Ц.Даваасүрэн: Тодотгохоос аргагүй төсөв батлагдаж таарах нь
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.12

Ц.Даваасүрэн: Тодотгохоос аргагүй төсөв батлагдаж таарах нь

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулснаартөрд замбараагүй байдал үүсээд байна. Хэдийгээр цөөнхийн бүлгээс түүнийг “Хангалтгүй ажилласан, засаг тэргүүлэх чадамжгүй” гэж үзээд огцруулах бичиг өргөн барьсан ч АН-ын цөөнгүй гишүүн Засгийн газрын тэргүүнийхээ эсрэг кнопдсоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимтайгаа огцроод байна. Ийнхүү дараагийн Засгийн газрыг тэргүүлэх хүний нэр сураг төдий байна. Гэтэл ирэх оны төсвийг эцэслэн батлахад ердөө дөрөв хоногийн хугацаа үлдээд байгаа юм. Түүнчлэн 2015 оны төсвийг Засгийн газраас УИХ-д өргөн барихдаа хуучин бүтцээр буюу 17 яамтай байснаар нь өргөн бариад байгаа. Гэтэл үүнээс хойш Засгийн газрын долоон сайд огцорч, дөрвөн сайдыг шинээр өргөн бариад байх үед Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Эдийн засгийн хямрал улс төрд хүчтэй нөлөөлж байна. Одоо бүр Засгийн газрын тэргүүнгүй, танхим бүхэлдээ унасан назгай байдал бий болчихлоо. Яг өнөөдрийн улс төрд та ямар дүгнэлт хийх вэ?

Ер нь үндэсний хэмжээний намууд улс орныхоо ачааг үүрч явж чадахгүй болжээ гэсэн ойлголт төрж байна. Ийм цаг үед уг нь багагүй дадлага туршлагатай, улс орныхоо хүндрэл бэрхшээлийг аваад явчих хэмжээний боловсорсон хүмүүс энэ хямралын ард гаргаж чадна гэж бодож байгаа. Түүнээс биш бүлэг фракциараа хуваагдаад өөр өөрсдийнхөө амбицаар яваад байвал улс төрд үүссэн энэ эмх замбараагүй байдлыг шийдэж чадахгүй.

Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нарын нэр Ерөнхий сайдад яригдаж байгаа. Таны хувьд энэ хүмүүс Засгийн газрыг тэргүүлэхэд хэр боломжтой вэ?

Би бол энэ хоёрыг чадахгүй л гэж бодож байгаа. Ч.Сайханбилэг чадахгүй. Харин Л.Гантөмөр Ерөнхий сайдын ажил хийх хэмжээнд бэлтгэгдсэн хүн биш шүү дээ.

АН-ын ҮЗХ-ны хуралдаан болж, Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх чиглэлийг намын бүлэгтээ өгсөн. Намын бүлэг энэ асуудлыг шийдэх нь хэр оновчтой юм бэ?

Тэр бүгдийгээ УИХ-ын төвшинд ярьж шийдээд намынхаа байгууллага руу оруулж ир гэдэг чиглэл өгсөн юм билээ. Гэхдээ энэ бол төрийн ажил. Тийм учраас засаг төрөө тогтвортой байлгах ажлыг УИХ-ын хүрээнд маш нухацтай ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засаг төрөө төвхнүүлэх ажилд УИХ-д суугаа 76 бүгд оролцох ёстой. Товчхондоо, олонхи, цөөнхийн асуудал гэлгүй бүгд оролцож, санал бодлоо уралдуулах учиртай.

Өнөөдрийн байдлаар төрд хүндрэлтэй нөхцөл байдал бий болчихлоо. Ер нь ч ийм байдал үүсгэх гэж л улc төрийн тогтворгүй байдал бий болгосон гэж харагдаж байгаа. Энэ хэдэн нам нэг нь байхгүй бол нөгөө нь явж чадахгүй болчихсон байна шүү дээ.

АН, МАН хоёулаа бие биенгүйгээрээявж чадахаа больчихжээ. Ямар Засгийн газар байгуулах талаар янз бүрийн хувилбар явж байна.

Улс орноо хүнд байдлаас гаргаад аваад явчих хэмжээний улс төрийн хүчин л хэрэгтэй байна. АН, МАН хоёулаа бие биенгүйгээрээявж чадахаа больчихжээ. Ямар Засгийн газар байгуулах талаар янз бүрийн хувилбар явж байна.

Гэхдээ энэ бол төрийн ажил учраас УИХ-ын хүрээнд нухацтай ярьж байж шийдэх ёстой. УИХ-ын 76 гишүүн бүгд оролцож, санал бодлоо хуваалцах хэрэгтэй. Олонхи, цөөнхийн асуудал гээд орхиж болохгүй. Цөөнх гээд цаашаа хараад суумааргүй байна.

Эсвэл АН-ыг “Дангаараа хариуцлагаа хүлээ” гээд явуулчих хэрэгтэй. Заавал би оролцоно гээд чангаагаад байх шаардлагагүй. Улс төрийн хямрал маш гүнзгий нүүрлэчихээд байна шүү дээ. Тиймээс үүний ард гарахын тулд бүгд санаа бодлоо уралдуулах зүй ёсны шаардлага тулгараад байна.

-1997 онд Ерөнхий сайдыг үүрэг гүйцэтгэгч нь таван сар орлож байсан түүх бий. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор энэ түүх давтагдаж байх шиг?

1997 оныхтой төстэй нөхцөл байдал үүсчихлээ. Ерөнхий сайд дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 45 хоногийн дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуультай. Өргөн барих асуудлыг яг цаг хугацаагаар тогтоогоогүй. Гэхдээ энэ долоо хоногтоо багтааж оруулж ирэх болов уу гэж харж байгаа.

-УИХ-ын дарга З.Энхболд ҮЗХ-ны хуралдааны үеэр Ерөнхий сайдад АН-ын 33 гишүүнийг нэр дэвшүүлэх санал гаргасан байсан. Угаасаа ийм боломжгүй байтал энэ хүн яагаад ийм санал гаргасан нь анхаарал татаж байна. Нөгөө талаас түүндтөр засгийг цаг алдалгүй эмхцэгцэнд нь оруулаад улс орны ажлыг урагшлуулах бодол байхгүй юм шиг харагдаад байна л даа?

Хуулиараа хэн ч нэр дэвших эрхтэй гэдэг заалтын хүрээнд 33 хүн нэр дэвшинэ гэж ярьсан болов уу. Ер нь бол Ерөнхий сайдын алба хашиххүн өндөр хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Улс орны эдийн засгийг бүхэлд нь харж чаддаг, ирээдүйн зургийг гаргаж чадах хүн байх ёстой.

1997 оныхтой төстэй нөхцөл байдал үүсчихлээ
-Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа дуусах нь. Гэтэл засаг огцорсноос болоод эзэнгүй төсөв батлагдахаас аргагүй нөхцөл байдал үүсчихлээ л дээ?

Төсөв батлах Засгийн газар нь алга. Гэхдээ ямар ч байсан төсвийг батлахаас өөраргагүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд төсөв батлагдсан байх ёстой. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, “Төсөв батлагдаагүй” гээд түргэний машин нь шатахуун байхгүй, дуудлагад явахгүй.

Галынхан нь “Төсөвгүй” гээд гал түймрээ унтраахгүй байж болохгүй биз дээ. Тийм учраас 2015 оны төсөв хуульд заасан хугацаандаа батлагдаад явахаас өөр аргагүй. Юун төлөө арваннэгдүгээр сарын 15 гэж хугацаа зааж өгөөд байгаа билээ дээ. “Энэ хугацаанаас хойшилбол арын ажил нь хэцүүднэ” гэж анхааруулаад байгаа хэрэг юм шүү дээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд төрийн бүх үйл ажил хэвийн болох ёстой. Улс төрийн нөхцөл байдал хямраад ирэхээр хяналтын бүтэц сулардаг талтай.

-Одоо өргөн барьснаар нь ирэх оны төсвийг баталж таарах нь. Тэгэхээр дараагийн Ерөнхий сайд гарч ирээд Засгийн газраа бүрдүүлэх хүртэл ямар нэгэн алдаа завхрал гарах болов уу?

Тодотгохоос аргагүй төсөв батлагдаж таарах нь. Яах вэ, төсвөө хянадаг төрийн хяналтын бүтцүүд байгаа л даа. Гэхдээ хамгийн аюултай нь ингээд улс төр хямраад ирэхээр төрийн бүх шатны институцийн үйл ажиллагаа шат шатандаа сулардаг тал бий. Тийм учраас цаг алдалгүй засгаа бүтэн болгож, төрийн ажлыг урагшлуулах шаардлагатай байна.