Төрийн далбааны өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэнэ
2010.07.07

Төрийн далбааны өдрийг 2 дахь жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж заасан байдаг. Мөн эдгээр нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг билээ.

 

Сүүлийн жилүүдэд ялангуяа Бээжингийн олимпоос алтан медаль авсны дараахнаас төрийн далбаагаа Монголчууд өргөнөөр хэрэглэх болж, хаа сайгүй мандуулцгаах болсон. Үүнтэй зэрэгцээд төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах асуудал орхигдож, буруу зөрүү хийгдсэн далбаагаар эх оронч үзлээ илэрхийлэх болсон нь харамсалтай.

 

Иймээс монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар 2008 онд санаачлан батлуулсан.

 

Төрийн далбааны өдрийг жил бүрийн 7-р сарын 10-ны өдөр байхаар хуульчилсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тэмдэглэж эхлээд байна. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсаж төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг болоод хоёрдахь жилтэйгээ золгож байна. Төрийн далбааны өдрийг ганц манай улс тэмдэглэдэггүй дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

 

Тухайлбал Аргентинд зургаадугаар сарын 20-нд, ОХУ –д наймдугаар сарын 22-нд, АНУ-д  зургаапугаар  сарын 14-нд тэмдэглэдэг ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.