Дэлхийн нүүрсний аж үйлдвэрийн мөхөл
Нүүрсний аж үйлдвэр хүрээлэн буй орчныг доройтуулж байгаа хэдий ч өөрийн ашгийн төлөө тэмцэхэд бэлэн байна.
2015.02.26

Дэлхийн нүүрсний аж үйлдвэрийн мөхөл

Монголын эрх баригчид нүүрсний экспортоос ашиг олох тухай ярьж байхад нөгөө талд нь дэлхий ертөнц нүүрсний хэрэглээнээс татгалзах тухай яриад эхэллээ. Агаарын бохирдлоороо алдартай Хятад улс харьцангуй цэвэр эрчим хүчний эх сурвалж болох байгалийн хийг эрчим хүчнийхээ ирээдүй хэмээн үзэж боллоо. Нүүрс гэдэг хэдэн зуун жилийн түүхтэй энэхүү ашигт малтмалын эрин дуусч буй талаар АНУ, Энэтхэгийн сэтгүүлчдийн "Project Syndicate" бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Удахгүй Парис хотноо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаархи НҮБ-ын чуулга уулзалт болно. Хүн төрөлхтөн хамгийн ойрын хугацаанд олборлох түлшний төрлүүдийг хэрэглэхээ болих хэрэгтэй гэдгийг ухаарч байна.  2050 он гэхэд  хүлэмжийн хийн ялгарлыг алга болгох хэрэгтэй гэсэн санааг олон хүн дэмжиж байна. 

Энэ санааг хамгийн их дэмжигч талууд өөрийн арга хэмжээг аль хэдийнэ эхэлжээ. Их сургуулиуд, тэтгэврийн сангууд, сүм хийд, банкууд, тэр байтугай Рокфеллерийн өвийг залгамжлагчид хүртэл олборлох түлштэй холбоотой хувьцаануудаа зарж эхлэв.  Улмаар дахин сэргэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах сонирхол газар авч байна.  

Харин энэ бүхний эсрэг зогсож буй эдийн засгийн цорын ганц сектор бий. Нүүрсний аж үйлдвэр хүрээлэн буй орчныг доройтуулж байгаа хэдий ч өөрийн ашгийн төлөө тэмцэхэд бэлэн байна. Түүгээр барахгүй нүүрсгүй бол хүн төрөлхтөн амьдарч чадахгүй гэсэн ойлголтыг нүүрс олборлогчид өгөхийг хичээдэг. Нүүрс олборлогч компаниуд, тэдний холбоотнууд ядуу орнууд том хэрнээ хямдхан цахилгаан станци барьж чадахгүй учраас нүүрсний олборлолтыг хязгаарлах нь тосгон, суурингуудад цахилгаан тасрахад хүрнэ гэж үзэж байна. Австралийн ерөнхий сайд Тони Эбботт: “Нүүрсийг чөтгөр болгож харахаа болъё. Нүүрс бол хүн төрөлхтний сайн сайхан” гэж хэлжээ.  Дэлхийн дулаарлын Стратеги сан гэж хамгийн гол байгууллага байдаг ч уур амьсгалын өөрчлөлтөд санаа тавьдаггүй. 

Бээжингийн Олимпийн хотхон жилийн дараа

Нүүрс олборлогчид шүүмжлэгчдийн амыг таглахын тулд бүх боломжоо ашиглана. Тэд нэг бол нүүрс түлэхээ болих, нэг бол ядуурлыг арилгах гэсэн хуурамч сонголтыг санал болгож байна.  Хэдийгээр ядууралтай тэмцэхэд эрчим хүч чухал ч өнөөгийн нөхцөлд нүүрс гэдэг хүн төрөлхтний сайн сайхан биш гэдгийг хүн бүхэн мэднэ.

Үнэндээ нүүрсний утаа бол Эбола вирусээс ч илүү хүний аминд хүрэх чадалтай.  Жил болгон нүүрснээс ялгарсан хорт утаанаас болж 800 000 хүн нас барж байна. Олон сая хүн амьсгалын замын өвчтэй болж байна. Нүүрсний хор хөнөөлийг Монголын нийслэл Улаанбаатар, Хятадын нийслэл Бээжингээс тодорхой харж болно. Түүнчлэн Энэтхэгийн зарим хотод дээрх хоёроос ч дутахгүй нөхцөл байдал үүсчээ.

Нүүрсний аж үйлдвэр энэ чигээрээ байвал 2050 он гэхэд цаг уурын өөрчлөлтөөс болж 400 сая хүн хүнс, цэвэр усны хомсдолд орно.

Нүүрс олборлогчид манай гаригт цаг уурын өөрчлөлтийг бий болгож мөхлийн ирмэгт авчирсан эдийн засгийн тэр л загварыг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэхийг зорьж байна.  Маршаллын арал зэрэг орнуудын гашуун туршлагаас харахад цаг уурын өөрчлөлт нь хамгийн ойрын аюул болоод байна. Энэ тухай цаг уурын өөрчлөлтийн асуудлыг судалдаг Засгийн газар хоорондын шинжээчид удаа дараа сануулсаар байгаа. Олборлох түлшний үр нөлөөнд хамгийн их өртдөг хүмүүс нь ядуус.

Нүүрсний аж үйлдвэр бол бохирдуулагч бизнес гэдгийг олонхи хүн ойлгож байгаа. Австрали зэрэг орнууд зөвхөн өөрийн эдийн засгийн ашгаас илүү дэлхийн уур амьсгалд санаа тавих цаг болсон.  Гэвч нүүрсний эрин үе дууссан ч нүүрсий аж үйлдвэр бууж өгөх бодолгүй байна 

Дэлхий ертөнц түргэн бөгөөд тогтвортойгоор эрчим хүчний бохирдуулагч эх сурвалжуудаас хагацах ёстой.