Төрийн далбаагаа гэрийнхээ хойморт залахыг уриалав
2011.07.08

Төрийн далбаагаа гэрийнхээ хойморт залахыг уриалав

УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Н.Батбаяр, Ц.Дашдорж нар төрийн далбааг ажлын өрөө, гэрийнхээ хойморт залах тухай уриалга гаргажээ. Уг уриалгад, «жил бүрийн дол­дугаар сарын 10-ны өдөр нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, мандан бадрахын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбааны өдөр.

Эх орны хилийн баганаас Эверестийн ноён оргил, Төрийн ордноос НҮБ-ын шилтгээн, Олимпийн тэнгэрээс огторгуйн уудамд тусгаар Монгол Улсын алтан соёмбо асаатай Төрийн далбаа залагдан намирч, өргөгдөн мандаж ирсэн билээ. Монгол хүн бүрийн зүрхэн тольтод омогшил бахархал бадраасан Төрийнхөө далбааг Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэн өргөмжилсний адил албан байгууллага, өргөө гэр, өрөө тасалгаандаа өнө мөнхийн ерөөл талбин залж, өөдлөн дэвжихийн бэлгэдэл болгон шүтэцгээе. Жил бүр Төрийн далбааны өдрөөр залж мандуулсан далбаандаа хүндэтгэл үзүүлж хэвшихийг уриалж байна гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.