Азийн Бодибилдинг, фитнессийн 45 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо
2011.08.01

Азийн Бодибилдинг, фитнессийн 45 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД-ын ивээл дор Азийн бодибилдинг, фитнессийн 45 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа 2011 оны 7-р сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдон амжилттай өндөрлөлөө.

Тус тэмцээнд Ази тивийн 26 орны 140 тамирчид оролцсон бөгөөд үүнд дэлхийн болон ази тивийн шилдэг тамирчид хүч чадлаа сорин өрсөлджээ. Манай улсаас 17 тамирчин оролцсоноос 1 алт медаль , 3 мөнгө медаль , 5 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 5 дугаар байрт орсон байна.

Тэмцээнийг ТВ5, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Баянгол зочид буудал, АПУ ХХК, Хөрөнгө оруулалтын банк, АСА цирк, Эртний нутаг ХХК зэрэг байгууллагууд дэмжиж оролцлоо.

Монгол улсад бодибилдинг, фитнессийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч ноён Рафаэль Сантонжэ, Азийн бодибилдингийн холбооны ерөнхийлөгч эрхэмсэг ноён Шэйх Абдулла Бин Рашид нар МБФНХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Сүхбаатарыг олон улсын болон ази тивийн бодибилдинг, фитнессийн холбооны дээд шагналаар шагналаа.

Багийн дүнгээр:

1-р байр - Иран

2-р байр – БНСУ

3-р байр – Япон

4-р байр – Бахрейн

5-р байр – Монгол

6-р байр - Казакстан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.