2011.01.28

Спортыг анх улстөржүүлэгч

Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер 1980 оны Москвагийн олимпийн наадмыг болиулахыг, тамирчдаа тийш явуулахгүй байхыг оролдож байсан тухай архивын материалууд нийтлэгджээ.


«Төмөр хатагтай» ЗХУ-д маш дургүй байв. Тиймээс 1979 оны сүүлээр Зөвлөлтийн цэрэг Афганистанд ороход Тэтчер өрнөдийн бусад улстөрчийн хамт үүссэн нөхцөл байдлыг улс төрийн зорилгодоо ашиглахаар шийджээ. Тэрбээр (мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер) Москвагийн наадмыг дэл-хий даяар эсэргүүцэхийг уриалж байлаа. Энэ баримтыг олон нийт мэдэх ч 1980 оны Английн баримт бичиг 30 жил болж, нууцын зэрэглэлгүй болсноор тодорхой мэдээлэл одоо гарч байна.

 

1980 оны нэгдүгээр сарын 8-нд Британийн ГХЯ-ны сайд Питер Каррингтоны нэр дээр илгээсэн цахилгаан мэдээндээ Тэтчер Афганистанд зөвлөлтийи цэрэг орсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн бараг л дэлхийд анх удаа олимпийн наадам болох газрыг өөрчилж, эсвэл Британийн тамирчдыг Москва руу явуулахгүй байхыг санал болгожээ. Тэгээд Британийн спортын холбооны удирдлагад ч, бусад улсын улс төрийн зүтгэлтнүүдэд ч дарамт шахалт үзүүлж эхэлсэн байна.

 

«Олимпт дэлхийд тэргүүлэгч. олон орон оролцохгүй бол зөвлөлтийн нэр хүндэд хүндхэн цохилт болж, Афганистанд цэрэг оруусныг сайшаахгүй байгааг харуулах шилдэг аргуудын нэг болно. Олимпийн наадмыг болиулах, хугацааг нь эсвэл зохион байгуулах газрыг өөрчлөх нь бүр илүү үр нөлөө үзүүлнэ» гэж Каррингтон Москвад суугаа Элчин сайд Кёртис Киблд бичсэн байна. Бусад улс дахь Элчин нарт Москвагаас өөр хаана наадмыг зохион байгуулж болохыг олж мэдэхийг үүрэг болгожээ. Маш богино хугацаанд олимпийн наадмыг зохион байгуулж чадах нэг ч хот дэлхийд байхгүй нь их түргэн тодорхой болсон байна. Британийн удирдагчдын толгойд спортын өөр баяр зохион байгуулах санаа төрсөн боловч дэмжлэг авч чадаагүй аж. Тэгсээр оролцохгүй байх ганц арга үлджээ.

 

Ингэхэд ч бас асуудал үүсч, Британийн олимпийн хороо тамирчдыг улс төрд хутгахгүй гэсэн тал дээр бат зогссон байна.Тэтчер 1980 оны эхний хагасттус хорооны удирдлагад Москваруу тамирчдаа явуулахгүй байхыгшаардсан дөрвөн захидал бичжээ.1980 оны зун гэхэд АНУ, ХБНГУ, Норвег, Япон, Канад, Турк, Өмнөд Солонгос төлөөлөгчидөө ЗСБНХУ руу илгээхгүй болсон нь тодорхой болсон байна. “Төмөр хадагтай” ч тамирчдын талаар хатуу байр суурь баримтласан хэвээр байжээ.

 

«АНУ, ХБНГУ болон спортын томоохон гүрнүүдийн төлөөлөгчидгүй болсон тэмцээнийг олимпийн наадамд тооцохгүй, Москвад авсан медаль ямар ч үнэ цэнэгүй болж,ёслолын ажиллагаа нь инээдмийн жүжиг болно...Наадам Зөвлөлтийн Засгийн газрын сурталчилгаа л болно... Москвад Британийн төлөөлөгчид очоод бусдын гайхлыг л төрүүлнэ» гэж Тэтчер 1980 оны тавдугаар сард бичсэн байна.

 

Эцэст нь Их Британы тамирчид Ерөнхий сайдынхаа үгийг үл хэрэгсэн оролцож, 21 медаль авчирчээ. Гэхдээ олимпийн наадмын нээлт болон хаалтын ажиллагаан дээр тэд улсын бус олимпийн далбаа хийгээд далбаа хийгээд «Британийн олимпийн төлөөлөгчид» гэсэн самбарындор жагссан байна. Фраиц, Итали,Нидерланд, Дани. Швейцарь, Австрали болон өөр хэд хэдэн улсын төлөөлөгчид тийм арга хэрэглэжээ. далбаа хийгээд «Британийн олимпийн төлөөлөгчид» гэсэн самбарындор жагссан байна. Франц, Итали, Нидерланд, Дани. Швейцарь, Австрали болон өөр хэд хэдэн улсын төлөөлөгчид тийм арга хэрэглэжээ.Тамирчид бол Тетчер ямар чбайсан харилцан буулт хийж чадсан байна.

 

Спортыг улстөржүүлэх нь их бохир зүйл болохыг Британийн удирдагчдын дийлэнх нь хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, тус улсын засгийн газрын гишүүнээр олон жил ажилласан Майкл Хезелтайн бүр 1980 оны нэгдүгээр сард «Бид анх удаа спортыг улс төрийн зэвсэг болгон ашиглах гэж байна. Гэхдээ эцсийн эцэст ямар ч аргаар зорилгодоо хүрч болно» гэж бичжээ. Үзэл суртлын гол дайсандаа хүчтэй цохилт өгөх гэсэн Тэтчер болон түүний хамтран зүтгэгчдийн хүслийн хажууд амьдралынхаа гол гараанд дөрвөн жилийн турш бэлтгэсэн тамирчдынх нь хөдөлмөр өчүүхэн зүйл байв.

Гэхдээ «Төмөр хатагтай» спортыг улс төртэй анх хутгасан нь биш аж. Тодруулбал, 1936 оны Берлиний наадмын турш ари үндэстэн хамгаас шилдэг гэдгийг нотлохыг Адольф Гитлер оролджээ. Мао Зэдун олон жил зүтгэсний эцэст Хятад улс олимпийн хөдөлгөөнөөс өөрийгөө тусгаарласан байна. 1979 оны лалын хувьсгалын дараа Иран улс нэг хэсэг тийм замаар замнажээ.

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ч спорт улс төрөөс ангид байсангүй. ЗСБНХУ болон социалист бусад орон Москвагийн олимпт АНУ оролцоогүйн хариуд 1984 оны Лос-Анжелесийн наадамд очоогүй байна. Югославт олон улсын хориг арга хэмжээ авсан гэсэн үндэслэлээр 1992 онд Сербийн тамирчдыг Барселоны олимпийн наадам, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулаагүй билээ. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл  баримталдаг дэглэмээс болж ӨАБНУ-ын тамирчдыг олон жил олимпт оролцохыг нь хориглосон. Энэ ч бас спорт, улс төр хоёрыг хутгасны жишээ болно.

 

Бээжингийн олимпийн наадам эхэлдэг өдөр Гүрж улс Өмнөд Осетид хуваагдсан нь онцгой тохиолдол юм. Гүржийн Ерөнхийлөгч  Михаил Саакашвили тамирчдаа фронт руу татах гэж нэлээд хэдэн удаа оролдсоноо больжээ. Гэхдээ ул мөр үлдсэн. Бүр эртнээс олимпийн наадмын үеэр бүх дайн байлдааныг зогсоодог уламжлалыг Саакашвили бүдүүлгээр зөрчжээ. Сүүлийн жилүүдэд Их Британи, АНУ хоёр спортыг улстөржүүлэгч гол улс болсон байна. Чухам тэд 2008 оны олимпийг «нэг нам удирддаг Хятад улс»-аас, 2014 оны наадмыг «дарангуйлагч» Оросоос өөр улсад шилжүүлье гэсэн санал гаргаж байжээ.

 

Бээжингийн олимпийн наадмын нээлт дээр АНУ-ын далбааг Судан гаралтай тамирчин барьж явсан нь Вашингтоноос муу муухайгийн үүр уурхай болсон улс хэмээн зарласан Африкийн энэ улстай БНХАУ хамтран ажилладагт дургүй байдгаа илэрхийлсэн хэрэг болсон байна. Харин хаалтын ажиллагаан дээр АНУ-ын далбааг гүрж гаралтай хүн барьж явсан нь Саакашвилиг дэмжиж буй илрэл ажээ.

 

Харин улирсан оны эхээр англичууд онцгойрчээ. Тэд 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Британид бус, Орост болох болсонд дургүйцсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өрсөлдөгчдөө баяр хүргээгүй ажээ. Спорт үргэлж улс төрийн нэг хэсэг байсаар, хохирогч нь болсоор иржээ. Шинэ оны өмнө нийтийн хүртээл болсон Английн архив энэ баримтыг дахин нотоллоо гэж Оросын сэтгүүлч Вадим Трухачев бичсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.