Сансарт авсан сэлфи зургууд
Энэ сарын 26 нд Лондон хотод НАСА-гаас бэлтгэн гаргасан ховор зургуудын дуудлага худалдаа болно. Нийтдээ 800 зургаас бүрдсэн цомог нь Америкийн сансар судлалын алтан үе буюу 1950 оноос 1969 онд Саран дээр буух хүртэл үеийг хамарч байгаа аж. Тэр дундаас хамгийн шилдэг гэсэн зургуудыг сонирхуулъя.
Сансрын нисгэгч Алан Шепардын 1971 оны хоёрдугаар сард “Apollo 14” нислэгийн үеэр саран дээр авсан зураг. Нарны гэрэл туссан сарны гадаргуу дүрслэгджээ.
Бааз Олдрин Саран дээгүүр алхалж явна. 1969 оны зургадугаар сар.
Сарнаа явагчийн дугуй. 1971 оны наймдугаар сарын зураг. Apollo 15 нислэг.
Сансрын нисгэгч Саран дээрх аварга чулууны дэргэд зогсож байна. 1972 он.
Хавирган Дэлхий буюу Дэлхийн нартай хэсэг. Сарны цөлөөс дэлхий харагдаж буй байдал. 1971 он.
Бааз Олдрин төхөөрөмжөө бариад хөлгөөс холдож явна.
Сансрын анхны селфи зургийг 1966 онд “Gemini 12” нислэгийн үеэр авчээ. Бааз Олдрины зураг.
Дэвид Скот сансраас дэлхийг харж байна. 1969 оны гуравдугаар сар.
Эдвард Уайтийн сансрын селфи.
Эдвард Уайтийн сансрын хөлөгт авсан сэлфи.
Сарыг ойроос авсан хамгийн анхны зураг. Энэ зургийг 1964 оны зургадугаар сард “Ranger 7” төхөөрөмжөөр авчээ.
Бааз Олдрины саран дээр үлдээсэн мөр. 1969 он.
Сансраас Дэлхийг авсан анхны өнгөт зураг.
Дэлхий дээр үүр цайж байна.