Их Британий "суугаа" цэргүүд
Интернет жил ирэх тутам тулааны талбар болон хувирч байна. Британий зэвсэгт хүчин олон нийтийн сүлжээний орчинд ажиллаж хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй тусгай цэргийн багийг байгуулахаар болжээ.
Үүнээс өмнө Израйль, АНУ, Украйн улсууд зөвхөн компьютерын ардаас “байлддаг” суугаа цэргүүдийг бэлтгэж эхэлсэн. Цахим орчинд байлдах Британий армийн 77 дугаар бригад нь Хёрмитэйдж хотод байрлах бөгөөд 1500 мэргэжилтнээс бүрдэх юм байна. Тус бригад ирэх дөрөвдүгээр сараас ажилдаа орно.
Цахим бригад 24 цагийн турш олон нийтийн сүлжээний хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж Их Британы сонирхолд ашиглах ажээ.
Ийм бригад байгуулах болсон гол шалтгаан нь Афганистан дахь талибуудын эсрэг ажиллагаа, Зүүн Украйны хямрал, Ирак, Сири дэх лалын бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай холбоотой аж.
Израйль улсын хувьд “суугаа цэргүүд” 2008 оноос эхэлж ажилласан. 30 интернет платформд 6 янзын хэл дээр ажилладаг.