Энгийн нь дэндсэн Төрийн түшээ
Та бүхэн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын зургийг харж байна. «Adidas» гэсэн эмблэм бүхий өвлийн хар ноосон малгай, цагаан футболк, биеийн тамирын өмд, пүүз өмчихөөд тэгш ой давхацсан баяр наадмын талбайд ирсэн тэрбээр дэндүү энгийн аж. Магадгүй энэ УИХ, Засгийн газрын хамгийн баян төрийн түшээ атлаа хамгийн энгийн байхыг эрхэмлэдэг нэгэн болох нь энэхүү баярын зурагнаас илт харагдана.
Тэгэхдээ бүр сайд, дарга нарын суух дуртай хүндэтгэлийн сэнтийд тухлахын оронд бөхчүүдийнхөө дунд суучихаад элдвийг хуучилж байсан нь бидний дуранд өртсөн юм.Үргэлж төрийн их ажилд дарагдаж, хослолоор гангардаг Х.Баттулга сайд баяр наадмаар тэгтлээ гоёхыг хүсдэггүй нь ийнхүү бусдаас ялгарав. Учир нь Монголын бүхий л сайд, дарга нар үнэ цохиулж хийлгэсэн содон дээл, алт, мөнгөн бүс, хэт хутга гээд л элдвийн зүйлсээр гоёж, илүүрхдэг шүү дээ. Харин уншигч та Х.Баттулга сайдыг ч болов иймэрхүү зүйлээр гоёж байсныг санаж байна уу. Би ч санахгүй байна.