Д.Энхтүвшин: Тусгаар тогтнолоо сэргээн зарлах үеийн Орос, Хятадын огтлолцсон эрх ашгийг ерөнхийд нь ойлгож болохоор
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүхэн эл өдөртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тодруулбал тэрбээр “1911 оны 12-р сарын 28-ны өдрийн The New York Times сонинд гарсан Монголын тухай мэдээ, нийтлэлээс 113 жилийн өмнө Тусгаар тогтнолоо сэргээн зарлах үеийн Орос, Хятадын огтлолцсон эрх ашгийг ерөнхийд нь ойлгож болохоор. Тухайн үед Орос, Хятад хоёр улс Монголд төмөр зам барих төлөвлөгөөтэй байж. Хятадын засгийн газар Хаалганаас Өргөө, Өргөөгөөс Хиагт хүртэл төмөр зам барихаар төлөвлөсөн бол Оросууд Транс-Монголын төмөр зам барих зөвшөөрлийг Хятадаас авах гэж хичээсэн ч удаан хугацаанд амжилт олоогүй тухай дурджээ. Мөн Монголын газар нутгийг 1'307’600 миль. квадрат буюу 3'386'668 км.квадрат гэсэн нь содон харагдаж байна” хэмээв.