Ангараг луу нисэх нэг талын билет
Хятадын хоёр иргэн Ангараг луу нисэх билетийн төлөө өрсөлдөх хүмүүсийн жагсаалтад багтжээ. Хэдийгээр ойр дотныхон нь эрс эсэргүүцэж байгаа ч Ангараг луу нисч л байвал үхэхээс айхгүй гэдгээ мэдэгдэв. Линь Сяося (Lin Xiaoxia) и Ли Дапэн (Li Dapeng) хоёр “Mars On” төсөлд хамрагдсан 100 хүний жагсаалтад оржээ. Уг төслийн удирдагчаар Голландын иргэн Бас Лансдорп (Bas Lansdorp) ажиллаж байна.
Дээрх 100 хүнээс эцсийн дүндээ 24 хүн шалгарна. Төслийн зорилго нь 2024 он гэхэд Ангараг гариг дээр хүмүүсийн анхны колонийг байгуулж эхлэх.
Эцсийн шатанд өрсөлдөх 100 хүнийг сонгохдоо эрүүл мэндийг нь нарийн шалгаж, цахим ярилцлага хийжээ. Тэд удахгүй баг болж хоорондоо өрсөлдөнө. Эцсийн дүнг энэ оны төгсгөлд зарлана.
Гуанжоугийн хувцасны дэлгүүрийн ажилтан Линь сонинд ярилцлага өгөхдөө: “Эцсийн шатанд өрсөлдөнө гэдгээ дуулаад шөнө унтаж чадаагүй. Би Ангараг дээр хөл тавихаа төсөөлж ч чадахгүй нь” гэж ярьжээ.
Ангарагийн төслийн удирдагч Бас Лансдорп
Гэвч Линий гэр бүл түүнийг алдахаас айж энэ төслөөс татгалзахыг ятгаж байна. Яагаад гэвэл Ангараг луу ниссэн хүнд эргэж ирэх баталгаа байхгүй. Харин Линь тийшээ нисэх 24 хүний тоонд багтах л юм бол зорилгоосоо хэзээ ч ухрахгүй гэдгээ хэлжээ. Тэрээр эцсийн шатны дүн гартал Ангарагийн тухай судалж, биеийн тамираар хичээллэхээр шийджээ.
Харин 33 настай, эдүгээ аав болсон Ли бага байхаасаа одон орон сонирхдог байв. Ли Хэбэй мужид нэгэн ойн компанид ажилладаг.
Зарим хүмүүс Mars One төслийг зөвхөн мөнгө хийх арга гэж үзэж байгаа ч санаачлагчид үүнийг үгүйсгэж байна.
АНУ-ын Lockheed Martin компанитай хамтран ажиллаж буй Ангарагийн төслийн баг 2018 онд нисгэгчгүй судалгааны хөлгийг Ангараг луу хөөргөх төлөвлөгөөтэй байна. Үнэндээ тэдний төлөвлөгөө хэтэрхий амбицлаг гэж болно. Учир нь Ангараг гариг Дэлхийгээс 225 сая км зайд байрладаг, хүн амьдрахад хэцүү .
Гэвч Ли үүнд санаа зовохгүй байна. Түүнийхээр хүний амьдрал Орчлонтой харьцуулахад өчүүхэн. Хүссэн хүсээгүй үхэл хэзээ нэгэн цагт ирнэ. Тиймээс эрсдэлтэй ч гэсэн ийм алхам хийхэд буруудахгүй гэж хэлжээ.
54