Ж.Хунан: Соёл, уламжлал хүүхдийн эрхийн зөрчил байж болохгүй
2025.03.21

Ж.Хунан: Соёл, уламжлал хүүхдийн эрхийн зөрчил байж болохгүй

ХЭҮК-т анх удаа туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийг судалж 20 дахь илтгэлдээ оруулсан ч Ковидын давалгаанд дарагдаад өнгөрсөн.

Туслах малчны хүүхдийн эрхийн асуудал анхаарал татдаг. Аливаа соёл, уламжлал хөгжиж, боловсронгуй болох ёстой. Соёл, уламжлал хүүхдийн эрхийн зөрчил байж болохгүй.

Дүгнэлтийн хэсгээс дурьдвал:

Мөн ажлын байрны дарамт, тэр дундаа хүч хэрэглэх, зодох гэх мэт зөрчилд 3.6 хувь нь өртөж байна. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглох (зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар), ажлын байрны дарамтаас эмээж туслах малчид ажил олгогчид гомдол санал тавих, шаардлага тавихаас зайлсхийх байдал нь зөрчлийг улам даамжруулж байна. Мөн туслах малчны хүүхэд ч ажлын байрны дарамт, бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаа ноцтой зөрчлүүд чанарын судалгаагаар тогтоогдсон.

Туслах малчны хүүхэд мал маллах ажилд оролцож байгаа зөрчил 27.4 хувьтай байна. Ингэхдээ насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байранд туслах малчны хүүхдийг ажиллуулах, 15 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулсан зэрэг зөрчлүүдээс гадна хүүхдийг цалин хөлсгүй ажиллуулах хөдөлмөрийн мөлжлөгийн зөрчил гарч байна. Түүнчлэн туслах малчны хүүхдийг зодох, бие махбодод нь халдах зэрэг зөрчлүүд ч байна.



Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан