Рио-Де-Жанейрогийн бэлгэ тэмдэг 80 нас хүрлээ
2011.10.16

Рио-Де-Жанейрогийн бэлгэ тэмдэг 80 нас хүрлээ

 
Бразилийн Рио-де-Жанейро хотын бэлгэ тэмдэг болох Христосын хөшөө өчигдөр 80 нас хүрчээ. Корковаду уулын 700 метр өндөр хадан цохион дээрээс яг л нисэх гэж байгаа мэт гараа алдлан сүндэрлэх уг хөшөө 38 метр өндөр юм.

Христийн хөшөө нь заримдаа үүлэнд далдлагддаг боловч Рио-де-Жанейро хотын оршин суугчид цаг агаар хэчнээн муу байсан ч тэнгисийн Гуанабар булангийн эрэг дээр орших энэ хөшөөг хаана байгааг нь түвэггүй зааж чаддаг ажээ.

Исүүс Христийн аварга том хөшөөг босгох санаачилгыг Бразилийн католик шашинтнууд нэлээн дээр үед гаргасан байна. Гэхдээ дөнгөж 1922 онд Өмнөд Америкийн томоохон энэ улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой тохиох үед бодитоор хэрэгжүүлжээ. Уг хөшөөний загварыг уран зураач Карлос Освальд гаргасан бол төслийн тооцоог инженер Эйтер да Силва Коста хийсэн байна. Харин Христийн дүр бүхий эх загварыг уран барималч Поль Ландовски санал болгожээ. 20 дугаар зууны эхээр Брази лулсад технологи хэр хөгжсөн байсныг тооцон үзвээс, энэ аварга том хөшөөг Корковадууулан дээр гаргана гэдэг барилгачдын хувьд амаргүй асуудал байв.

Хөшөөний эх загварыг Францад хийсэн бөгөөд хэсэг хэсгээр нь Атлантын далайгаар тээвэрлэн авчирчээ. Харин Бразилд танар чулуугаар өнгөлсөн байна. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд уг хөшөөтэй холбоотой элдэв зүйл олон удаа тохиолдож байв. Корковаду уул нь Рио-де-Жанейро хотын жуулчдын очих дуртай газар болсон бөгөөд жил бүр хөшөөг үзэхээр сая орчим хүн ирдэг байна. Энд мөн христийн сүмийн лам нар нэг бус удаа мөргөл үйлдэж байжээ. Хөшөөний цахилгаан шат байдаг бөгөөд харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хотын дүүргүүдийн нарийн төмөр зам бүхий станцаас Тижука хэмээх байгалийн гайхамшигт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин Корковаду уулын оройд бараг шууд хүрэх боломжтой болжээ.

2006 онд Христосын хөшөөг үндэсний дурсгалт газар, ариун шүтээн болгосон бол жилийн дараа ЮНЕСКО-гоос дэлхийн 7 гайхамшгийн нэгд оруулсан байна.Өнөөдөр Рио-де-Жанейрогийн оршин суугчид ам дамжсан ярианы сэдэв болсон энэ алдарт хөшөөгүйгээр төрөлх хотоо төсөөлөх аргагүй болжээ. Жишээлбэл, Христосын алдалсан гар нь зөвхөн адислаж буй биш харин хүмүүсийн хийж үйлдлийг гайхшран харж буй дүр төрхийг илэрхийлдэг гэж ярилцдаг байна.

Христосын хөшөөг босгосны 80 жилийн ойд зориулж хотын оршин суугчид арван жил бүрийн ойг бэлгэдсэн 80 метр урт баярыг бялуу бэлтгэжээ. Харин орой нь Фламенгогийн эрэг дээр концерт тоглосон байна
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.