УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.11.13
С.Ганбаатар: Төр тогтвортой байж ард түмнийхээ төлөө тууштай үйлчлэх ёстой
Төсвийн хэлэлцүүлгийг ажлын байнгын хорооны гишүүд 15-наас өмнө боловсруулахаар хэлэлцэж байна. Ирэх оны нэг сарын нэгнээс өмнө төсвөө урьтаж баталбал улсад хохиролтой зүйл болохгүй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Төсвөө цаг хугацаанд нь батлахын төлөө бид шөнийн 3,4 цаг хүртэл ажиллаж байгаа. Сангийн яам, эдийн засгийн яамныхан гээд ажлын хэсгүүд бүгд чармайж ажиллаж байна. Монголын төр тогтвортой байж ард түмнийхээ төлөө тууштай үйлчлэх ёстой. Төсвөө цаг хугацаанд нь батлахгүй байхаар зүйл болохгүй. Хүмүүсийг цомхотгож ажилгүй болгоно гэдэг дээр бие даагчдын зөвлөл 100 хувь эсрэг саналтай байгаа. Харин сумдын орлогч дарга, дүүргийн орлогч, цалинтай зөвлөхүүд зэрэг шаардлагагүй орон тоог багасгах ёстой” гэлээ.
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү