2025.01.13
“Эх орондоо шударга ёс, эв нэгдэл, хөгжил дэвшлийг цогцлоох нь бидний үүрэг юм”
Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 33 жил ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Өнөөдөр бидний эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөр бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг тунхаглан баталгаажуулсан эрхэм чухал тэмдэглэлт өдөр билээ.
Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, түүний зарчмыг амьдралд хэрэгжүүлэн, эх орондоо шударга ёс, эв нэгдэл, хөгжил дэвшлийг цогцлоох нь бидний үүрэг юм” хэмээв.