Дэлхийн мартагдашгүй 10 өдөр
Дэлхий хэмээх гаригт хүн бий болсоос хойш тайван суусан өдөр бий болов уу. "Time" сэтгүүлд дэлхийн мартагдашгүй 10 өдрийг онцолсныг "Өнөөдөр" сонины нийтэлсэнээр хүргье. Сонирхолтой нь мхэнх түүхэн өдөр намар тэр дундаа арваннэгдүгээр сард тохиосн байх юм.
2001 оны есдүгээр сарын 11
Иргэншил хоорондын мөргөлдөөний эхлэл байж болох энэ үйл явдал орчин цагийн түүхэн дэх "тас" хар өдөр байв. Удаан биш хугацаа хэдий ч амар тайван оршсоор ирсэн хүн төрөлхтөнд дайн гэгч өнгөрсөн зуунд үлдчихсэн зүйл биш гэдгийг сануулсан энэ өдөр Нью-Йоркийн ихэр хоёр цамхагтай хамт олон мянган хүн булшлагдсан.
Уг халдлагатай холбоотой элдэв шуугиан, таамаг арав дахь жилдээ үргэлжилж байгаа ч Осама Бин Ладен гэх эр юу хүсэж байсныг бид бат нот ойлгоогүй л байна. "Энэ юу ч биш, ердөө л эхлэл" гэх сүрдүүлгийн үг Америкийн ард түмнийг өнөөдөр ч чичрүүлж байна. "2974 хүний амь насыг золиослон байж сануулсан тэр зүйл юу вэ" гэж 'Time" сэтгүүлийн сурвалжлагч Францис Ромеро онцолжээ.
"D" өдөр
Бас л хар дурсамж. "D day" хэмээн түүхэнд үлдсэн 1944 оны зургадугаар сарын 6-ны өдөр Францын Нормандад дэлхийн II дайны оч ассан хэмээн түүхчид үздэг. "Загалмайтны аян дайн"-ы хувилбар байсан гэх нь ч бий. 150 мянган дайчин, 5000 хөлөг онгоц, 50000 танк, 11000 орчим байлдааны онгоц бүхий бүрэлдэхүүн Нормандад цугласан байв.
Үр дүн нь холбоотнуудын талд эерэгээр эргэж, германчуудын түүхэн дэх гутамшигтай ялагдал байсан ч аль аль нь олон мянган иргэнийхээ амийг золиослосон юм. Жинхэнэ ёсоороо бол Двайт Эйзенхауэр Герд фон Рундштетд нарын бодлогын тулаан байсан хэмээдэг.
1776 оны долоодугаар сарын 4
Америкчуудын "төрсөн өдөр"-өө болгон тэмдэглэдэг долдугаар сарын 4-ннй түүх 1776 онд эхэлжээ. Америкт анхны цагаач иргэд ирснээс хойш 1776 оны долдугаар сарын 4-нд Хойд Америк дахь Британийн колониуд салж, тусгаар тогтнолын төлөөх хувьсгалыг удирдсан цэргийн жанжин Жорж Вашингтон тус улсын анхны Ерөнхийлөгч болов.
Харин 1783 оны Парисын гэрээний дагуу АНУ-ын тусгаар тогтнолыг бусад орон хүлээн зөвшөөрч байжээ.
1492
Бас л Америктай холбогдох хэдий ч дэлхийн түүхийн шуугиант нээлтүүдийн нэгийг хийх аяллын уеэр Кристофер Колумб Америк тивийг нээжээ. Гэвч Колумбын энэхүү аялалыг санхүүжүүлэгч нь Испанийн Хатан хаан байсан бөгөөд гол зорилго нь Энэтхэг орох баруун зам хайх байв. Замаа ч олж, шагналд нь "шинэ тив" нээсэн Колумб энэ нээлтийнхээ ачаар дэлхийн хүн болсон. Уг нээлтийн дараагаар шинэ тив испаничуудаар дүүрч, 1565 онд жинхэнэ ёсоор суурыпсан гэдэг.
МЭӨ 45 оны гуравдугаар сарын 15
Уилъям Шекспирийн "Юлий Цезарь" зохиолд гардагчлан МЭӨ 45 оны гуравдугаар сарын 15-нд бүтэн cap манджээ. Энэ өдөр дэлхийн гарамгай удирдагч, Ромын эзэнт гүрний захирагч асан Юлий Цезарь амиа алдсан юм. Сенатын хуралдаанд оролцохоор ирсэн түүнийг Октавиус хороосон гэдэг. Зарим түүхчийн баталснаар Октавиус Цезарийн төрсөн хүүхэд байсан бөгөөд нас барсных нь дараа өөрийгөө шинэ удирдагч хэмээн зарласан байдаг. Цезарийн үйл хэргийг үргэлжлүүлсэн түүнийг Ромын эзэнт гүрний мөхөлтэй холбодог.
1941 оны арванхоёрдугаар сарын 7
Энэ өдөр япончууд АНУ-д барих гэнэтийн "бэлэг"-ээ задалсан юм. АНУ-ын Хавайд байрлах Пёрл Харбор баазад япончууд гэнэтийн довтолгоо хийсний дараагаар хоёр улсын хооронд дайн эхэлсэн. "Өчигдөр, 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл бид тайван амьдарч байв. Бидний энхтайван амьдралд зовлон учруулсан Японы ард түмний эсрэг бид дайн зарлах болно" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Конгрессийн танхимд мэдэгдэл хийж байв. АНУ дэлхийн II дайнд НЭГДЭН орсон эл өдрийн хариу нь Хирошимад болсон үйл явдал байлаа.
1066 он
Английн түүхтэй холбогдох эл онд Нормандын ван Вильгельм Англи улсын хаан болох зорилгоор хэдэн мянган цэргээ дагуулан, Ла-Маншийн хоолойг гаталж, тус улсын хаан ширээг хүчээр булаан авсан. Энэ нь Английн нутаг дэвсгэрт гадаадын цэрэг нэвтэрсэн сүүлчийн тохиолдол байсан гэдэг. Хэдний өдөр болохыг түүхчид тогтоож чадаагүй ч Нормандын ван Вильгелшийн амьдралын томоохон ялалтуудын нэг нь болсныг тэмдэглэх нь зүйтэй. Английг эзэлсэн түүний тактикийг эрдэмтэд өнөөдөр ч судалсаар байна.
1605 оны арваннэгдүгээр сарын 5
Эл өдөр түүхэнд Гай Фавкесийн нэрээр мөнхөрсөн. Лондоны Лордуудын танхим руу дайрсан үйл явдлын цаад агуулга нь I Жэймс хааныг унагах байв. Гай Фавкесийн ялалтаар өндөрлөсөн тулааныг дэлхийн түүхэн өдөр хэмээн зарлаж, өдгөө ч Англи, Канад, Өмнөд Африк, Шинэ Зеландад тэмдэглэдэг юм байна. Тэд энэ өдрийг "Галт шөнө" хэмээн нэрийддэг. Жэймс хааны дараагаар Стюарт хааны үе эхэлсэн.
Татварын өдөр
Зарим хүн "бизнес өдөр" хэмээн нэрийддэг. 1955 онд Америкт татварыг сэргээж, мэдүүлэг өгөх сүүлийн хугацааг дөрөвдүгээр сарын 15 хүртэлх сунгасан байна. Өмнө нь гуравдугаар сарын 1-15 хүртэл үргэлжилдэг байсан нь америкчуудын хувьд "үзэн яддаг" үе нь байж. Өдгөө ч эл журам хэвээр үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын төрийн удирдлагуудад ч эл журам үйлчилдэг.
1981 оны арваннэгдүгээр сарын 11
Дэлхийн I дайны гал зогссон эл өдрийг бид мартаж болохгүй. Компьенийн эвлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар Герман улс буун өгч дөрвөн жил, гурван cap үргэлжилсэн Дэлхийн I дайн дуусчээ. Дайнд 10 сая хүн үрэгдэж, 20 сая хүн шархадсан гэх эмгэнэлтэй үзүүлэлт бий. Энэ өдрийг Орост "Дурсгалын өдөр", АНУ-д "Ахмад дайчдын өдөр", Канадад "Амь үрэгдэгсдийг дурсах өдөр", Бельгид "Эвлэрлийн өдөр" хэмээн тэмдэглэдэг байна.