Хэрэв Путин үгүй болвол Орос орон яах вэ?
Путин төрийн эрхийг өөртөө хэтэрхий төвлөрүүлсэн
2015.03.17

Хэрэв Путин үгүй болвол Орос орон яах вэ?

Путин найман өдрийн турш хэвлэлийн орон зайнаас алга болсны эцэст гарч ирж байна. Тэрээр даваа гарагт Киргизийн ерөнхийлөгчтэй уулзав.

Путин дахин гарч ирсэн нь сэтгүүлчдийн урмыг хугалж, төрөл бүрийн цуурхалыг зогсоов. Түүний хэсэг хугацаанд алга болсон нь нэгэн сонин асуултыг бий болгов. Хэрэв Путин гэнэтхэн нас барчихвал Орос орон яах вэ?

Өнөөдөр ажиглагчид “Путины дараах Орос орон” гэсэн хувилбарын талаар хэлэлцэж байна.  Путин 62 настай, Оросын пиар мэргэжилтнүүд ерөнхийлөгч цоо эрүүл гэсэн мессэжийг байнга өгдөг.  Гэхдээ л Ким Чен Ир 69 насандаа үхнэ гэж хэн ч бодоогүй.  Оросын түүхэнд ч ийм тохиолдол цөөнгүй. ЗХУ-ын гурван удирдагч Леонид Брежнев, Юрий Андропов, Константин Черненко нар гуравхан жилийн дотор дараалан нас барсан. Энэ үйл явдлууд Горбачевыг шинэчлэл хийхэд хүргэсэн.

ОХУ уудам газар нутагтай, бүс нутагтаа нөлөөтэй цөмийн гүрэн учраас удирдагч нь үхвэл үр дагавар нь тун таагүй байх болно. Олонд танигдаагүй, КГБ-ийн энгийн офицер байсан Путин 2000 онд ерөнхийлөгч болсноосоо хойш  төрийн эрхийг өөрийн гарт төвлөрүүлэхийн тулд 15 жилийг зарцуулсан.  1990-иэд онд байгуулагдсан олон тооны ардчилсан институтууд алга болсон. Оросын телевизүүдийг Путин хянадаг. Интернетэд ч бас цензур бий. Оросод улс төрийн сөрөг хүчин маш сул, Кремлийг шууд шүүмжилсэн нь шоронд ордог.

ОХУ-ыг авторитари дэглэмтэй Хятад улстай байнга харьцуулдаг. Тэд нөхөрсөг харилцаатай, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр нэг нэгнээ дэмждэг. Си Цзиньпин хэдийгээр хүчтэй лидер ч Хятадын Коммунист намын дотор хүчтэй өрсөлдөгчид бий. Харин Путины намын дотор түүнд өрсөлдөгч байхгүй. Яагаад гэвэл түүний нам нэгэн хүнийг тойрон бий болсон. Тиймээс улс төр судлаач Иен Бреммер (Ian Bremmer) Путиныг хамгийн нөлөөтэй хүн гэж нэрлэсэн. 

Хэрэв Путин гэнэт нас барчихвал эрх мэдэл Ерөнхий сайд Медведевт шилжиж Үндсэн хуульд зааснаар гурван сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль болно. Медведев 2008-2012 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болохоор улс орныг дахин удирдах чадвар түүнд бий.

Эрх мэдэл элдвийн бужигнаангүй дараагийн хүнд шилжвэл улс оронд хэрэгтэй.  Гэхдээ Путин байхгүй болсон ч Орос улс гадаад бодлогын өнөөгийн чиглэлээс ухрахгүй.  Оросын эдийн засаг хямралтай тулгарсан ч Путины нэр хүнд асар өндөр хэвээр байна. Ийм байхад ардчилсан Засгийн газар төрийн эрхэнд гарна гэж найдахад хэцүү. 

Түүнд одоогоор найдвартай з

Путин ямар ч байдлаар эрх мэдлээ шилжүүлсэн түүний залгамжлагч тогтворгүй, эмзэг Орос орныг хүлээж авна

алгамжлагч алга. Тиймээс Путиныг байхгүй болсны дараа Орос орон Александр Македонский үхсэний дараах эзэнт гүрэн шиг бутран унах магадлал өндөр.