Баячууд нь ядуустаа атаархдаг Бурхны орон
Хүмүүсийн хэрэгцээ, амьдрах нөхцөлөө тун хялбар болгох, өөрсдийгөө хүчээр хүндлүүлэх гэсэн хүсэл нь тэднийг энэ хотыг дорд үзэхэд хүргэдэг. Гэсэн хэдий ч эвдэгдээгүй байгалийн сайхныг мэдрэх гэсэн жуулчид, аялагчдын цуваа энэ хотын зүг тасралтгүй хөвөрсөөр буй юм. Энэ улс бол хүн төрөлхтний гурван чухаг ертөнцийг үзэх үзлийн нэг болох буддизмыг үндэслэгч Будда Гаутамагийн төрсөн нутаг Henan буюу Балба улс билээ.
Гималайн нурууны хажууд орших монголчууд Балба хэмээн нэрлэж заншсан улс нь хэдэн зуун жилийн турш xaдаглаж ирсэн хаант засаглалаа нураан унагаж, 2008 оны тавдугаар сарын 28-ны өдөр найрамдах улсаа байгуулж шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Хааны ордныхоо хоорондоо доо муудалцаж, тэдний хэрүүл тэмцэл хэн нэгнийхээ амийг авах хүртлээ хурцадсан нь Балбын ард иргэдийн дүргүйцлийг хүргэж, хаант засаглал оршин тогтнох аргагүйд хүрсэн байна. Тухайн үед Балбын улс төрийн эргэлт, хурцадмал байдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралд багагүй өртөж байв.
Зарим хүн Төвдийн адил Хятадын харьяа гэж боддог байсан энэ улсыг тусгаар улс гэдгийг олон нийт мэдэхэд улс төрийн эргэлт нь нөлөөлсөн гэхэд болно. Балба улс 30 сая амтай бөгөөд үүнээс анду хотод гурван сая хүн оршин суудаг аж. Нийслэл нь хүн амынхаа үзүүлэлтээр бол жижиг метрополис хотын тоонд орно гэсэн үг. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэлээд дээгүүр бичигддэг Балба зүүн хойт талаараа БНХАУ, баруун болон урд талаараа Энэтхэг улстай тус тус хиллэдэг. Эдийн засаг болоод соёлын өв баялаг, их хоёр гүрний дунд оршин буй харанхуй бүдүүлэг ард иргэд. Ахуй амьдрал, хувцас, шашин гээд зарим талаараа хоёр том хөрштэйгөө төстэй талууд их бий. Гэхдээ улс орны хөгжил, дэлхийд эзлэх байр суурь зэргээрээ хоёр хөршөөсөө хол давуу орхигдсон улс. Энэ насны нүгэл, буян ирэх төрлийн амар тайван амьдралд үйлийн үр болно гэдэгт эргэлзээгүй итгэдэг Балбын ард түмэн их гүрнүүд шиг хүлэмжийн хийг багасгах зэрэг байгалийн эрүү шүүлтэд нийтээрээ унахгүйн тулд хөгжил өөд тэмүүлдэггүй ч юм билүү. Магадгүй энэ нь дэлхийн ноён оргилд өөрсдийн уламжлал, хэв шинжийг эвдэх эрхгүйгээр заларч буйтай холбоотой гэмээр.
БАЛБАД РОК ХӨГЖМИЙН ХАМТЛАГ ХҮЧЭЭ АВЧ БАЙНА
Далайд гарцгүй, хөдөө аж ахуй нь дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг бүрдүүлдэг, газар тариалан эрхэлдэг, rap аргаар чулуун нүүрс, зэс, алт олборлодог, газрын баялаг нь сайтар судлагдаагүй, 62 үндэстэн ястантай. Тэд 32 өөр хэлээр ярьдаг, иргэдийнх нь тал хувь нь хилийн чандад ажиллаж амьдардаг гээд манай улстай төстэй зүйл их. Манай улс хуучин Балбын Вант улс байхад нь 1961 оны нэгдүгээр сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон аж.
Нийт хүн амын 55 хувийг балба, 21 хувийг төвд, 18 хувийг бахар үндэстэн эзэлдэг. Балбад 1949 оноос хойш олон мянган төвд хүн ирж суурьшсан байна. Нийслэл Катмандуд монгол хоолны газар, монгол салон, монгол дэлгүүр гэх хаяг бүхий газар хэд хэд бий. Учир нь нутгийн хойд хэсгээрх Гималайн өндөр уулсын дагуу амьдардаг хүн амын 70 хувь нь монгол гаралтай хүмүүс гэж өөрсдийгөө үздэг байна. Гэхдээ тэдэнд орчин цагийн Монгол Улсын тухай ямар ч ойлголт байхгүй. Тэдгээр нь Таманг, Магар, Гурунг, Рай, Линбу, Шерпа гэх монгол гаралтай ястнууд. Үндэсний хоол нь момо гэх буузтай төстэй хоол, тукпа гэх төвдийн гурилтай шөл, агшаасан будаа зэрэг болно.
Хуримын ёслол нь ч гэсэн Азийн ихэнхи орнуудын адил бэр гуйх зан үйлийн дараа жинхэнэ хурим болдог байна. Түүнчлэн монгол гаралтай гэгдэх үндэстнүүд бидэнтэй адил цагаан сарын баяр хийдэг. Энэ баяр нь ёс заншлын хувьд манайхдаа адил нэг өдөр тэмдэглэдэг байна. Баяр ёслолын үеэр манай Казак үндэстэн шиг ширээ засалгүй газраар баярын идээ будаагаа өрдөг аж. Баяр наадмыг хөгжөөх харилцаа дуу нь төгсгөлгүй гэмээр удаан үргэлжилдэг. Балба хүмүүс ер нь их шогч. Харилцан яриа, дуунд нь хүртэл энэ шогч зан нь илэрдэг.
Сүүлийн үед Катмандуд рок хөгжмийн хамтлаг хүчээ авч байгаа аж. Харин pen хөгжим үүсч бий болох нь цаг хугацааны асуудал болон үлдэж буй. Үндэсний бүжиг нь энэтхэг, манай монгол бүжигтэй тун төстэй хэдий ч эрчимтэй хөдөлгөөн, хөгжилтэй байдлыг илэрхийлэх. Уран зургийн өнгийг орчин үеийн гэхээсээ илүү шашны холбогдолтой бүтээлүүд тодорхойлдог аж. Балбад очоод өдгөө хамгийн ахисан төвшинд хүрээд буй контемпорари урлаг, ямар нэг ист, изм ярих ч хэрэггүй. Энэ улсад орчин цагт хүний оюун ухааны царааг дүгнэдэг болчихсон бүтээл уншсан, үзсэн эсэх хэн нэгнийг огт тодорхойлохгүй тийм энгийн.
ТЭД ЯГ Л ХҮҮХЭД ШИГ ГЭНЭН, БАС АМГАЛАН
Нийслэл хот Катмандуд XVI зууны вангийн ордны сүм, Сваямбанат, Будханат гэх аварга суварга зэрэг түүх дурсгалын үнэт өв бүхий байгууламж их бий. Балбын иргэд өлсч байсан ч хамаагүй өөрт буй бүхнээ суварга босгоход хандивлан, өргөл буян үйлдэхийг эрхэм зорилгоо болгодог аж. Том, жижиг гээд нийслэл хотод нь олон янзын суварга байх ба бурхны мэлмийг заавал дүрсэлсэн байдаг. Энэхүү бурхны нүд нь Шамбалын орны зүг харж буй хэмээн тайлбарладаг байна. Балба үндэстнийг зарим нэг жуулчин итгэмтгий гэнэн, яг л хүүхэд шиг гэж тодорхойлдог. 1950-аад оноос Балбад аялал жуулчлал хөгжиж эхэлсэн байна. Бурхны орнын зүг зорчсон гаднын жуулчид, Азийн нэгэн метрополис хотод ирлээ гэж бодсон ч тэдний бодож байснаас нөхцөл байдал хамаагүй дор байх тохиолдол бий. Энэ хотын иргэдийн ахуй амьдралын тухай сонссон нэг нь онигоо сонссон мэт элэглэн дооглож, эсвэл уулга алдах нь хачин. Харин ч хэлэн зуун жилийн амьдралын хэмнэлээ эвдээгүй, техник технологийн үсрэнгүй хөгжилд тэмүүлээгүй, бусдын хэрэг бидэнд огт хамаагүй гэх шиг аж төрдөг амгалан хүмүүс. Тэднээс суралцах хэрэгтэй ч юм билүү. Гималайн нурууны бүс нутагт хамрагддаг Балба улс бүгчим дулаан уур амьсгалтай жилийн дундаж хэм нь 13 градус. Харин далайн төвшнөөс дээш 4000 метр өндөрт үргэлж хасах хэмтэй ба дэлхийн оргил болох Жомолунгма уул /8848м/ энэ улсын газар нутаг юм.
ЯДУУС "ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН АЗТАЙ ХҮМҮҮС
Гаднын орны хүмүүсийн хамгийн ихээр гайхамшгыг төрүүлдэг зүйл бол тэдний хувцаслалт. Чамин тансаг шашны болон үндэсний баярын хувцасыг эс тооцвол охид, бүсгүйчүүд нь илүү задгай хувцасладаг. Гэхдээ тэд богино банзал, энгэр задгай даашинзаар гоёдоггүй нь мэдээж. Далайн төвшнөөс 4000 км өндөр газар нутагт нь бай-дал түүнээс огт өөр. Хэдий итгэл үнэмшилдээ хөтлөгдөн амьдарч буй мэт боловч ард түмнийх нь ертөнцийг үзэх үзэл тун нууцлаг. Залуу лам ч бай. энгийн иргэн ч байшинтай холбоотой зүйл асуувал тан руу хардаж сэрдсэн харцаар цоо ширтэнэ. Туйлын харанхуй бүдүүлэг, гэнэн гэж бодсон төсөөллийн цаанаас тийм харц ширтэх нь цочирдмоор байдаг тухай хэд хэдэн эрдэмтэн бичсэн байдаг. Нэгэн сүмийн урд байрлуулсан очироо тэд ертөнцийг аврах төхөөрөмж гэж нэрлэх нь ч бий. Тэр төхөөрөмжөөр уул хадыг нурааж, шамбалынорон руу нэвтэрч, дэлхий ертөнцийг дахин шинээр бүрэлдүүлж ч болно гэж үздэг тухай Төвд судлаач Э.Р.Мулдашив "Бурхдын хотын эрэлд" номдоо бичсэн байдаг.Хотынх ч бай, алслагдсан бүс нутгийн иргэд ч бай дэлхийн хүн амын дундаж наслалттай харьцуулахад богионохон насалдаг гэнэ. Учир нь тэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй биеийн хүчний ажил их хийдэг бөгөөд дундаж наслалт нь 50. Балба улсын хүн амын 80 хувь нь хинди, 15 хувь нь будда, гурван хувь нь ислам, хоёр хувь нь христийн шашинтай. Сүүлийн жилүүдэд христийн номлогчид томоохон хотуудад нь ихээр ирж суурьшин, сүм хийд барих болж. "Америкууд эхлээд коко колагаа, дараа нь христийн шаш наа, эцэст нь танкаа оруулж ирдэг" гэх үг шиг хөгжил буурай энэ оронд барууны соёл бага багаар нэвтрэх болсон байна. Гэхдээ буддизмын асар том, чухал судлагдахуун болсон энэ ард түмэн тийм ч хурдан барууны соёлд суралцахгүй. Даяарчлал гэх улс үндэстнийн өв соёл, түүх, мөн чанарыг чимээгүй дотроос нь иддэг тэр үл үзэгдэх хүч нэг ч гэсэн үндэстнийг дайрч өнгөрөхгүй байвал зүгээрсэн. Нутгийн оршин суугчид Катмандугийн хөндийд арван сая бурхан амьдардаг гэгддэг газрыг1979 онд дэлхийн өвд бүртгүүлжээ. Хүмүүсийн олонхи нь өөрөөсөө илүү хөрөнгөтэй нэгэнд атаархдаг, бүр үзэн яддаг ч нэгэн байхад Балбын орны ард түмэн баян, өөрөөсөө зиндаа илүү нэгнээ чин зүрхнээсээ өрөвддөг. Гуйлга гуйн амь зогоодог ядуучуудаа харин ч "Ертөнцийн хамгийн азтай хүн" гэх баярласан нүдээр харна. Харин өнөөх баячууд нь ядуу амьдралтай хүмүүстээ атаархна. Учир нь тэд энэ насандаа баян хүн болж төрсөн хүн хойд төрөлдөө ядуу болж төрнө гэдэгт үнэн зүрхнээсээ итгэдэг хүмүүс.
Энэ бол тэдний ертөнцийг үзэх тулгуур үзэл. Хэн ч хувь заяандаа гомдохгүй, түүнийгээ өөрчлөх гэж, төөрөгдөл мэтээр үзэн бусдад буруу тохохгүй. Гагцхүү жам ёсны зүйл мэтээр тайвнаар хүлээж авна. Амьдрах хэв маяг нь тун энгийн, хүн болж төрсөн хийж бүтээх үйлс нь буян үйлдэх гээд оюун санаагаа олон зүйлээр дүүргээгүй Балбын орныг яагаад ч юм бүү мэд, барууны соёл, үсрэнгүй хөгжлөө харамлах сэтгэл төрөх.