ОРОЛЦОГЧ: 16

Манайд чинь салбарын холбоод улс төрийн байгууллага шиг л ажиллаад байгаа юм. Нэг нам гарахаар л дагаад намирдаг.Гадаад зах зээлд гарахын тулд уг нь төрийн бүх байгууллагууд, гадаадад суугаа элчин төлөөлөгчдийн газрууд, Соёл, спорт, аялал жуулчлалын салбарынхан, ер нь бүгдээрээ л харилцан уялдаатайгаар нэгдсэн бодлого явуулах учиртай.Би ганцхан ташуур, хос улавч, гурван чулуу, дөрвөн шагай, таван сумаараа бренд хийж болно гэж ...

Төр бол тэр болгонд зээл өгөөд борлохгүй барааг нь хэн нэгэнд шахдаг субъект биш.Бизнес Инкубатор төвөөр ороод гарсан хүн бусдаасаа арай ялгаатай. Ядаж бараа бүтээгдэхүүндээ хаяг, шошго хийгээд, нэрийн хуудастай явдаг болж.Бизнес явуулах арга ухаан, авхаалж самбаа цэвэр тухайн хүний насан туршийн хөгжлийн асуудал...

Америкт хичнээн сайхан боломж байлаа ч, нөгөө талдаа бэрхшээл зовлон их туулсан. Наад зах нь хэлнээс авахуулаад хүнтэй ойр зуур ярьж чадахгүй, нэг бол соёлын шоконд орох зэрэг асуудлууд их гардаг байлаа. Гэхдээ ямар ч хүн би чадна гээд хичээвэл чадахгүй гэх зүйл үгүй. Хүний нутагт амьдрахын төлөө хүн өөрийн эрхгүй хөдөлдөг. ...

Туршлагатай урлаачид интернетэд тавьсан бүтээлээ байнга шинэчилж байхын зэрэгцээ өөрийгөө худалдан авагчийн оронд тавьж бүтээлийнхээ танилцуулгыг бичих хэрэгтэй гэж зөвлөдөг. Хувийн интернет сайт байгуулахдаа интернетийн хэрэглэгч зүгээр нэг интернет дэлгүүр биш, зохиогчийн уран бүтээлийн онцлог “үнэртсэн” орчинд зөвхөн “өөрт нь зориулсан” бүтээлийг худалдаж авах сонирхолтой байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Блогийн хамгийн д...

Түүнд тодорхой хэмжээний бодлого байх нь зөв. Түүнээс биш өнөөдөр мөнгөгүй болчихлоо, нэг морь хийгээд зарчихна гэж бодвол тухайн бүтээл үнэ цэнээ алдаж байгаа юм. Юун түрүүнд урлагийн бүтээл чанартай, үнэ цэнийг харуулж байх ёстой....

Аливаа бүтээгдэхүүнд дизайн, хийц маш чухал байдаг учраас ямархуу эх загвараар бүтээгдэхүүнээ гаргах вэ гэдгээ мэргэжлийн байгууллагаас асуух хэрэгтэй. Манай зах зээл жижигхэн учраас массад чиглэсэн, олноор үйлдвэрлэдэг гар урлалын чиглэлийг хөгжүүлэх нь ашиггүй. Худалдаж авах хүн олдохгүй. Харин хэт үйлдвэржүүлэхгүйгээр тухайн бүтээгдэхүүн урлагийн оригинал бүтээл гэдэг талаас нь дэмжвэл амжилтанд хүрэх боломжтой. Барууны оро...

Харин тухайн бизнесийг санаачилсан хүний овсгоо, самбаа, мэдлэг бүр цаашилбал мэдрэмжийн асуудал ч яригддаг. Яг одоо манайд жижиг бизнес эрхлэгчдийн хувьд юу хийж байгаагаа ойлгоогүй байдаг. Зүгээр бизнес хийнэ гэсэн л хүмүүс байдаг....

Бренд болгохын тулд юун түрүүнд бид өөрсдөө соёлынхоо өвийг сайн судлах хэрэгтэй. Маркетинг хийнэ гэдэг маш үнэтэй үйлчилгээ учраас зөвхөн хамтарч ажиллаж байж л үр дүнд хүрнэ. Хамтарч ажиллах нөхцлийг улсаас дэмжээд өгөх хэрэгтэй. Эсгий туургатан гэж бид өөрсдийгөө сурталчилдаг ч эсгий урлаг маань мөхлийн ирмэг дээр ирчихэж. Эцэстээ эсгийгээ хийж чадахаа байх магадлал ч бий. ...

Монголын гар урлалыг дэлхийд сурталчлах гэдэг утгаараа олон улсын үзэсгэлэнд олонтаа оролцох, болж өгвөл зохион байгуулж байх хэрэгтэй. Ер нь манай монголчууд аль ч салбарт байсан багаар ажиллах дургүй. Бид ашигтай байна гээд бүгд нэг нэгнээ дуурайгаад эхлэхээр ашиг нь буурдаг. ...

Гар урлалын салбарт ухаалаг маркетингийн бодлого явуулах эхний алхам бол тухайн бүтээгдэхүүнийг эзэнжүүлэх асуудал. Энэ хэний бүтээл юм бэ гэдэг асуудал. Гар урлал гэхээр бид эсгий таавчиг юмуу эсвэл тав аравхан төгрөгөөр үнэлэгддэг энгийн бэлэг дурсгалын зүйлс мэт ойлгодог нь буруу. Гар урлал гэдэг бол оюун санааны өндөр бүтээмж бүхий, зах зээлд өндрөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн юм. Ер нь гуравхан сая хүн амтай манай улсад гар у...

Нэг үгээр хэлбэл цуглууллаганы шинжтэй. Жишээ нь манай ерөнхийлөгч хаана ч очсон глобус авдаг. Үүн шиг авах зүйлээ тодорхойлсон хүмүүс тухайн зүйлээ эрж хайдаг. Тиймээс хэрэглэгчээ сайн судлаж тэдний хүсэл сонирхлыг татах бүтээлийг хийх хэрэгтэй....

Эрт дээр үеэс уламжилж ирсэн элементүүд дээр бүтээлчээр сэтгэж, төрөл бүрээр зохиомжилж дэглэх боломжтой.Жижигхэн ч гэсэн компани байгуулаад, үйл ажиллагаагаа өргөжүүлээд орлогоо нэмье гэсэн бодол байдаг ч санхүүгийн асуудал хүнд байна. Сайн материал сонгохоос эхлээд бүтээлээ чанартай, давтагдашгүй өвөрмөц хийж чадахгүй л бол хүн авахгүй шүү дээ. ...

Миний хувьд бүтээлээ Цагаан сар, Наадам, Шинэ жилийн үеэр төрөл бүрийн үзэсгэлэн худалдаагаар дамжуулаад борлуулна. Өөр нэг арга зам нь захиалгаар бүтээлээ хийнэ. Гэхдээ захиалга өдөр бүр зарагддаг шиг эрэлт хэрэгцээгээр орж ирэхгүй....

Миний бодлоор урлаачдыг нэгтгэсэн олон нийтийн байгууллага байвал зүгээр. Тэр байгууллага нь урлаачдаа мэдээллээр хангаж, хэрэглэгчдээ олоход туслах байдлаар ажиллах хэрэгтэй. Гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлжүүлнэ гэдэг бол түүнийг танин мэдэхүй, гоо зүйн талаас нь сайн сурталчлан, таниулах хэрэгтэй гэсэн үг. Тодорхой имиджтэй бүтээгдэхүүний борлуулалт үргэлж сайн байдаг. ...

эдвийн сонголт чухал. Алдартай жуулчны үзмэр, лэндмаркууд, соёлын онцлог элементүүдтэй холбогдсон бэлэг борлуулалт өндөртэй байдаг. Эрх чөлөөний хөшөө Нью-Йоркийн, Эйфелийн цамхаг Парисын, Биг Бэн Лондонгийн сувинерийн сэдэв болдогтой адил юм даа....

Урлаач Д.Даваажав нь Хөх хот, Эрээн хотод болсон Олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож байв. ...

Тус дуудлага худалдаа 11 сарын 27-ны өдөр 14.00 цагаас Монголын уран зургийн галерейн 3-р давхарт зохион байгуулагдах ажээ....

Эксперт Сэтгэгдэл

гар урлалыг үндэсний бренд болгож хөгжүүлэх асар их боломж бололцоо, соёлын өв уламжлал, Монгол аж амьдралын онцлог байна...даанч төрийн дорвитой бодлого алга даа...дор хаяад боловсролын салбарынхаа бодлоготой уяалдуулаад техник, технологийн эрин үетэй хөл нийлүүлж явах юмсан даа...хүүхэд залуучуудаа сургах юмсан даа....хуучин техник хөдөлмөрийн багш нар мундаг байж дээ

2019.10.23
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Нэг л их оюуны өмчийн газарт бүртгүүлсэн бүтээгдэхүүн байдаг. Харин худалдаанд өрсөлдөх чадвартай нь хэцүүхэн л байна. Бид бас ур чадвартай зарим хүмүүсийнхээ ур чадварыг орчин үеийн техниктэй хослуулвал энэ салбар хөгжих болов уу. Нөгөө талаараа цөөн тооны дэлхийн хэмжээний худалдаанд гарсан бүтээгдэхүүн хийх нь зүйтэй байх. Тэрхүү бүтээлээ үлгэр туулстай холбож олон нийтэд таниулах арга хэмжээ авах юм бол хөгжих боломжтой л салбар. Их л сэтгэлтэй хүн чүтгэж байж үр дүнгээ үзэх байх

2016.05.09

" SAVENATURE " монгол гар урлалын дэлгүүр төсөл судалгааныхаа шатанд явж байна_ https://www.facebook.com/handwork.garurlal?fref=nf

2014.12.17

" SAVENATURE " монгол гар урлалын дэлгүүр төсөл судалгааныхаа шатанд явж байна_ https://www.facebook.com/handwork.garurlal?fref=nf

2014.12.17

монгол гар урлалын дэлгүүр төсөл

2014.12.17

Гар урлалын бүтээгдэхүүн багахан хүрээнд л эргэлдээд байна. Сэтгэн бодож, шинэ бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байна. Жиш: жанжин малгайны загварыг шинэчлэх их сонин байа болов уу.

2014.12.04
З.Зузаан Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 төсөл, Эмийн салбарын зохицуулалтын зөвлөх

Гар урлалыг хөгжүүлэх нь эдийн засагт хөрөнгө оруулж байгаа хувь нэмэр юм

2014.12.02