
Ж.Чинбүрэн:: Эрчүүдэд элбэг тохиолддог төмрийн илүүдэл өвчнийг цусны донор болсноор бүрэн шийдвэрлэдэг
Өнөөдөр /2025.06.14/ Цусны донорын дэлхийн өдөр тохиож байна.
Уг тэмдэглэлт өдөртэй холбогдуулан УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ.
Монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бүртгэгджээ. Эдгээр 170 мянган хүн нэг удаа цусаа өгөхөд өвдөж зовсон 500 гаруй мянган хүнд эрүүл мэнд, амь нас бэлэглэж байдаг юм.
Манай салбарыг эмч, сувилагчгүйгээр төсөөлшгүйн адил байнгын болон шинэхэн цусны доноруудгүйгээр төсөөлөх боломжгүй. Өвдсөн, амь насны дэнчинд буй хүмүүст таны цус ид шид мэт чухал байдаг юм шүү.
Цусны донор гэдэг гайхалтай гавьяатай, талархаад баршгүй хүмүүнлэг сэтгэлтэн байхыг хэлнэ. Өнгөрсөн хугацаанд цусаа хандивлаж бусдыг амийг 100 100 удаа аварч байсан хүндэт донорууддаа маш их баярлалаа.
Мөн төмрийн илүүдэл буюу hemochromatosis гэдэг өвчин нь эрэгтэйчүүдэд илүү элбэг тохиолддог бөгөөд ноцтой эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй байдаг. Эрчүүд бид цусны донор болсноор энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой юм.
Донор болохоор төлөвлөж, санаанд тань яваа бол цаг алдахгүй зориглон эхлүүлэхийг уриалъя! Бусдын эрүүл мэнд, амь насыг аврахаас гадна таны амьдралын хэв маягт маш их эрүүл, эерэг нөлөө авч ирдэг юм шүү!
Цусны донорууддаа дахин дахин баярлалаа, Элэг солих хагалгааг жишээлбэл таны өгсөн цусаар тэтгэн амьдруулж байдаг билээ.