Эвлэрэх сүүлийн боломж
Франсуа Олланд (François Hollande) и Ангела Меркель (Angela Merkel)
2015.02.06

Эвлэрэх сүүлийн боломж

Долоо хоногийн дараа Францын ерөнхийлөгч, Германы канцлер хоёр Украйны хямралыг шийдэх гарц олохоор Киевыг зорино. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд талууд нэг бол эвлэрч, нэг бол зөрчил улам гүнзгийрнэ.

Франсуа Олланд (François Hollande) и Ангела Меркель (Angela Merkel) нар Украйны ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзана. Яг энэ үед АНУ-ын төрийн бичгийн дарга Джон Керри (John Kerry) Украйнд ажиллаж таарна. Маргааш нь тэр хоёр Путинтай уулзахаар Моксва руу явна.

Олландын хэлнснээр тэд Украйны бүрэн бүтэн байдлыг хадгалахын зэрэгцээ хямралыг шийдэх цоо шинэ саналыг тавих ажээ. Энэхүү хэлэлцээрийг хийхийн тулд тэд хэдэн өдрийн турш хэлэлцээрийн эх дээр ажиллажээ.

Зүүн Украйн дахь зэвсэгт мөргөлдөөн эргэн сэргэснээр олон арван цэргийн албан хаагч, энгийн иргэд амь үрэгдэж таван сар үргэлжилсэн энхийн хэлэлцээрийг тасалдуулсан.  АНУ-ын тал салан тусгаарлагчдыг няцаахын тулд Украйнд зэвсгийн тусламж үзүүлэх тухай ярьж байна. НАТО-гийнхан босогчдыг ОХУ дэмжиж байгаа гэж үздэг.

АНУ, Европын холбоо хоёр Оросын эсрэг эдийн засгийн хоригийг хэрэгжүүлсэн ч Оросын эдийн засгаар зогсохгүй барууны компаниудад хүртэл сөргөөр нөлөөлөөд эхлэв. Оросод зарим бараа хомсдолд оров. Европын жимс, хүнсний ногоо нийлүүлэгчдээс эхлээд цанын баазууд, авто машин худалдаалагчид хүртэл хоригоос болж хохирол амсав.

Украйны эдийн засаг бүрэн сүйрсэн гэж хэлэхэд болно. Төв банк бодлогын хүүг өсгөсөн ч үндэсний мөнгөн тэмдэгт гривни улам үнэгүйдэв. 

Хэрвээ Меркель, Керри, Олланд гурав Путинтай хэл амаа олж Украйны ерөнхийлөгч Порошенко, босогчдын лидер Захарченко хоёрыг зэвсгээ хураахыг ятгаж хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадвал дипломатын түүхэнд том ялалт болно.