Лалын улс хүүхдийн арми байгуулна
Лалын улсын хүүхдийн арми
2015.02.06

Лалын улс хүүхдийн арми байгуулна

Өнөөг хүртэл Лалын улсын эсрэг 2000 гаруй довтолгоог зохион байгуулж толгойлогчдын бараг тал хувийг нь устгасан ч Лалын улс ялагдах бус улам хүчирхэгжиж байна. Лидерүүдийн үхэл тэмцлийнх нь үйл ажиллагаанд онцын нөлөө үзүүлэхгүй байна.

Исламын улсын ялагддаггүйн учир

Исламын улс бүрэн ялагддаггүйн гол шалтгаан нь эдгээр хүмүүсийг лидер биш, харин шашны үнэмшил нэгтгэж байдагтай холбоотой. Ирак, Сирийн армийн цэргүүд амиа алдахаас айдаг бол “халифатийн цэргүүд”-ийн хувьд “Аллахын төлөө” үхэх ч багадана. Түүнчлэн Исламын улс айдаст автуулах аргыг ашигладагаараа өмнөх алан хядагч бүлгүүдээс ялгардаг.

Тиймээс Лалын улсын эзэлсэн Ирак, Сирийн нутаг дэвсгэрт тэдний эсрэг ямар ч бослого гардаггүй аж. Түүнээс гадна Лалын улсын дайчид бол Барууны орнуудын тусгай албадын хүмүүжигчид гэдгийг мартах ёсгүй. Тэд нууц ажиллагаа явуулахдаа орчин үеийн аль ч тагнуулын байгууллагаас дутахгүй.

Исламын улсыг хүчийг нэмдэг өөр нэг хүчин зүйл бий. Албан ёсны тоо баримтаар одоогоор Тунисаас 3000 гаруй, Саудын Арабаас 2500, Иорданиас 2089, Мароккогоос 1500 сайн дурынхан Лалын улсад нэгджээ. Түүнээс гадна Европын орнуудаас багагүй тооны залуучууд тэдний эгнээнд нэгдсэн. Францаас 500, Бельгиэс 300, Германаас 300, Голландаас 152, АНУ-аас 132, Изралиас 20 хүн нэгджээ. Энэ нь цаагуураа нэгийг хэлээд байна.

Лалын улс хүүхдийн арми байгуулна

Хэдэн арван сая дүрвэгсэд, энгийн иргэдийн үхэл бол Сири, Ирак дахь дайны ажиллагааны зөвхөн нэг тал. Холбоотны улсууд Лалын улсын эсрэг амжилттай ажиллагаа явуулж байгаагаа сайшаан ярих хооронд алан хядагчид хүүхдийн арми байгуулахаар зэхэж байна. Лалын улс Сирийн Ракка хотыг эзэлсний дараа бүх сургууль, боловсролын байгууллагыг хаасан. Энд алан хядагч хүүхдүүдийг бэлтгэх сургалт явагдаж байгаа нь хэдийнэ нотлогдсон.

Эдгээр хүүхдийн олонхи нь өнчин. Одоогоор 350 орчим хүүхдийг Лалын улсын алан хядагчид “хүмүүжүүлж” байна. Сургалтын эхний шат 45 хоног үргэлжилж, хүүхдүүдэд шариатын хууль зааж, галт зэвсэг ашиглахад сургадаг байна. Хоёрдугаар шатанд хүүхдүүд гурван сарын турш “Аллахын төлөө” хэрхэн алж, хэрэг болвол амиа золиход суралцдаг. Хүүхдүүд цаазын ял гүйцэтгэхэд оролцож байгаа тухай дүрс бичлэгүүд ч багагүй бий.

Энэ мэтээр Лалын улс бүх чиглэлд дайны ажиллагааг идэвхтэй явуулж Холбоотны хүчнээс ч илүү шийдэмгий болж байна.