"Алтай шигмэл хурд -1", "Алтай бахархал-2" наадам болов
2011.08.19

"Алтай шигмэл хурд -1", "Алтай бахархал-2" наадам болов

Уг наадамд 2009 оноос хойш аливаа наадамд түрүүлж, айрагдсан зөвхөн өөрийн аймаг, сумын  морьд уралдсанаараа онцлогтой. Ингэснээр аль сумын, хэний морь хурдан болохыг тодруулах аж.

Азарганд Хөх  морьд сумын уяач АДэцэнбандийн хүрэн, их насанд Цээл сумын уяач, Монгол Улсын начин Д.Нэмэхбаярын хээр, соёолонд Халиун сумын харьяат, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Ж.Батбаатарын халтар, хязааланд Дэлгэр сумын уяач Б.Загдсүрэнгийн хар, шүдлэнд Есөнбулаг сумын уяач "Мандал голомт" компанийн ня-бо Д.Жалцавжийн хар, дааганд Эрдэнэ сумын уяач Ц.Даваасүрэнгийн бор тус тус түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ. Мөн жороо морины уралдаан болж, Баруун бүсэд 10 удаа түрүүлээд байгаа Есөнбулаг сумын Д.Гончигсумын хул түрүүлсэн байна.

Хүлэг морьдын уралдаанаас гадна улс, аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдаж шөвгийн дөрөвт улсын гарьд Н.Ганбаатар, Б.Баян-Уул сумын харваач Б.Энхболд, эмэгтэйчүүдээс Есөнбулаг сумын харваач У.Энхзаяа нар тус тус тэргүүн байр эзэлсэн байна.

 "Сайхан хос морьтон" шалгаруулахад Халиун сумын Ш.Сайнбилэг, Ү.Тунгалаг нарын хос шалгарчээ. Алтайн бахархал болгож тус аймгаас төрсөн академич нарыг урьж ирүүлж, хүндэтгэл үзүүлснээс гадна өнөө жил шинээр улсын гарьд цол хүртсэн Ж.Бат-Эрдэнэ, начин цол хүртсэн С.Багахүү, хүүхдийн барилдаанд үзүүрлэсэн Цогт сумын харьяат хүү, улсын наадамд хоёр насны морь нь айрагдсан нэр бүхий уяачдыг урьж ирүүлэн хүндэтгэл үзүүлсэн аж.

 

"Алтайн шилмэл хурд" наадмыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар хариуцаж, "Алтайн хөгжил-XXI зуун" ТББ", "Алтайн эрэн сан", "Хантайшир" бөхийн дэвжээ болон тус аймгийн морин-спорт уяачдын холбоо аймгийн ШХ, ЗДТГ хамтран зохион байгуулж, ивээн тэтгэсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.