УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.11

Ц.Даваасүрэн: Засгийн газрын энэ бүтэц дээр төсвийг батлахаас өөр аргагүй

Шинэ засгийн газрын бүтцэд тааруулж ирэх оны төсвийг батлахаас өөр аргагүй гэдгийг УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн мэдээллээ.

Саяхан батлагдсан Засгийн газрын бүтэц дээр бид энэ төсвийг батлахаас өөр аргагүй. Улсын төсөв нь салбарын сайдын багцыг орлого зарлага нэг бүрээр нь батладаг зүйл. Яамны нэр, агентлагт өөрчлөлт гарсан ч төсөв нь өөрчлөгдөх болчих гээд байдаг.

Төсөв өөрчлөгдөнө гэдэг нь цаашлаад тодотгол хийнэ гэсэн үг. Их цаг хугацаа шаардана. Тийм учраас 2015 оны төсвийг урт настай хийе гэх юм бол одоогийн баталсан төсвийнхөө хүрээнд л Засгийн газар дараагийн бүтцийн өөрчлөлт гээд бүх юмаа хийгээд явахаас өөр аргагүй.

                                      -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү