"та чинь өөрийгөө боддоггүй АМЬТАН уу?
Сталины хамгийн ойрын шадар зүтгэгчийн нэг, хэнд л үл дийлдэх Лаврентий Павлович Берия гэж аюултай "амьтан" байж. Түүнд Сергей Алексеевич Гегечкори гэж хүү байв. Энэ хүүг Серго Лаврентьевич Берия ч гэдэг байлаа. Тэрбээр дэлхийн II дайны эхний өдрөөс л ЗХУ-ын хилийн чанадад байсан тагнуулын бүлгийн радио холбоочин байгаад 28 насандаа Аюулаас хамгаалах хороо хэмээх машид нууц байгууллагын удирдагч байсан, шинжлэх ухааны доктор хүн юм. Бас пуужин сансрын системийн ерөнхий зохион бутээгч, Зөвлөлтийн анхны атомын бөмбөгийг туршихад, ус төрөгчийн бөмбөг бий болгоход оролцсон билээ. Шинэ төрлийн зэвсэг бий болгосны учир Лениний ордон хүртэж, Сталины нэрэмжит шагнал авч байв. Гэвч тухайн цагийн нөхцөл байдлын эрхээр Лефертовын болон Бутырийн шоронгийн ганцаар хорих өрөөнд сууж явжээ.
Зөвлөлтийн дээд зиндааныхны хүүхдүүд дотор эрх мэдлийн будлиан бужигнаан дунд эцгээсээ салж хагацсан нь зөндөө байсан. Хатуу ширүүн цаг үеийг сөрөн аятай тухтай явсан нь ч цөөнгүй. Чухам тэдний нэг нь Серго Берия байв. Аугаа их эх орны дайны эхээр 17 настай байсан ч тагнуулын сургуульд орж, гуравхан сарын түргэвчилсэн дамжаагаар радио тиехникчийн мэргэжилтэй болж, дэслэгч цолтойгоор армид алба хааж эхэлжээ. Дараа нь фронтод явж, Ленинградын цэргийн цахилгаан техникийн академид сурч 1947 онд онц төгссөн байна.
Москвад буцаж ирээд гэргий авч, аз болоход аятайхан эмэгтэй таарсан аж. Тэр нь тухайн цагтаа Москвагийн царайлаг бүсгүй гэгдэж байсан, Максим Горькийн ач охин Марфа Пешкова байлаа. Залуу хос удалгүй Нина, Надежда гэж хоёр охинтой болов. Сергогийн ажил алба ч бүтэмжтэй сайхан байлаа. 24 настайдаа дэд эрдэмтэн, 28-тайдаа доктор боллоо.Цол зэрэг ахиж, шагнал урамшуулал хүртэж байв. Серго эр биед хүрсэн, аливаад өөрийн байр суурьтай хүн болсон чэцэгтэйгээ дотно, итгэлцсэнхарилцаатай байжээ.Лаврентий Павлович түүний хувьд ямагт өндөр нэр хүндтэй төдийгүй сайн нөхөр, зөвлөгч нь болдог байлаа. Нэгэнтээ аав нь түүнийг дуудаад "Ярих юм байна. Надад охин байдгийг чи мэдэж байгаасай гэж боддог. Тэр бяцхан амьтныг би хайхрахгүй байж чадахгүй. Амьдралд юу ч тохиолдож болно. Надад эмэгтэй дүү бий гэж чи байнга бодож яваарай. Ээждээ харин энэ тухай хэлж болохгүй шүү" гэжээ.
Серго ч нууцыг чандлана хэмээн амлав. Амласандаа ч хүрч. Нөхөр нь өөр эмэгтэйгээс охинтой болсныг хөөрхий Нина Теймуразовна Гегечкори хэзээ ч мэдэж чадаагүй аж.
1953 он гарлаа. Залуу Бериягийн гэрт бүл нэмэх гээд, Марфа гуравдахиа жирэмслээд байв. Гэтэл урьдчилан таамаглашгүй юм тохиолдох нь тэр. Зургадугаар сарын 26-нд Леврентий Павловичийг баривчлав. Энэ өдрийн орой Сергог, эхнэр, хоёр хүүхдийн нь хамт барьж Сталин хааяа очдог байсан нэгэн зуслан дээр аваачлаа. Зуслангийн байрыг гадна талаас нь цэргийн хүмүүс хамгаална. Гэр дотор нь зэвсэгтэй хүмүүс өдөр шөнөгүй жижүүрлэнэ. Хашаанд хуягт тээвэрлэгч бэлэн зогсоно. Утсыг нь тасалчихсан. Энэ бүхнийг эс тооцвол Бериягийн хүүгийн гэр бүлийнхэн хорионд байгаа гэмээргүй, Хоол унд ердийнхөөрөө, зуслангийнхаа нутагт дэвсгэрт салхинд явж болно, харуул хамгаалалтынхан ч эелдэг хандана. Тэгэхдээ орчин тойронд нь байгаа хүмүүс тэдэнтэй ер ойртохгүй. Эцгийг нь яасан бол, ээж нь хаана байна, ерөөс улс оронд нь юу болоод байгааг мэдэх бололцоо Сергод олдсонгүй.
Нэг удаа хүүхдүүдтэйгээ салхилж явтал хэн нэг нь сандал дээр сонин тавиад орхисон байв. Зориуд ингэсэн эсэхийг бүү мэд, сонин олсон нь тун цагаа олсон явдал байлаа. Эцгийг нь буруутгасан тухай түүн дээр бичсэн байснаас тодорхой хүмүүсийн эсрэг чиглэсэн төрийн эргэлт болсныг Серго мэдлээ. Ингээд бүх юм тодорхой болох нь тэр.
Шөнийн гурван цагт зэвсэг агссан хүмүүс өрөөнд ньдавхиж орж ирээд Сергогбаривчилж буйг мэдэгдэв.Сергог харуул хамгазлалттайгаар Лефортовийн шоронд авчрав. Шоронгийнбосгоор алхаж амжаагүйбайхад гарт нь ганХэсэг хугацааны дараа ТаЗөвлөлт байгууллыг унагажкапитализмыг ээхэдчиглэсэн хувьсгалын эсрэг хуйвалдаанд оролцсон..." хэмээн амаар хэлжээ. Түүнчлэн "алан хядах байгууллага", "Английн талд тагнуулын үйл ажиллагаа явуулсан" гэсэн ял нэмээд "таныг илрүүлсэн" гэсэн аж.
...Энэ өдрөөс эхлэн Серго Бериягийн амьдрал эцэс төгсгөлгүй байцаалт болон хувирч, мэдүүлэг өгөх үед нь түүнд ямар ч нотолгоогүй ял тулгана. Түүнийг ямар нэг зохиомол хуйвалдаанд оролцсон болгоход бүх юм чиглэж байв. Та амьд үлдэ-ехийг хүсвэл төрийн эсрэг явуулсан үйл ажиллагааныхаа талаар өөрөө ярих ёстой. Энэ чинь л таныг гэмшиж буйг харуулна"гэхэд мСерго"Намайг буруутгаж буй үндэслэлээ тодорхой болгохыг л би та бүхнээс хүсье. Одоо та нарын ярьж буй юм чинь надад огт хамаарахгүй" хэмээн хариулна.
Тэд чухам ямар зорилго өвөрлөж байгаа нь сая тодорхой болов. Ямар ч аргаар болов эцгийнх нь эсрэг мэдүүлгийг хүүгээс нь авахыг зорьжээ. 'Та үнэндээ хуйвалдааныг зохион байгуулагч биш. Зохион байгуулагч нь танай эцэг. Дашрамд хэлэхэд тэрбээр үүнийгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Ээж чинь ч бүгдийг хэлсэн. Тэгэхээр одоо Серго Лаврентьевич тал үлдээд байна" гэцгээв. 'Тэгвэл биднийг нүүрэлдүүлээтэх гэж Серго хэлэв.
Ийм маягийн байцаалт олон долоо хоног үргэлжлэв. Тэгснээ сэтгэл санаагаар дарамтлах гэж оролдлоо. "Авгай чинь удахгүй хүүхэд төрүүлэх ёстой. Хүүхдийг төрүүлэхгуй ч байж бас болно шүу дээ". Тэдний бүх оролдлого талаар болж байлаа. Эцэг эхийг нь байцаасан тухай тэмдэглэлийг үзүүлж, тэдэнтэн уулзуулахыг Серго шаардсаар байв. Сүүлдээ мөрдөн байцаагчид Та чинь өөрийгөө боддоггүй амьтан уу" гэж бухимдах болов.
Тэгснээ Сергогунтуулахаа байлаа. Яг сайхан зүүрмэглэхэд л сэрээчихнэ. Юу ч асуухгүй. Ийн 5-6 хонолоо. Хүү Берия бие бялдарын хувьд их эрүүл чийрэг нэгэн байсан бол нэг долоо хоног тамлуулсны хойно ямар ч нөхцөлд унтаж л байдаг амьтан болсон байна. Түүний энэ хагас ухаантай мэт байдлыг үзсэн аюулаас хамгаалахынхан ард түмний дайсан" үхэх нь хэмээн болгоомжилж шоронгийн эмчийг дууджээ. Яваандаа Серго ухаан орсон ч тэмцлээ зогсоолгүй өлсгөлөн зарлахаар шийдэв. Гэвч ийм юмтай энэ шоронгийнхон олонтаа учирч байлгүй яав гэж, хэдэн хүн шуурч орж ирээд гарыг нь хүлж, хөлд нь дөнгө хийгээд цувилуураар ам руу нь тунгалаг шөл цутгав.
Сергог өвлийн адаг сард Бутырний шоронд шилжүүллээ. Эндхийн нөхцөл арай дээр, өрөө нь ч уужим байв. Лефортовод байхад нэг ч удаа нар, салхи үзүүлээгүй бол энд шоронгийн хашаан дотор өдөр бүр хагас цаг гаргана. Хуягуудын хандлага ч тун гайгүй. Түүнийг шоронгийн номын санд суухыг зөвшөөрчээ. Баригдахаасаа өмнө Серго баллистик пуужинг усан доороос хөөргөх төхөөрөмж бий болгохоор ажиллаж байжээ.
Нэгэн янзын улиг болсон байцаалт үргэлжилсээр. Хавар болчихоод байтал түүнийг нэгэнтээ өрөөнөөс нь гаргав. Автомат буутай 6-7 цэрэг, нэг офицер хүлээж байв. Яг л цаазаар авах гэж буй юм шиг.
Энэ бүхэн нь яг тэр үед шоронгийн төв байранд ирчихээд хашаан дотор нь юу болж байгааг харж зогсох ээжид нь зориулсан жүжиг байсныг Серго сүүлд мэдсэн аж. Ерөөс өнгөрсөн хугацаанд хөөрхий ээжийг нь шоронд л байлгаад байжээ. "Хүүгийн чинь амь таны гарт байна. Мэдүүлэг өгчихвөл хүү чинь амьд үлдэнэ" гэж тэр өдөр ээжид нь хэлсэн байв.
Энэ үйл явдлын дараа Сергог үндсэндээ мартаж, дэглэмийг нь зөөлрүүлэв. Ямар нэг найдвар ч төрөх шиг. Тэрбээр урьдын л адил ганц хүний өрөөнд, гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байсан ч юм өөрчлөгдөх юм шиг санагдаад байлаа.
Шоронд нэг жил хагас байхдаа ялангуяа сүүлийн саруудад Серго төсөлдээрээ шаргуу ажиллав. Тэгтэл төслийг нь тусгай комисс нягталж үзээд ажил болгох нь зүйтэй гэв. Москвагийн шоронд боловсруулсан энэ төслөөр Оросын пуужин-усан доогуур явах цөмийн завийг хангасан билээ. Чухам төслийн ачаар Сергогийн ч, ээжийнх нь ч хоригдох хугацааг цуцалсан юм.
Свердловскдоо ирж, Сергей Алексеевич Гегечкори гэсэн нэрээр иргэний үнэмлэх авлаа. Гэхдээ түүний инженер-хурандаа, техникийн шинжлэх ухааны доктор, төрийн шагналыг нь эргүүлж өгсөнгүй. Уг нь шинэ төрлийн зэвсэг бий болгосны учир түүнд Төрийн шагнал, Лениний одон олгосон юмсан.
Ингээд Уралд бүх юмыг тэгээс эхлэх хэрэгтэй боллоо. Жинхэнэ хийе, бүтээе гэсэн эрмэлзэлтэй хүмүүс харин түүнийг хүлээж байлаа. Гэлээ ч түүнд тээг саад учруулсаар л байв. Энэ нь түүний хувийн амьдралд яаж нөлөөлөхгүй байх билээ. Гайгүй болчих болов уу гэж горьдсоор байсан ч Марфа Пешкова тэр хоёр нэг л тохирч өгдөггүй, тэгээд гэргий нь охидоо аваад Москва руу явчихлаа. Шинжлэх ухааны доктор Серго дэд эрдэмтний зэргийг дахин хамгааллаа. Харин ЗХУ-ын батлан хамгаалах салбарт түүний оруулсан хувь нэмэр үнэхээр маргашгүй байсан болохоор горилсон бүтээл бичүүлэлгүйгээр докторын зэргийг нь эргүүлэн олгов.
Серго хүү, ээж хоёртойгоо Свердловскд 10 жил амьдраад Киевт шилжлээ. Нина Теймуразовнаг Уралаас явахыг эмч нар зөвлөжээ. Серго Лаврентьевич Берия 2000 оны арваннэгдүгээр сарын 11-нд хорвоогоос халив.