“Сүхбаатар хөгжил” сан 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулав
2011.09.07

“Сүхбаатар хөгжил” сан 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулав

 
УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо. Энэ үеэр түүний санаачилсан “Сүхбаатар хөгжил” сан нь нийтдээ 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулсан юм.

Өмнөх хичээлийн жилд 100 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулж байсан бол энэ удаад 200 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон авъяаслаг тэргүүний сурагчдад хичээлийн хэрэглэл гардуулжээ. Зөвхөн Мангиртад байрлах Од цогцолбороос гэхэд 10 сурагч хичээлийн хэрэглэл гардан авсан аж.

Хүүхдүүдийн хувьд шинэ хичээлийн жидийн эхний өдрөө шинэхэн хичээлийн хэрэглэл, цүнх гардан авч байгаадаа сэтгэл хангалуун байв. “Сүхбаатар хөгжил” сангийн хувьд сурагчдыг дэмжихээс гадна боловсролын салбарт олон ажил санаачлан зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.