би мэдэхгүй. Гэхдээ л морь мал дээр амьдардаггүй, зөвхөн морины эзэн нэртэй хүмүүст уяачдын цол хэргэм олгодгийг болих хэрэгтэй. Эзэн, уяач хоёрын зааг ялгааг гаргаж өгөх хэрэгтэй. Уяач болъё, уяачийн цол хэргэм авья гэвэл уяачаа өөрөө хийх, адуучин болох хэрэгтэй. Мэдээж үүнийг сонсоод уурлах хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн цаашдаа Монголын энэ соёлыг яаж хадгалж, хөгжлийг яаж сайжруулах, дэлхийд уралдаг чансаатай адуу болгох вэ гэдгийг бодох ёстой. Монгол адууны уралдаан угаасаа тэвчээрийн спорт учраас хурдны спортыг оруулахгүй гэж болохгүй. Монгол морьд дэлхийд уралдах, амжилт гаргах цаг ирэх байх. Моринд үнэхээр хорхойтой, бэл бэнчинтэй хүмүүс Америкт очиж адуу аваад, монгол уяачаар уяулаад уралдаж байна шүү дээ. Тэнд Монголын нэр гарч байна, морьдоо “Чингис” энэ тэр гээд нэрлэчихсэн. Түүн шиг Монголоос морио авч очоод уралдаг цаг үе ирэх байх гэж би найдаж байна. Швейцарийн ерөнхийлөгч Монголд ирэхэд ядаж Орос, Хятад хоёрт адуугаа аваачиж уралдуулчихдаг, дээгүүр байр эзэлчихдэг адуутай сууж байгаасай гэж би мөрөөдөж байна. Тэгж байж бид “морьтон монголчууд” гэж бахархах эрхтэй болно. Тэр том соёлыг доошоо оруулчихаад “энэ бол бидний л юм, дэлхийд гайхуулах юм бидэнд алга” гээд сууж байж болохгүй биз дээ. Огт адуугүй байсан улс дуутай болчихсон, дэлхийд дээгүүр уралдаад явж байна. Тэдэнтэй мөчөөрхөж уралддаг чансаатай морьдтой болох бол миний мөрөөдөл. Энэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд Уяачдын холбоо ч бас биеэ дааж, улс төрөөс ангижрах, манай улстөрчид тэр холбооныхоо үйл ажиллагаанаас татгалзах хэрэгтэй. Холбоо нь өөрөө уралдаанаа зохион байгуулаад, үзэгч олныг татаад, бооцоогоо тавиад явах хэрэгтэй. Морин тойруулгаа ч ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Монголчуудад үзэх харах юм үнэхээр алга гэдэг чинь бөхийн барилдаан нь шударгаар явахгүй, морин тойруулга нь ажиллахгүйгээс болж байгаа юм. Үзэх харах юмгүй учраас хүмүүс баар саванд сууж, эсвэл хошин шог үзэж л цагаа нөхцөөж байна. Хамгийн гол нь энэ спорт шударга, үнэхээр хурдтай, хүчтэй гэдэг үнэлэмжийг ядаж ард түмнээсээ эхлээд авах хэрэгтэй. Ингэж байж улс үндэстнээрээ дэмждэг, үздэг, санхүүжүүлдэг болно. Үүнийг хийхийн тулд гарцаагүй холбоодын зохион байгуулалт, дүрэм журмыг эргэж харах, сайн зохион байгуулахгүй бол болохгүй нь гэдэг нь саяны наадмуудаар харагдлаа. Хүн бүхэн л ярьж байна.
-Хотынхон бол наадмыг бараг үзэн ядах хэмжээнд хүрсэн нь үнэн байх. Харин хөдөөд?
-Хөдөөгийнхөн ч ярьж байна. Ховдод явж байхад “Улсын том цолтой сайхан бөхчүүд ирээд аймгийн цолтой бөхчүүдэд хэвтээд өгчих юм”, “Эрлийз адуу уралдуулахгүй гэчихээд энд тэнд аймгийн наадамд очоод айраг түрүү аваад байх юм” гээд л ярьж байна. Ялгахад хэцүү шүү дээ. Бүгдээрээ л монгол гүүний унаганууд, эхийн талаа бариад төрчихвөл танигдахгүй, эцгийн талаа бариад төрчихвөл эрлийз болчихдог. Бүр социализмын үед эрлийз адууг уралдуулдаг байсан. Тогоруун, Цолмон, Салхин гээд морин тойруулгын адуунууд бүгд л англи-будённый цусны адуунууд. Хамгийн сүүлчийн угшил нь шарга азарга. Сундуйжав, Даваахүү манлай гээд уяачид бүгд л морин тойруулгын адуугаар уралдсан. Бүгд л монгол адууны цусыг сайжруулж, тэр сайжруулсан адуугаараа уралдсан хүмүүс. Гэтэл социализмын хаалттай үед болоод байсан юмыг одоо энэ цагт ирж хорьж, хязгаарлаж, гадуурхаж болохгүй шүү дээ. Энэ бол монголчуудын урагшаа харж хөгжих бус, хойшоо ухраад байгаагийн л илрэл. Тэр ухарч байгаа шалтгаан нь нөгөө шийдвэр гаргах төвшинд нь улстөрчид ажиллахаараа нийгмийн тодорхой хэсгийг шууд дагадаг, айдаг, хөтлөгддөгөөс болж байгаа юм. Монголчууд сайхан наадмаар байна.-Их л мөнгө үрж, ажлаа ч хаяж наадах шиг болсон?
-Үнэхээр бусад цагт нь үзэж харах юмгүй болохоор тэгдэг юм уу, энэ наадамд монголчууд маш их ач холбогдол өгсөн. Түүнийг нь “та нар хавтгай наадаж байна, буруу, муухай байна” гэж хэлэх арга алга. Бусад үед нь амрах боломж алга байна шүү дээ. Телевиз үзсэн ч л хэрүүл шуугиан, сонин уншсан ч мань мэтийн бие биеэ шүүмжилсэн, улстөржсөн яриа. Явья, амарья гэхээр амардаг, тоглодог газрууд нь байхгүй. Тиймээс би бол “Хэтэрхий цамаан байна, ямар урт удаан, өргөн олноороо нааддаг юм” гэж хэлэх эрх алга. Зүгээр наадам үргэлжилдэг энэ цагаар дагаад төр засаг амардаг, ажил саатдаг нь л шог байна. Төрийн ажил явж байх ёстой. Тэртэй тэргүй төрийн захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх ард түмэн нь байгаа шүү дээ. 10 хувь нь наадамлаад явлаа гэхэд үлдсэн 90 хувь нь ажил амьдралаа залгуулах гээд л гүйж байна. Тэгээд яваад очихоор төрийн байгууллагын хаалга хаалттай, нэг хүн нь амраад явчихаар нөгөө асуудлыг нь хариуцаж шийдэх хүнгүй болчихдог. Ийм хүмүүсээс тасрахгүй байна. Наадам үзэх нь 2-3-хан хоног шүү дээ. Наадам үзэх нэрээр 20-30 хоног ажил дампууруулдагаа, хавтгайлан амардгаа л болих хэрэгтэй. Амарч болно, амрахад орлодог хүмүүс байх хэрэгтэй шүү дээ. Төрийн захиргааны байгуулллагууд үүн дээр анхаарах л ёстой. Тэгэхгүй бол бүтээн байгуулалтын ид таатай үед бүтэн сараар ажил саатууллаа. Барилгаа барьж, замаа тавьж, ногоогоо тарьж, худалдаа наймаагаа арвижуулдаг энэ цагаар нь нөгөө асар их зөвшөөрөл өгдөг, баримт бичиг боловсруулдаг, хянадаг шалгадаг, хаадаг нээдэг байгууллагууд нь хаалгаа барьчихаар эдийн засгийн амьдрал тэр хугацаанд яг зогсч байна. Зогссон энэ нэг сар чинь өөрөө бараг нэг жилийн 30-40 хувьтай тэнцэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн тэлэлтүүд тэр хэмжээгээр унаж байна.-Энэ зуны хувьд жишээ нь манайх ямар алдагдал хүлээсэн бэ?
-Би бол төмөр замын бүтээн байгуулалт эхэлчих байх гэж горьдож байсан. Долдугаар хороолол, Яармагийн хорооллын ажлууд эхэлчих байх гэж найдаж байсан. Мөн Тавантолгойн нүүрсний ордуудын дэд бүтцийн ажлууд нэлээд шуударчих болов уу, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор эхэлчих болов уу, Тавантолгойн гэрээ хэлэлцээр шуударчих боловуу гэж харж байсан. Гэтэл энэ бүгд зогсчихлоо. Дарга, цэрэггүй бүгдээрээ хавтгай амарсны л гай. Найман сар дуусч байхад орон сууц, замын ажил, үйлдвэрүүдийн барилга байгууламжийн ажил эхлэх үү, эргэлзээтэй. Олон жил ярьсан, өнөөдөр нээлтээ хийж, ажилдаа орж байх ёстой ажлууд дахиад л хойшоо тавигдаж байна. Хэцүү байна шүү дээ. Өмнөговьд дахиад олон уурхайнууд ашиглалтад орох гээд хүлээгдэж байна. Тэдгээрийн дэд бүтцийн ажил хаана байна, дахиад л байгаль талхлах юм руугаа орох нь. Зам тавих зөвшөөрлийг нь олгоод, замыг нь тавиулаад “заавал замаар явах” шаардлагыг нь тавихын тулд төрийн зүгээс үйлчлэх үйлчилгээгээ хурдан шуурхай явуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Нэг өдөр хаагаад, нэг өдөр нээгээд байхын оронд. Мэдээж явах нэг нь бол явж л байгаа байх. Миний түрүүний хэлдэг төмөр замын ажил, Сайншандын цогцолбор, Тавантолгой, говийн дэд бүтцийн асуудал бол УИХ шийдвэрээ гаргачихсан, хэн ч хүлээлгэх, хойшлуулахааргүй ажил. Хүмүүс амарч байгаа юм чинь бид ч гэсэн амарья гээд Засгийн газар хоёр долоо хоног хуралдахгүй байна гэдэг асар хариуцлагагүй зүйл. Ер нь Засгийн газар хоёр долоо хоног хуралдахгүй байсан тохиолдол бий билүү. Үүнийг бас эргэж харах л ёстой.-Бүтээн байгуулалтын гэж нэрлээд байгаа тэр олон ажлуудыг чинь наадам бус, улс төр дэх бүлэглэлүүдийн эрх ашиг зогсоогоод байгаа юм биш үү? Тавантолгойн шалгаруулалт дээр ч Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандсан. Гэтэл үүний дараа Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах, асуудлаа шийдүүлэх оролдлогыг лав Засгийн газраас огт хийгээгүй...
-Яг Тавантолгойн шалгаруулалт дээр бол би яримааргүй байна. УИХ энэ асуудлаар шийдвэрээ нэгэнт гаргачихсан учраас энэ шийдвэрийн хүрээнд Засгийн газар гэрээ хэлэлцээрээ хийж байгаа байх гэж би бодож байна. Нөгөө талаас ҮАБЗ болоод Монгол Улсын Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар ойлголцолд хүрч байгаа байх гэж бас найдаж байна. Үүнээс бусад ажлууд байна шүү дээ. УИХ-аар шийдэгдчихсэн авто зам, төмөр зам тавих, тодорхой шалгаруулалтыг явуулж, цогцолборуудыг барьж гүйцэтгэх ажлуудыг гацаах эрх хэнд ч байхгүй. Явдаг хурдаараа л явах ёстой. Харамсалтай нь, энэ зуныг ингээд алдчихаар “бүрэн эрхийн хугацаанд хийгдээгүй” гэдэг дүгнэлт авах нь л дээ. Үүн дээр бүлэглэлүүдийн зөрчил орж байгаа бол харамсалтай байна. Ер нь тэгээд улс төрийн үйл ажиллагаанд том бизнестэй хүмүүс, томоохон бизнесийн төлөөллүүд ордгийг л цаашдаа болихгүй бол өөрийн чинь харж байгаа шиг хардалтууд тасрахгүй. Ерөөсөө эд бизнесээ хуваах гэж оролдож байна, би оролцохгүй бол бусдын ажлыг ч явуулахгүй гэдэг увайгүй үйлдлүүд явж байгаа юм шигээр л нийгэм хүлээж авч, харж байна. Энэ хардлагыг арилгахын тулд цаашдаа сайд нар УИХ-ын гишүүн байхыг болих хэрэгтэй. Тэгж байж энэ сайд нар ямар нэг буруу алхам хийхээс эмээдэг болно. Одоо бол ямар нэг асуудалд холбогдлоо гэхэд гишүүний бүрэн эрхээр халхавчлагдаад шалгуулахгүй байх боломжтой байна шүү дээ. Санаатай болон санамсаргүйгээр ажил хойшлууллаа гэхэд түүнд нь хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Хэрвээ сайд нар УИХ-ын гишүүн биш байсан бол ингэж ажил хойш татаж чадах уу, би бол чадахгүй гэж бодож байна. Зөвхөн ажил саатуулсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Наад зах нь Тавантолгойн ордын хувьцааг яагаад одоо болтол иргэдэд тараахгүй байгаа юм. УИХ шийдвэрээ гаргачихсан, хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байхад яагаад “Эрдэнэс Тавантолгой” компанийг хөрөнгийн бирж дээр бүртгэхгүй байгаа юм. Төмөр замын трастыг бид баталсан, хөтөлбөрийг нь он жилээр нь гаргасан, хэн энэ ажлыг яагаад явуулахгүй байгаа юм. Хууль хяналтын байгууллагад хандаад шалгуулья гэхэд сайд нар бүгд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгээр халхлагдана. Тийм учраас бидний хэдэн гишүүдийн өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч болохгүй гэдэг Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх ёстой.-Зөвхөн энэ заалтаар уу?
-Тийм. Зөвхөн энэ заалтаар хуулийн өөрчлөлт өргөн барьсан. Тэгэхгүй бол хэн ч үүрэггүй байна шүү дээ, бүгд эрхийн балай болчихсон. Жишээ нь, Монгол Улсын Сангийн сайдад ямар үүрэг, Эрчим хүчний сайдад ямар үүрэг байгаа юм. Энэ зун Монголд бензин хомсдлоо. Хомсдуулахгүй байх, бензинээр байнга хангах үүрэг хэнд байна, хаана бичигдсэн байна, тэр үүргээ биелүүлээгүй хүн юу болсон. Хэнд ч хариуцлага тооцсонгүй. Хоёр зүйл байгаа юм. Нэгдүгээрт, засгийн ажил хийж байгаа хүмүүс өөрийн чинь хэлдгээр бүлгүүдэд хуваагдаж, улс орны эрх ашгийг уландаа гишгэж байгаа бол хариуцлага хүлээдэг болгох шаардлагатай. Ингэхийн тулд Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гаднаас тавих хэрэгтэй. Дархлаа багатай байх ёстой, араас нь хариуцлага нэхэхийн тулд. Хоёрдугаарт, тодорхой үүрэгтэй болгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөхдөө л үүргээ хүлээчихдэг, “би Монголын ад түмний эв нэгдлийг хангаж ажиллана” гэж. Нөгөө талаас Монгол Улсыг гадаадад төлөөлнө. Энэ бол Ерөнхийлөгчийн үүрэг. Засгийн тэргүүний ямар үүрэг хаана бичигдсэн байна, Боловсролын сайдад ямар үүрэг байна. Энэ жил их сургууль төгсөгчдийн 10 хувь нь ч ажилтай болж чадсангүй. Яагаад их сургууль болоод дунд сургууль төгсөгчдийн 30-40 хувийг ажилтай болгох үүрэг Боловсролын сайдад байж болдоггүй юм, энэ үүргийг нь хуулиар хийж өгөх хэрэгтэй болж байна.-Хэдхэн хоногийн өмнө болсон Хөдөлмөрийн яармагийн үеэр Нийслэлийн зургаан дүүрэгт 5000 ажлын байр байна, ажил олгогчдын ихэнх нь дээд боловсролтой байх шаардлага тавьжээ гэдэг мэдээлэл хийсэн...?
-Тэгээд 5000 ажлын байр бэлэн байгаа бол тэнд нь тэнцэх хүмүүсийг бэлтгэж чадаагүйн хариуцлагыг Боловсролын сайд хүлээх ёстой шүү дээ. Гэтэл тодорхой үүрэг хүлээгээгүй учраас энэ нөхдүүд хариуцлага хүлээхгүй байна. Тийм байгаа биз. Ямар ч хариуцлага хүлээхгүй, үүрэг байхгүй. Тийм учраас Монголын төрийг, захиргааны байгууллагуудыг үүрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, байгууллагынхаа гадаа “үйлдвэрлэл үйлчилгээний газрын мэргэжилтэн Чимгээ би үйлдвэрлэл үйлчилгээ явуулах хүмүүст тийм зөвшөөрлийг 24 цагийн дотор гаргаж өгөх, газар дээр нь очиж танилцах, хянан шалгах үүрэгтэй” гэж зарладаг байх хэрэгтэй. Энэ үүргүүдээ хуулиараа яг тодорхой авчихсан газар Өмчийн газар л байна. Бусад байгууллага ерөөсөө үүрэггүй болчихсон. Үүрэг гэж юм алга болоод одоо байгаа байдал нь эрхийн балай л болчихсон. Эрх мэдэлтэй, тэгээд дээр нь эрхэлдэг хүмүүс. Би зовж байна, ард түмний төлөө их ажиллаж байна, ядарч байна, тийм учраас амармаар байна, зугаалмаар байна, ялыг нь үүрсэн юм чинь ямбаа эдэлмээр байна гэдэг. Яагаад гэвэл үүрэгжүүлээгүй, үүрэг хүлээгээгүй учраас тэр. Иймэрхүү байдалтай байгаа учраас миний хувьд бүх хуулинд эрх, үүргийг нь тодорхой зааж өгөхгүй бол болохгүй нь. Яамдууд дээрээ “Эрх үүргийн хуваарь” гэж журам гаргадаг юм, тэр нь хаана ч хүчинтэй бус. Дотоод журмаар хуулийг тайлбарлахгүй, хуулийн хариуцлага хүлээхгүй шүү дээ. Яамны дотоод журам зөрчсөн гэдэг шалтгаанаар төрийн сайдыг хэн ч огцруулахгүй. Үүргээ умартсан, үүргээ биелүүлээгүй бол тэр хүнтэй хариуцлага тооцож болдог, тэр нь тодорхой байдаг. Ийм л концепци, хоёр том шийдлийг гаргаж байж өөрийн чинь хэлдгээр бүлгэрхдэг, санаатайгаар ажил уядаг, өөртөө ашигтайгаар шийдэхийг оролддог, будилуулдаг тэр хэсэг хүмүүсийг зайлуулах боломж гарна. Мэдээж гуравдугаарт хийх том ажил бол Сонирхлын зөрчлийн тухай хуулийг батлах.-Энэ хууль ч гэсэн гарахгүй л юм шиг харагдаад байна?
-Гарна л гэж би бодож байна. Гаргахаас өөр арга байхгүй. Өнөөдөр ажиллаж байгаа энэ УИХ-ын гишүүд мөнх биш шүү дээ, нэг хоёр удаа л сонгогдоно.Тэрийгээ л ойлгох хэрэгтэй, өөртөө зориулж хууль хийж байна гэж бодож болохгүй ээ. Сонгуулиар хэдэн хувь нь солигддог билээ, алга болно, арчуулна. Ард түмэн хэзээ ч тэнэг байгаагүй. Дандаа л 70-80 хувийг сольж ирсэн, одоо ч хөөгөөд явуулна. Тийм учраас дараа гарч ирэх хүмүүс нь бидэн шиг хариуцлагагүй, увайгүй, арчаагүй битгий байгаасай, хариуцлага нь тодорхой байгаасай л гэж хуулиа батлах хэрэгтэй. Би бол найзууддаа шулуухан хэлмээр байна. Бид мөнх биш, хүсэл байвч бүтэхгүй. Тийм учраас өөрсөддөө зориулж биш, ирээдүйдээ зориулж, маргаашийн УИХ, Засгийн газар, төрийн алба, иргэний нийгэм, маргаашийн Монгол ямар байх вэ гэдэг төсөөлөл дээр л хууль батална гэж би хувьдаа зүтгэдэг. Тийм хүмүүс байгаа. Өөрсдийнхөө чанар чансааг ч гэсэн ойлгох хэрэгтэй. Түүнээс биш би л мөнгөтэй, танил талтай, хүчтэй, нэр хүндтэй, би чадна, эсвэл манай нам тэгж хүсч байна гэдэг байдлаар ажил явахгүй ээ. Зүгээр саяын МАХН-ын бүртгэл, МАХН-д элсч байгаа МАН-ын гишүүд, ялангуяа настай хүмүүсийг харахад мөнхийн юм гэж байдаггүй юм байна. Юм эргэдэг, дандаа зөв шийдвэр гэж байдаггүй гэдгийг харууллаа. Монголын хамгийн том улс төрийн хүчин хуваагдчихлаа, өөрсдөө хуваалаа. Үүнийг харахад мөнхийн юм гэж байхгүй, удаан хугацаанд ноёрхоно, дарангуйлна гэвэл бүтэхгүй гэдэг л харагдлаа.Ливийг л хар л даа. Каддаффид цэрэг арми, хөрөнгө мөнгө, эрх мэдэл бүгд байхад ард түмэн гаднын жаахан дэмжлэгтэйгээр яаж эргүүлж чадаж байна. Египет бол бараг гаднын дэмжлэггүйгээр хийчихлээ шүү дээ. Тийм учраас мөнхийн эрх мэдэл гэж байдаггүй, орчин цагт бүр ч байхгүй. Мэдээллийн зуун, мэдээлэл ямар хурдтай байна, телевизийн ямар олон суваг бий болов. Энэ олон сувгийг нэг зэрэг хянаж чадахгүй шүү дээ, хүчрэхгүй. Айл болгон интернэттэй байх бололцоотой болчихлоо. Блогтоо юм бичээд байхад л энэ хүмүүсийн үнэн нүүр царайг илчлээд унагачихна. Энэ нийгмийн хөгжлийн хурдыг өнгөрсөн зууныхтай харьцуулбал нэг жил нь 10 жилтэй тэнцэхээр байна. Энэ их хурд өөрөө 2-3 сонгууль дамжсан тэвчээртэй улстөрчдийг, буруу юм хийж байгаа нөхдийг байран дээр нь хадгалахааргүй юм байна гэж би харж байгаа. Тэгж харж манай улстөрчид нийгмийн томоохон реформын шинжтэй хуулиудаа батлаасай. Тэгэхгүй, “Бид ардчилсан нийгмийг байгуулчихсан, ингээд л урсгалаараа яваг, болж л байгаа юм биш үү, юу нь болохгүй байгаа юм” гэдэг байдлаар асуудалд хандах юм бол ирээдүй үе чинь зөвшөөрөхгүй. Болно шүү дээ, болж байна, монголчууд хөгжиж байна гэж харах юм бол үүнийг чинь өөрөөр хардаг, арай өөр хүмүүс нь гараад л ирнэ. Тэд гарч ирээд хийнэ. Зүгээр манай нөхдүүд өөрсдөө хийх үү, өөр хүмүүсээр хийлгэх үү гэдгээ л шийдэх хэрэгтэй. Монголчууд ийм арчаагүй дорой, ажил хийж чаддаггүй засагтай, олигтой шударга ёсны хууль баталж чаддаггүй УИХ-тай, ард түмэндээ үйлчилж чаддаггүй, дарангуйлдаг төрийн байгууллагатай удаан явна гэж хэзээ ч байхгүй. Монголчуудын хувьд лав байхгүй.
-УИХ-д шинээр сонгогдсон залуухан гишүүн хүртэл “Би лав дөрвөн жил махаа идэж, мөнгөө цацсан тойргоо хаяна гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас сонгууль мажоритариараа явна” гэж ярьж байсан. Ер нь та нар яах гэж тэр тойрогтоо очиж мөнгө асгаад, үйлээ үзээд байдаг юм. Зүгээр л урдах ажлаа хийгээд, хуулиа сайн гаргаад явж болдоггүй юм уу?
-Зүгээр л “би энд заавал байх ёстой” гэсэн муйхарлал байхгүй юу, гүн муйхарлал. Ирэх сонгуулийг хуучнаараа, мажоритариар явуулаад үр дүн нь юу болох вэ. Аюултай үр дүн гарна. Одоо монголчууд шударга бус сонгууль, арчаагүй луйврыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй болсон. Дундад Азийн хувьсгал, ардчиллын төлөө шуурч байгаа шуурга монголчуудыг хамаагүй зоригжуулсан. Хэдэн төгрөг тойрог руугаа хийчихсэн, нэмээд хэдийг өгөөд сонгогдчихьё гэсэн арчаагүй бодлоор сонгуульд орвол арчуулна. Өнгөрсөн сонгуулиар юу боллоо. Энэ явдал дараагийн сонгуулиар давтагдахаас гадна “дабль”-даж давтагдана шүү. Хэрвээ өнгөрсөн сонгууль шиг арчаагүй хүмүүс олноороо нэр дэвшээд, санал хулгайлаад, худалдаж аваад явбал. Худалдаж аваад нэг удаа сонгогдож болно, ажил хийсэн хүний дүр эсгээд дахиад сонгогдож болно. Гэхдээ үүнийг тэвчиж чаддаг тийм ард түмэн Монголд байхгүй. Хуучин нийгмийн хүмүүс бол тэвчиж чаддаг байсан, “за яах вэ, хуулиараа яваад сонгогдчихож” гээд. Одооны залуус үүнийг тэвчиж чадах уу. Энэ ард түмэн тэвчихгүй. Би лав тийм арчаагүй үйлдлийн үр дүн их санаанд оромгүйгээр гарах болов уу гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ залуу үеийн мэдээлэлжиж байгаа хурд, ардчиллыг ойлгож байгаа ойлголт өөр болсон. Аягүй олноороо гадаад дотоод яваад үзчихлээ. Шударга ёс тогтсон нийгэм, хууль ёс тогтсон орон ямар байдаг, хулгайчдын орон ямар байдгийг ч үзчихлээ. Хойд Солонгос руу руу хүртэл яваад, нөхцөл байдалтай танилцаж байна. Ингээд харахад юмыг ялгаж салгадаг нийгмийн масс өссөн байна. Ийм үед бид мажоритари байдлаар сонгуулиа явуулна, тойрог руугаа хэдэн төгрөг хийснээр дулдуйдаж, шударга ёс тогтоохоос зугтана гэвэл үр дүн нь дэндүү гашуун л юм даа.-Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа хүмүүст ямар нэг хэмжээгээр айдас үлдсэн байж магадгүй, одоо бол илүү зоригтой болчихсон юм биш үү?
-Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа хүмүүс Засгийн газраас, төрөөс айгаагүй. Энэ ард түмнийг үеийн үед хуурч болохгүй юм байна гэдэг л айдас байсан. Тийм биз дээ. Захын нэг ресторан ажиллуулдаг залуу хүртэл “За Монголын төрийн сонгууль шударга явахгүй, төр нь цэвэр байхгүй бол миний дэлгүүр хүртэл шатаагдах юм байна. Тиймээс би ч бас Монгол төрийн сонгуулийг шударга явуулахад санаа тавихгүй бол болохгүй нь” гэж ярьж байсан. Энэ юу хэлж байна гэвэл хүмүүст “шударга бусаар сонгууль битгий яваасай” гэдэг л айдас байсан. Түүнээс биш “Онц байдал тогтоочихлоо, төр гэж аймаар юм байна, айж явахгүй бол болохгүй нь” гэж ярьж яваа хүнтэй би лав таараагүй. Зүгээр л олон хүн “ийм явдал битгий давтагдаасай” гэж хүссэн. Битгий давтагдаасай гэдэг нь “Сонгууль шударга явдаг болоосой” л гэсэн үг. Монголын ард түмний бүгдийнх нь дотор ямар нэг айдас, болгоомжлол хэрвээ байдаг бол тэр нь айдас нь сонгууль шударга яваасай, мөнгө төгрөг багахан тараагаасай л гэж байгаа. Одоо бол хуучин шигээ будаа гурил, архи, дарс, элдэв хүлээн авалт, найр наадам гэсэн заваан юмаа дахиад давтвал үр дүн нь тийм л аймшигтай гарах нь. Тийм учраас битгий давтагдаасай гэж байгаа юм.-МАН-ынхан сонгуулийн хуулиас буцахаар болжээ гэсэн яриа чуулганы завсарлагаар сонин хэвлэлээр цухалзаад өнгөрсөн. Батлуулахын төлөө яг юу хийх юм, та нарын зүгээс. Чуулганы завсарлагааны хугацаанд лав ямар ч хэлэлцээр, тохиролцоо яваагүй шүү дээ, ямар гудамжинд гараад жагсалтай биш?
-Нэгдүгээрт ярилцана, улс төрийн бүх акцийг хийнэ. Хийхгүй бол болохгүй, үүний төлөө бид ажиллаж байгаа. Гэвч нөгөө талдаа байдал улам хүндрээд байна. МАН, МАХН хоёрын хуваагдал илүү хүчтэй явагдаж, энэ нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна л даа. Тэгэхээр Ардчилсан намын хувьд шийдвэртэй алхам хийх цаг нь ирж байна, улс төрийн зоримог алхмыг зайлшгүй хийх болсон. Энэ бол Ардчилсан нам ялахын төлөө хийж байгаа ажил биш. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг давтуулахгүйн төлөө, өнгөрсөн сонгуулиуд шиг бусармаг сонгууль явуулахгүйн төлөө бид улс төрийн нэр хүндээ унагаад ч болтугай зоримог алхам хийхээс өөр аргагүй. Заавал хийнэ гэж би хувьдаа бодож байгаа. Мэдээж намын дарга нар үүн дээр надаас илүү санаа зовж байгаа гэж би хувьдаа найдаж байна. Илүү хариуцлага хүлээсэн хүмүүс учраас.-Засгийн газраа унагаад ч болтугай юу?
-Манай намын даргын хувьд нэг засгийн сайд байх жижиг асуудал биз дээ. Ардчилсан нам арай холыг харсан, арай том зорилттой нам. Энэ намыг толгойлж байгаа хүнд өнөө маргаашийн амьдрал, өнөө маргаашийн ажил дэндүү жижигхэн. Үнэхээр цаг үеийн шахалт шаардлагаар л энд сууж байгаа болохоос биш бодлого, зорилт нь илүү том байгаа байх гэж би хувьдаа найдаж байна. Тийм байх ч ёстой, энэ шаардлагыг заавал хангах хэрэгтэй. Ардчилсан намыг авч яваа хүн ганц хоёр удаагийн Засгийн газрын хэмжээнд жижигхэн сэтгэж болохгүй. Энэ чинь өөрөө Монголын ирээдүйд бичигдэх 100, 1000 жилийн түүх шүү дээ. Тэр 100, 1000 жилийн амьдралын суурийг тавихын тулд бидний 1-2 удаагийн дарга хийх, сайд хийх юу юм бэ. Энэ бол асар жижиг асуудал. Зүгээр МАН-ын “Намыг сонгох гээд байна, нам муухай” гэдэг пиарыг бид таслан зогсоох ёстой. Хэзээ ч нам сонгохгүй шүү дээ, гишүүн л сонгоно. Нам сонгосон тохиолдолд тэр нам гишүүнээ жил болгон солиод байж болохоор байгаа биз. “Гантөмөрийг нэг жил суулгалаа, одоо чамайг суулгая” гэдгийг нам шийддэг бол энэ намын сонгууль. 76 гишүүн сонгогдоод “Энэ 76 гишүүн дөрвөн жил төрийн эрх барина” гэж байгаа бол гишүүн сонгож байгаа юм. 76 тойрог дээр нэг нэг гишүүн сонгодог байсан. Сая томсгосон тойрог дээр дөрвөн хүнийг сонгох боломжтой байлаа. Одоо 38:38 гэдэг бол 38 хүнд саналаа өгөх боломж байхгүй юу. 1, 4, 38-ын аль нь сонгогчид ашигтай байх вэ. МАН бол 20 хүнд санал өгүүлэх гэж байна шүү дээ. Тухайн сонгогч хэд хүртэл хүнийг сонгох вэ гэдэг л асуудал болохоос биш аль нэг намыг сонгож байгаа асуудал ерөөсөө биш. Ийм энгийн зүйлийг хуртэл нөгөө тал маань худлаа тайлбарлаад, “Хүн сонгох ёстой” гээд байдаг. Хүн л сонгоно шүү дээ, өөр юу сонгох юм.-Намын нэрээр түүнд ойр байдаг хэсэг ч юм уу, эсвэл булхай луйварчид ороод ирчихнэ гэж бас яриад байгаа. Намын дарга, удирдлагууд тэгж намаа ялагдалд хүргэх зүйлийг хийх үү?
-Ийм зүйлийг улс төрийн нам хэзээ ч хийдэггүй юм, хийж чаддаггүй. Манай намын жагсаалтаас Ардчилсан намын нэр хүндтэй, томоохон лидерүүдийг хасчихья л даа.Х.Тэмүүжинг, Х.Баттулгыг жагсаалтаас хасчихья л даа.
Тэгээд яаж амжилт олох юм. Ард түмэн тэр хүмүүст санал өгөхийг хүсээд байна, тэдний нэрийг жагсаалтаас хасчихаад сонгуульд яаж орох юм. Тэгээд нөгөө хүмүүс нь өөр намын жагсаалтад ороод өөр намд саналыг нь аваад л явчихна шүү дээ. Тийм учраас ийм зүйл хэзээ ч болохгүй. Намын дарга, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ аль болох л өнгөтэй, өөдтэй, төрийн төлөө ажиллаж чадах шударга хэсгээ л жагсаалтад оруулна. Жишээ нь З.Энхболдыг жагсаалтаас хасчихаад сонгууль яаж хийх юм бэ. Тэр хүнийг дэмжигчид саналаа татаад л явчихна шүү дээ гэх мэтчилэн яагаад ч хийж болохгүй, хийж чаддаггүй зүйл бас намд байна л даа. Тиймээс жагсаалт бол санаа зовоох асуудал биш. Сонгогчид ч гэсэн намд санал өгүүлэх гэлээ гэдэг буруу цуурхалд автаж болохгүй. Нэг хүнд санал өгөх үү, дөрвөн хүнд санал өгөх үү, 38 хүнд өгөх үү гэдэг сонголтын л асуудал. Харин ч олон хүнд санал өгөх нь өөрөө төрд оролцож байгаа оролцооных нь дээд хэлбэр биз дээ. 38 хүнд санал өгчихөөд, өөртэй нь адилхан хичнээн хүн санал өгөв тэр хэрээр суудал авчихаад, тэднээсээ “Чи миний төлөө ийм зүйл хий” гээд сууж байх нь кайф биз дээ. Тэгэхгүй бол хөөрхий манай сонгогч нар яаж байна. Ганц Гантөмөрийг сонгосон, “Гантөмөр чи миний гудамжийг цэвэрхэн болго, ингээд байна, тэгээд байна” гээд бүх л асуудлыг нэг хүнтэй яриад байдаг. Тэрийг 38 хүнтэй, намын бүлэгтэй, бүхэл бүтэн УИХ-тай ярих боломж гарч ирж байна. Үүнийг МАН буруугаар мушгиад, гуйвуулаад, янз бүрийн яриа гаргаад байгаа.-Гэхдээ миний анзарснаар өнгөрсөн 10 гаруй жилийн улстөрчдийн пиарыг харахад өөрийгөө худлаа ч бай, үнэн ч бай магтсан цагаан магтаал, эсвэл асуудлыг мушгин гуйвуулах, далдлах тал дээр л хамгийн их мөнгө төлдөг. Зөв бодлого, зөв үзлийг яагаад санхүүжүүлдэггүй юм бэ? Үнэн зөв зүйл яагаад үнэ цэнэгүй байдаг юм бэ?
-Манайхан улс төрийн пиар, санал санаачилгыг олон түмэнд танилцуулах чиглэлээр боловсрол дутуу байгаагийн л нэг илрэл. Жишээ нь Америкийн МСС Монголд төсөл хэрэгжүүлэхдээ тодорхой хэсгийг нь өөрийнхөө хэрэгжүүлж байгаа төслийг монголчуудад сурталчлах, ард түмнээр нь хүлээн зөвшөөрүүлэхэд зориулдаг. Дэлхийн банк Монголд ажил хийе гэвэл тодорхой мөнгөөр нь өөрийнхөө хийж байгаа ажлыг танилцуулдаг программтай болчихсон. Энэ бол тархи угаах тухай асуудал биш. Өөрийнхөө бодлогыг таниулж байгаа хэрэг. Жишээлбэл, Ардчилсан нам өнөөдөр пропорционалийн давуу талыг ард түмэнд таниулахын тулд үүн дээр том баг ажиллуулж, их мөнгө зарцуулах ёстой. Тэгж байж ард түмэн зөв ойлголт авна. Тэгэхгүйгээр хүмүүс өөрсдөө ойлгох ёстой гэдэг байдлаар, бидний зөв юм чинь гэдэг байдлаар цаг алдах буруу л даа. Өөрийгөө муулахаас хамгаалах, эсвэл хоосон магтахад мөнгө төлдөг бол хэтэрхий доогуур боловсролтой, пиарын хөгжлөөс маш хол хоцорсон гэдгээ л харуулж байна.Жишээлбэл, С.Баяр Ерөнхий сайд бол пиарын чиглэлээр бараг доктор хамгаалчихсан хүн. 25-р суваг телевизээр өөрийгөө харуулахдаа хүүхдүүдээ яаж урьж цуглуулсан байна, настай хүмүүст зориулаад тэр эмээлийг яаж харуулж, монгол ахуйг яаж саяхан танилцуулж байна. Хотынхон, залуучуудад зориулаад покерийн номыг яаж танилцуулж байна. Энэ нь ном уншдаг, өөрийгөө оюунлаг гэж үнэлдэг хэсэгт таалагдана, жаахан 100 гр татдаг эрчүүдэд зориулаад 100 гр татчихья, нуугаад яах вэ гэдэг ч юм уу. Ерөөсөө тэр хүн энэ чиглэлээр мэргэшчихсэн хүн учраас өөрийгөө зөв таниулах ажлыг л хийж чадаж байна шүү дээ. Ямар нэг худлаа юм байхгүй, гэрт нь байгаа юм чинь яах юм. Нийгмийн аль нэг хэсэгт биш, бүхий л давхаргад зориулж мессежээ өгч чадаж байна шүү дээ. Энэ бол өөрөө ухаан байхгүй юу, тэр чиглэлээр боловсорчихсон, уншсан хүний л хийх алхам.
Би бол С.Баяр даргын тэр нэвтрүүлгээс өнцгүүдээ маш зөв харсан байна, хүмүүст зориулж хэлэх гэсэн мессежүүд нь маш тодорхой байна гэдгийг харсан.
Түүн шиг манай улс төрийн намыг яг тэр хэмжээнд боловсорчихсон, нийгэмд өөрийнхөө давуу тал, бодлогыг таниулж чаддаг багтай, түүндээ хөрөнгө мөнгө зарцуулдаг байх хэрэгтэй. Тэд нь пропорционалийн давуу тал юу юм, парламентын гишүүн сайдын алба хашиж болохгүйн учир шалтгаан нь юу юм гэдгийг таниулах ёстой. Би жишээ нь төрийн институтыг үүрэгжүүлэхийн ач холбогдол юу юм гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд зөндөө их ажил болно шүү дээ. Зөвхөн өөртэй чинь яриад л хаячих юм бол хэн ч ойлгохгүй, хэн ч хүлээж авахгүй. Түүнийхээ араас явахын оронд “Гантөмөр гэж их мундаг хүн” гэж яриулдаг ч юм уу, эсвэл өөрийг нь муулсан хэвлэлүүдийн амыг барих байдлаар яваад байвал миний хэрэгжүүлэх гээд байгаа гол концепци, Монгол Улсын төлөө хийх ажил үндсэндээ хаягдаж байгаа байхгүй юу. Мэдээж улс төрийн гарч байгаа шийдлүүд олон нийтийг байлдан дагуулж, саналыг нь авч, харилцан санал солилцож, дэмжлэг авч байж л гарна шүү дээ. Тэгэхгүй цөөхөн хэдэн хүн ордон дотор яриад, түүнийгээ “монголчууд бүгдээрээ ойлгож байгаа” гэж бодоод шийдвэр гаргаад явдаг нь дандаа “төрийн шийдвэр буруу байна” гэдэг шүүмжлэлд л хүргэдэг. Үүнд л асуудал байгаа юм.-Ярилцлагын эхэнд дээд боловсролын талаар хальт дурсаад өнгөрчихсөн. Гэтэл дунд боловсрол бас сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Өөрийнхөө туршлагаас л харахад их сургууль төгсөн гээд нэг үг, өгүүлбэр зөв би
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.