Хамгийн азгүй, гэхдээ хамгийн аз жаргалтай ард түмэн
Гветамалчууд Дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмний нэг
2015.03.28

Хамгийн азгүй, гэхдээ хамгийн аз жаргалтай ард түмэн

Gallup судалгааны байгууллагаас Дэлхийн ард түмнүүдийн аз жаргалын индексийг хийсэн нь маш сонирхолтой үр дүн гарчээ. 

Дэлхийд өөрийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог хүмүүст Парагвай, Колумб,  Эквадор, Гватемала, Гондурас,  Панам, Венесуэл, Коста-Рика,  Сальвадор,  Никарагуагийн ард түмэн оржээ. Ингэснээр Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр Латин америкчууд тодров.

Латин Америкийн орнуудын эдийн засгийн байдал ямар болсныг дэлхий нийт мэдэж байгаа. Нэн ядуусын арми, баян хоосны гүнзгий ялгаа газар авсан.  Гэтэл хүчирхийллийн үзүүлэлтээр толгой цохидог Колумб, Гондурас,  Сальвадор улс аз жаргалтай орон болж таарлаа. Хамгийн сонирхолтой нь Латин Америкийн хамгийн ядуу орон Парагвай дэлхийн хамгийн аз жаргалтай улс болжээ. 

Латин Америкийн хамгийн ядуу орон Парагвай дэлхийн хамгийн аз жаргалтай улс болжээ.

Хэрвээ хувь хүний эрх, эрх чөлөө, амьдралын нөхцөл байдлаар аваад үзвэл Щвейцарь,  Канад,  Австрали, Скандинавын улсууд аз жаргалтай орнуудын тэргүүнд орох ёстой.  Хэдийгээр мөнгө гэдэг хүний амьдралын чухал зүйл ч аз жаргалын хэмжүүр биш гэдгийг дээрх судалгаа харуулж байна. 

Ядуу хэрнээ Латинамерикчууд яагаад аз жаргалтай байна вэ? 

Алдартай хөл бөмбөгчид, дэлхийн миссүүдийг төрүүлсэн болоод тэр үү?

Эсвэл зүүнийхэн Засгийн эрхэнд байдаг болоод тэр үү?

Нэг бол хар тамхи хэрэглэсэндээ мансуурав уу?

№1. Парагвай

Латин Америкийн хотуудад оршин суугчид нь элдвийн зүйлд санаа зовох дургүй.  Бразилд очоод ерөнхийлөгчөөс эхлээд ерөнхий сайдууд, сэтгүүлчид, урлагийн одууд, ер нь хэнээс ч байсан яагаад ийм аз жаргалтай байдаг тухай асуухад: “Бид тайван, аз жаргалтай. Яагаад гэвэл бид зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг” гэж хариулдаг.  Маргааш юу болох тухай зөвхөн маргааш болсон үед л боддог.  Барууны орнуудын ард түмнээс ялгаатай нь ирээдүйд худалдаж авах машин, байшинд мөнгө хуримтлуулах тухай боддоггүй.  Юу байна, түүндээ л сэтгэл хангалуун.  Яг одоогийн мөчийг аз жаргалтай  өнгөрүүлэх нь тэдэнд хамгийн чухал. 

Хамгийн аз жаргалгүй бразилчууд хаана амьдардаг вэ гэж асуувал Сан-Паулад гэж хариулна. Энэ хот нь Бразилийн хамгийн их аж үйлдвэржсэн,  хүн ам ихтэй, нэг үгээр хэлбэл мөнгө ихтэй хот. Нэг иргэнд ногдох орлогын хэмжээ улсдаа хамгийн өндөр .

Зарим хүмүүс Санпаулчуудыг бразильчууд биш гэж гэж үздэг. Яагаад гэвэл тэд мөнгөөр өвчилсөн, ааш муутай, тайван бус. Сан-Паула бол зэрлэг капитализм, шуналын хот гэж хэлдэг.  

Рио-де-Жанейро бол багахан мөнгөөр амьдардаг ч тайван, нүүрний баясгалантай хот. Энэ хотын оршин суугчид багт наадмаас олсон мөнгөөрөө бүтэн жил амьдардаг. 

№2. Панам

№3. Никарагуа

№3. Эквадор

№6. Коста Рика

№6. Колумб

№6. Дани. Даничууд аз жаргалтай байдгийн шалтгаан нь маргаашаас их зүйлийг хүлээдэггүй.

№9. Гондурас

№9. Венесуэла. 2015 онд тус улсын эдийн засаг хямралд орж 1990 оны Монгол шиг дэлгүүрийн лангуу хоосорчээ. Гэсэн ч тэд аз жаргалтай хэвээр.

№141. Монгол

№9. АНУ. Тэд аз жаргалын тухай хэтэрхий их боддог, шаналдаг. Тэдэнд амьдарч буй газар нь таалагддаггүй

№19. Хятад

№82. Бутан

№103. ОХУ.