Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн Монголд болно
Монгол улсад Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн удахгүй болно. Тэмцээнийг зохион байгуулах хороо байгуулагдаж, бэлтгэл ажил эхэллээ.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэмцээний бэлтгэл ажилтай холбогдуулан Монголд хүрэлцэн ирээд байгаа Олон улсын Бодибилдинг Фитнесийн холбооны 1-р Дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн Бодибилдинг Фитнесийн холбооны Ерөнхийлөгч доктор Адел Фахим, Азийн БФХ-ны Дэд ерөнхийлөгч, Солонгосын БФХ-ны 1-р Дэд ерөнхийлөгч Хонг Ёнг Рун нарыг 2011 оны 5-р сарын 24 нд ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн сайдын хамт Монголын БФНХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, тус холбооны нарийн бичгийн дарга Г.Очир, ЭМЯ-ны СБТГ-ын дарга С.Энхболд нар хүндэт зочидтой уулзаж, удахгүй Монгол улсад болох Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээний бэлтгэл ажлын талаар болон санал бодлоо солилцлоо. Энэ тэмцээнд манай улсын 20 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа ажээ.