Вьетнамыг золиослосон АНУ-ын "тоглоом"
2011.06.27

Вьетнамыг золиослосон АНУ-ын "тоглоом"

Вьетнамын хүйтэн дайн одоогоос 50 гаруй жилийн өмнө өрнөжээ. Уг дайнд Вьетнамаас гадна Камбож, Лаос, Тайланд зэрэг улсууд татагдан оролцсон юм. Дэлхийн II дайн өндөрлөсний дараа АНУ, ЗХУ нарын коммунист ба капиталист нийгэм Европ, Азийг хоёр хувааснаар тэдний үзэл бодлын тэмцэл цэрэг дайны шинж чанарт шилжив.


ЗХУ-ын коммунист үзэл суртал Вьетнамын хойгт нэвчиж, харин өмнөд хэсэг нь АНУ-ын гар хөл болсноор 1955 оны арваннэгдүгээр сарын1-нд Вьетнам хоёр хуваагдлаа. Хойд Вьетнамыг коммунистууд дэмжиж, өмнөдийг баруун үзэлтнүүд дүүргэснээр түүхэн дэх хүйтэн дайны бас нэгэн золиос Солонгосын хойгоос зүүн өмнөд Азид халдварласан энэ ажээ. АНУ-ын агаарын хүчрадикал гэгдэж байсан социалистуудыг Вьетнамын намгархаг, ууланд байрласан бэхлэлт, хилийн зурвас руу эцэс төгсгөлгүй довтолж байсан юм. Гэхдээ 1960 оныз эвсэгт мөргөлдөөнийг өмнөдийн газар нутагт байршсан АНУ зохиомол аргаар бүрдүүлж, ЗХУ-ыг түүхэн хэлмэгдэлтэд түлхсэн үү гэсэн асуулт гарч ирэх боллоо.

Барууны хэвлэлүүдэд Вьетнамын дайны тухай учир битүүлэг мэдээлэл цацагдсаар байна. Учир нь АНУ Вьетнамд цэргийн ажиллагаа явуулах үедээ "Нууц дайн" нэртэй төсөл боловсруулж байжээ. Энэ төсөлд Лаос, хойд Вьетнам, Тайланд хамаарч байв. Нууц дайны гол цэг нь Лаос улсад төвлөрч, ард нь АНУ байжээ. Уг төслийн үндсэн санаа нь энх тайван тогтооход бус цэвэр улс төрийн бүлгэмийг Вьетнамд босгох төлөвлөгөө аж. Угдайн хоосрол, өнчрөлийг бүс нутгийн хүмүүст мэдрүүлж, алан хядлагын талбар болгох давхар зорилго агуулжээ. АНУ-ын нууц баримтад тусгаснаар Лаост бүхэл бүтэн радикализм сурталчилж, "тоглоом"-ын коммунист систем босгохоор зэхэж байсан гэжээ. Дайны эхний алхам хуурамч коммунистуудыг өөрсдийн эсрэг босгох байв. Тэр үед Лаосын коммунист Патет Лонамын удирдлагууд "Лаосын нэгдсэн холбоо"-г ЗХУ-ын дэргэд буюу Вьетнамд АНУ-ын дэмжлэгтэйгээр байгуулахы гэрмэлзэж байсан аж. Лаосын социалистууд хойд Вьетнамдудаа дараа шаардлага илгээж, коммунистуудын эгнээнд өөрсдийг нь багтаах ёстой ганхааруулж байжээ. Гэхдээ хойд Вьетнамын ихэнх улстөрчид АНУ-ын "Нууц дайн"-ы хүрээнд байгуулахыг хүсч байсан социализмыг мэдэж байжээ.

Удалгүй АНУ-ыг ардаа нуусан Лаосын уг шахалтыг Вьетнам хүлээн зөвшөөрч коммунизм байгуулахаар зөвшилцжээ. Гэхдээ тэд Лаосыг орхиж бие даах гэж оролдвол дараагийн удаад газар нутгаа ч алдах хэмжээнд очих байсныг мэдэж байсан учраас зөвшөөрсөн хэмээн одоогийн улс төр судлаачид ярьдаг аж.

АНУ-ын баг зүүсэн Хойд Вьетнамын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд нэгдэж засгийн эрхэнд гарчээ. Гэхдээ тэд коммунизмыг хүсээгүй. Тэд гурван улстай хамтарсан хэрнээ Лаос дахь коммунизмыг унага хэмээн хүчтэй шаардаж байв. Энэ л тэдний жинхэнэ капиталист мөн чанараа илэрхийлэх цорын ганц шалтгаан болсон нь тодорхой аж.

Мэдээж дайснууддаа буюу ЗХУ-д энэ шаардлагаа олонудаа хүргүүлж байжээ. Харин ЗХУ Хошимины эрх мэдлийг100 хувь атгаж байсан нь эндүүрэл болох нь тодорхойболов. Мэдээж Солонгосынхойгт өрнөсөн дайн хүйтэндайны анхны мөргөлдөөн байснаараа ямар нэгэн улстөрийн "хор" ороогүй гэдэгт итгэдэг. Харин Вьетнамын дайнд АНУ ялагдсан нь дүрэсгэлт байсан аж. Учир нь"тоглоом"-ын улс Вьетнамыг дотор нь хагаралдуулах хангалттай шалтгаан болсон. АНУ-ын сүүлчийн нисдэг тэрэг Ханойгоос хөөрсний дараа хойд, өмнөдүүд нэгдсэн Вьетнамыг байгуулсан. Дайн эхлэхээс дуусах хүртлээ Вьетнамын коммунизм байгуулах эсэх нь АНУ-д огт хамаагүй байж. Гагцхүү, ЗХУ-ын эрх мэдэл зүүн өмнөд Азид нэр нөлөөтэй болохоос эмээсэндээ "Сем Авга"-ын эрх баригчид Вьетнамд цэргээ оруулжээ.

Нэг үгээр хэлэхэд Вьетнамд өрнөсөн дайн үнэн ба худал коммунизмын далд хөшигний ард явагдсан АНУ, өмнөд Вьетнамын зохиосон тоглоом байсан нь тодорхой болсон юм. Үүнийг л "Нууц дайн" хэмээн нэрлэж, өдийг хүртэл нууцалсаар иржээ.

ҮНДЭСГНИИХЭЭ ЭСРЭГ БУУ ШАГАЙСАН "ХМОНГ" БҮЛЭГЛЭЛ

Женевд хуралдсан 1954 оны конвенцид маш сонирхолтой уриалга дэвшүүлсэн байдаг. Энэ уриалга заалт болтлоо хэрэгжсэн. Үүнд "АНУ нь дэлхийн гурав дахь цэрэг, зэвсгийн субьект бөгөөд аливаа улсад коммунизм дэлгэрэх байдлаас ангижруулах эрхтэй гэжээ.

Мөн "Коммунизмаас ангид оршихыг хүссэн улсад зэвсгийн хангамж нийлүүлэх гол түншлэгч байна" гэсэн санамж оршдог. Харин АНУ энэ санамжаа Вьетнамын дайнд огт мартаагүй. Тухайн үед Лаос, Тайланд, Вьетнамын армиас бүрдсэн "ХМонг" бүлэглэл байжээ. Уг эвслийн цэргүүд АНУ-ын агаарын довтолгоог хамгаалах зорилгоор Лаосын хилд төвлөрдөг байв.


"ХМонг"-ийн албан хаагчид Америкийн онгоцыг осолдох үеэр нисэгчийг нь баривчилсан тухай дэлхий нийтээр цацаж, ялагдашгүй бүлэглэл хэмээн бахархан өгүүлж байв. Түүнчлэн олзлогдсон нисэгч "Хо Ши Мины дарангуйллыг унагах зорилготой. Вьетнамын ард түмэн даяарчлалд ойрхон байна" хэмээн зогсолтгүй үглэж байсныг тэр үеийн цэргүүд ярьжээ. Хожим энэ баримт огт худал болохыг албаны хүмүүс баталсан. Учир нь "Хмонг"-ийн цэргүүд Луан Прабан нэртэй онгоцоор Хойд Лаосоос Хо Ши Минийг устгах зорилгоор Вьетнамыг бөмбөгдөж, хэдэн мянган хүнийг хороожээ. Энэ бөмбөгдөлтөд олон зуун америк цэрэг өртсөн нь ч худлаа болж таарав. "ХМонг"-ийн үндсэн даалгавар бол насанд хүрсэн эрчүүдийг устгах геноцид явуулах байжээ. Энэ бол дайн доторх дайн буюу зохион байгуулалттай олон улсын гэмт хэрэгт хамаарах асуудал гэнэ. "ХМонг"-ийн албаны цэргүүд Вьетнамын өсвөр насны хөвгүүдийг Камбожийн хилээр дамнуулан Лаост оруулж ирэн тэднийг цэргийн  дэглэмд сургаж байжээ. Ингээд "тоглоом"-ын улс Лаос болж. гүүний удирдлагад АНУ сууж. үйл хэргийг нь "ХМонг" бүлэглэл гардан явуулдаг байсан гэнэ. Харин АНУ-ын арми ердөө стратегийн хэрэгт л оролцож байв.

АНУ-ын арми өмнөд Вьетнамыг 1975 онд орхин гарахдаа Лаосын засгийн газрыг үндсээр нь буулгажээ. Ингэхдээ "ХМонг"-ийг тарааж, дээд албан тушаалтнуудыг устгасан байна. Мөн тус бүлэглэлээс их хэмжээний зэвсэг, хэрэглэлийг хураан авчээ. "Нууц дайн" ажиллагаа дууссаны дараа "ХМонг"-ийн гишүүдийг цэвэрлэж, оронд нь үндэсний соёлын байгууллага болгон өөрчилсөн юм. Мэдээж Вьетнамын дайнд АНУ-г хүчтэй эсэргүүцэж байсан "ХМонг"-ийн "гавьяаг" вьетнамчууд мартах учиргүй хэмээн нэрийг нь солиогүй аж. Гэхдээ үнэн хэрэгтээ үндэстнийхээ эсрэг тууштай ажиллагаа явуулсан "ХМонг"-ийг Вьетнамын эрх баригчид байтугай ЗХУ ч гадарлаагүй гэдэг. Гэхдээ 1946 онд Вьетнамын үндэсний сонгуульд ялалт байгуулсан Хо Ши Мин насан туршдаа Москвад үнэнч зүтгэсээр иржээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.