2014.11.06

Э.Бат-Үүл: Төр хувийн хэвшил хоёрын түншлэл манай үйл ажиллагааны гол хэлбэр болно

Хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах ажлын хорооны гурав дахь удаагийн уулзалт боллоо. Уг уулзалтанд  банк, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, татвар зэрэг чиглэлийн хүмүүс оролцож санал бодлоо солилцсон юм.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хувийн хэвшил төр хамтарч ажиллахад хувийн хэвшлийн рационал байдал, төрөөс дэмжих дэмжлэг  хосолсноор чухал үр дүнд хүрч чадна.

Ирэх жил төсвийн хөрөнгө оруулалт байхгүй гэхэд болно. Улаанбаатар хотын хувьд дээд шатны төсөв, төсвөө алдчихгүй л бол үүсвэртэй үлдэх боломжтой.

Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэл манай үйл ажиллагааны гол хэлбэр болно гэж бодож байна” гэлээ.

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулахад иргэдийн санал гол  зорилго болгон тусахаар төлөвлөж байгаа аж.

                                            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү