Парист зодоглох монгол жүдочид
2011.08.04

Парист зодоглох монгол жүдочид

Энэ сарын сүүлчээр Францын Парис хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Уг тэмцээнд оролцох манай баг тамирчид тодорсон бөгөөд одоогоор Булган аймгийн Хангал суманд Спортын бэлтгэлийн баазад бэлтгэл сургуулилтаа базааж байна. 
Парисийн татамид Монгол эх орноо төлөөлөн барилдах жүдочдыг танилцуулья:
Эрэгтэй. 60 кг-ОУХМ Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар, 66 кг-С.Мияарагчаа, 2009 оны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, 73 кг- ОУХМ С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, 90 кг-Э.Энхбат, Б.Жанчивдорж, -100 кг-олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-Б.Сугаржаргал, Б.Төгөлдөр

Эмэгтэй. 48 кг-Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг, 52 кг-ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Солонго, 57 кг-Т.Баттөгс, Д.Сумьяа, 63 кг-Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа, 70 кг-Ц.Наранжаргал, -78 кг-П.Лхамдэгд, +78 кг-гавьяат тамирчин Д.Цэрэнханд.

Дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, гавьяат тамирчин Х.Болдбаатар, Д.Нармандах, олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва, Японы мэргэжилтэн дасгалжуулагч Томита Хироми нар явах юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.