Зальжин тоо баримтууд
Тоо баримта үргэлж үнэн байдаг уу?
2015.03.11

Зальжин тоо баримтууд

Дэлхийн улс гүрнүүд тоо баримтыг зөвхөн өөртөө зориулж ашигладаг. Хамгийн маргаантай, зөрчилтэй тоо баримт бүхий таван зүйлийн тухай өгүүлье. Эх сурвалж болгоноос хамаараад өөр өөр тоо байгаа нь энд хэр зэрэг геополитикийн сонирхол явж байгааг илтгэнэ.

Украйнд хичнээн орос цэрэг байдаг вэ?

Оросын хичнээн цэрэг Украйны нутагт байгаа талаарх тоо баримт хэн хэлж байгаагаас хамаараад хол зөрдөг. Украйны ерөнхийлөгч Порошенко өнгөрсөн сард мэдэгдэхдээ 9000 орчим Оросын цэрэг, 500 танк, хуягт машин байгаа гэсэн.  Гэвч Путин болохоор бараг ямар ч цэрэг байхгүй гэж хэлдэг. Мөргөлдөөний бусад оролцогчид дунджийг барьдаг.  2014 оны наймдугаар сард салан тусгаарлагчдын нэгэн лидер 3000-4000 Оросын “сайн дурынхан” тэдэнд тусалж байгаа гэж хэлсэн. 

Украйн дахь Оросын цэргүүд

Иран хэдий хугацаанд цөмийн зэвсэг хийж чадах вэ?

Барууны лидерүүд Ираны цөмийн хөтөлбөрийн аюулыг тодотгож ярихад нэг чухал асуулт байнга гарч ирдэг. Иран бөмбөг хийх хэмжээний уран баяжуултал хэдий хугацаа орох вэ? Иранчууд мэдээж аюул бага гэж мэдэгддэг. Ираны нэгэн эх сурвалж 18 сар хэрэгтэй гэж хэлсэн.  Гэвч Вашингтон 3-4 сар гэж мэтгэдэг. Одоогоор АНУ, Ираны хооронд явагдаж буй хэлэлцээгээр ерөнхийлөгч Обама багаар бодож 1 жил болно гэсэн баталгаа гаргахыг хүсч байгаа.  Гэвч Израилийн Ерөнхий сайд Иран улс ямар ч цөмийн үйлдвэрлэл явуулах ёсгүй хэмээн үзэж байгаа.

Хятад улс дэлхийд №1 эдийн засагтай юу?

Өнгөрсөн жил ОУВС Хятадын эдийн засаг худалдан авах чадвараар АНУ-ын эдийн засгийг удахгүй гүйцэж түрүүлнэ гэж мэдэгдсэн. 2012 онд Хятад дэлхийн хамгийн том худалдааны гүрэн болсон. Гэхдээ Бээжингийн эрх баригчид Хятад улс бүгдийг гүйцэж түрүүлсэн гэж үздэггүй.  Хоёр сарын өмнө “Синьхуа” агентлаг “Хятад орон №1 эдийн засагтай орон биш” нэртэй өгүүлэл нийтэлсэн. Нэг үгээр Хятадууд өөрсдийгөө тийм ч баян биш, олон улсын өмнө том үүрэг хүлээх цаг болоогүй, зүгээр л хөгжиж буй орон гэж ярих дуртай.  Ингэж үзэх үндэс ч бас бий. Хэдийгээр эдийн засаг өсөлттэй байгаа ч нэг хүнд ногдох үйлдвэрлэл АНУ-д бараадах ч үгүй. 

Хятад улс өөрийн гэсэн төлбөр тооцооны системийг нэвтрүүлнэ

Номхон далайн түншлэл АНУ-д ямар хэрэгтэй вэ?

Обама бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө Номхон далайн түншлэлийн гэрээг батлахыг хүсч байгаа. Энэ нь түүний гадаад бодлогын нэгэн гол чиглэл. Энэхүү худалдааны гэрээ байгуулагдвал олон арван орныг нэгтгэсэн, дэлхийн худалдааны эргэлтийн 40 хувийг өөртөө татсан, Дэлхийн ДНБ-ий гуравны нэгийг эзлэх эдийн засгийн орон зай үүснэ.  Обамагийн тамгын газар энэ гэрээ нь маш ашигтай гэж ярьдаг. Жон Керригийн хэлснээр Номхон далайн түншлэл жилд 77 тэрбум долларын орлогыг авчирч, АНУ-д л гэхэд 650 000 ажлын байр бий болох аж. Гэвч үүнд итгэх хүн цөөн байна. Яагаад гэвэл Цагаан ордныхон энэ тооцоог Петерсоны Институтын сурах бичгээс авчээ.  Номын зохиогч өөрөө ч бас худалдааны хэлэлцээр олон шинэ ажлын байр бий болгоно гэдэгт эргэлзэж байгаа аж.   

Аргентины эдийн засаг яажшуухан амьдарч байна вэ?

Аргентины эдийн засаг асуудалд орсон нь хэн бүхэнд тодорхой. Харин Засгийн газар эсрэг зүйл ярьдаг. Эрх баригчид 2007-2012 онд ДНБ 30 хувиар өссөн гэж хэлсэн. Гэвч өнгөрсөн онд хийсэн судалгаагаар ДНБ үүнээс хоёр дахин бага өсөлттэй, эдийн засгийн багтаамж Засгийн газрын  албан ёсны тооноос 12 хувь доогуур гарчээ. Дээр нь инфляцийн асуудал нэмэгдсэн. Засгийн газар энэ онд инфляци 21 хувьтай байна гэж мэдэгдсэн ч эдийн засагчид 40 хувьд хүрнэ гэсэн тооцоо хийжээ. Түүнээс гадна Төв банкнаас зарласан мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах үнэ бодит амьдралтай нийцэхгүй байна.  Албан ёсны

Аргентины Ерөнхийлөгч Фернандес де Киршнер, Кристина

ханш 8,7 песо гэдэг ч албан бус ханш 13 песод хүрэв.