ОРОЛЦОГЧ: 22

Өнөөдрийн байдлаар хувийн компаниудын ТУЗ-ийг харахад төдийлөн мэргэшиж чадаагүй.Дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг дүр эсгэсэн засаглалтай компаниуд олон байдаг. ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүнийг буруутгахад хэцүү. Тэр хүн компанийн засаглалын мэргэжлийн эксперт биш. ...

100 сая ш хувьцаатай бол 100 төгрөгөөр өсөхөд 100 саяыг олоод, буухад 100 саяыг алдах жишээтэй.Харин ХК болсноос хойш засаглалын асуудал, ил тод байдал томоор тавигдах болсон.Хуулин дээр хувьцааны үнэ ханшид нөлөөлж болохуйц мэдээллийг ил тод болгох ёстой гэж байгаа. Компанийн үйл ажиллагаанд өөрчлөлт орох, чиглэл өөрчлөгдөх, шинэ бизнес эрхлэх болсон зэргээ дор бүр нь мэдээлж байх албагүй. ...

Мэдээллээ тогтмол хүргэж байхын тулд өөрийн цахим хуудастай байх нь зайлшгүй бөгөөд мэдээлэл гаргах, боловсруулах, түгээх өөрийн гэсэн тогтолцоо, журам байх хэрэгтэй.Гадны хөрөнгө оруулагчид ирээд юм хийх гээд байдаг компаниудынх нь мэдээлэл нь ил тод биш учраас учраа олдоггүй. Түүнээс гадна монголдоо хөрөнгө оруулалт хийх гээд мөнгөө өсгөх хүсэлтэй хүмүүс нь ч хаана хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй байдалд ордог....

Миний хувьд компанийн засаглалыг ярихдаа дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт болон ажилчдын уур амьсгалыг голчлон авч үздэг. Компани ажлаа төлөвлөөд ажлаа эхэлж байтал төрийн шийдвэр саад учруулдаг. Барилгын салбарын ажлын улирал ердөө найман сар. Гэтэл ажил эхлэнгүүт түүхий эдийг нь таслачихдаг.Төрийн албан хаагчид гэсэн нэрийн дор бизнес хийх гэсэн хүмүүсээр л дүүрч байна. ...

Хууль гарсаны дараа манай яам, тамгийн газрууд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж зэрэг газрууд бүгд өөр өөрсдийн зохицуулалтаараа хуулиа сулруулдаг. Төрийн өмчит компаниуд дээр дандаа төрийн албан хаагчид очиж байгаа. Тэд цалин авахын тулд, ямар нэгэн бараа шахахын тулд үйл ажиллагаа явуулдаг.Тухайлбал хамгийн том Эрдэнэт үйлдвэрийг олон нийтийн өмч болгоё, хувьчилья гээд асуудал тавьсан. Гэтэл маш их эс...

Олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлсэн.Хамгийн гол нь Компанийн хууль эрх зүйн орчин олон улсын жишигт хүрсэн гэдгийг салбарын экспертүүд хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг. Энэ нь ч засаглалаараа ТОП гэх жагсаалтад ордог компаниудын жишээнээс тод харагдана....

Хуулиа биелүүлээд явахад компани дахь хувь нийлүүлэгчдийн эрх ашиг сайн хангагдах боломжтой.Манай гурван хараат гишүүний хоёр нь гадных. Нэг нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах талаар ажилладаг, нөгөөх нь Австралийн Фостерс хэмээх хамгийн том шар айрагны компаний захирлаар ажиллаж байсан хүн бий.Сүүлийн хоёр жилийн хугацаанд АПУ компани үүнийг сайн хэрэгжүүлсэн. Бүхий л үйл ажиллагаа ил тод. ...

ТУЗ-өөр хэлэлцээд хувьцаагаа 100 дахин хуваасан. Одоо 52’665’200 ширхэг хувьцаатай бөгөөд нийт 2300-гаад хувьцаа эзэмшигчидтэй.Гэхдээ өрсөлдөх чадварын хувьд Тавантолгойн уурхайгаас олборлож байгаа нүүрс бүгд адил. Харин борлуулах хэлбэр өөр....

Зөвхөн компанийг байгуулж, бүртгүүлчихээд л явж болохгүй. Хэм хэмжээгээ тогтоох хэрэгтэй.Нэг чадлаар гурван ажлыг хийж байгаа учраас зарим компаниуд чадалгүйдэх, тамиргүйддэг. Танай сайтын зүгээс компанийн засаглалын хөгжлийн асуудлыг хөндөж, бидний санал бодлыг сонсч байгаад баяртай байна.Засаглал сайтай газарт сайхан аашны аяг үргэлж байдаг. Тэнд хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж өндөр. ...

Гэтэл жижиг хувьцаа эзэмшигчдэд 1000 гаруй төгрөгөөр л хувьцааг нь бодож өгсөн. Хувьчлал гэсэн нэрийн дор өмчийг үнэгүйдүүлж байх сонирхол их байгаа.Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд томоохон талбай эзэмшдэг, хөрөнгийн үнэлгээ нь 7-8 тэрбум атлаа, жилийн орлого нь 15 сая гэж мэдүүлдэг компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг өгдөггүй...

Тэрбумаас дээш болон доош алдагдалтай гэж хуваан зарласан. Үүнээс хойш нэлээдгүй ахиц дэвшлүүд гарсан.Өмнө нь нэг хүн долоо найман компанийн ТУЗ-д орсон тохиолдол байсан. Гэсэн мөртлөө зарим хуралдаа суудаггүй. Станцууд урсгал засвараа өөрсдийн ажилчдаараа хийлгэх боломжтой байтал заавал гадны компанийг хөлслөөд, ажилчиддаа ээлжийн амралт өгч байгаад хийлгэсэн байсныг илрүүлсэн....

Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойш хоёр жил орчим л болж байгаа учраас яаран дүгнэлт хийхэд хэцүү. Хөрөнгийн биржийн сайт руу ороод тухайн компанийн санхүүгийн аудитын тайланг нь харах боломжтой. Компанийн ТУЗ-д заавал тодорхой тооны хараат бус гишүүн байх ёстой гэж хуульчилсны дагуу нэлээдгүй хувь нь хараат бус гишүүнтэй болж чадсан.Шаардлага хангаагүй материал орж ирэхээр хорооны зүгээс буцаагаад дахин арав хоног...

Бид хамгийн гол нь хуулиа л ягштал мөрдөж ажиллахыг хичээдэг.Бидний зүгээс компанийн засаглалын бүх сургалтад сууж, мэдээлэл авсаны эцэст хэрэгжүүлэхийн чухлыг ойлгож, үр дүнтэй ажиллаж өдгөө ТОП20 компанид тогтмол орох болжээ. Өнгөрсөн жил манайх компанийн засаглалын шилдэг компаниар шалгарсан.Бид нар өнгөрсөн жил ногдол ашиг тараасан. Харин энэ жил тараахгүй....

Компанийн удирдлагууд ТОП менежерүүдийн хандлага, сэтгэлгээнд нөлөөлөх явдал чухалЭнэ асуудлууд ихэнхдээ ХК дээр гардаг. Асуудлыг тодруулахаар их хувьчлалаар буюу цэнхэр ягаан тасалбараар хувьцаа авсан жижиг хувьцаа эзэмшигчид олдохгүй байна, зарим нь нас барсан байна. Компанийг урт удаан хугацаанд тогтвортой оршин тогтнох эсэх нь ТУЗ-ийн шийдвэр, менежменгийн бодлогоос ихээхэн хамаардаг....

ТУЗ-ийн гишүүд нь том хувьцаа эзэмшигчийнхээ шийдвэрийг өөрөөр хэлбэл тэдний “амыг хардаг” байдал зонхилж байгаатай холбоотой.Өнөөдөр өндөр зардал гаргалаа ч гэсэн ирээдүйд зардлаа бууруулах, урт удаан хугацаанд тогтвортой хөгжих үндэс суурийг тавьдаг. Энэ талаар МСS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал их оновчтой тайлбарласан байдгийг олж үзвэл зүйтэй байх...

Том хувьцаа эзэмшигчдийн өмчийн эрхийг нь биш, засаглалын эрхийг нь хөндөж болно.Дээр нь энэ хуулийн цоорхойг ашиглаж маш олон луйврын үйл ажиллагаа явуулж буй гадаадын томоохон нөхдүүдийг таслан зогсоох бодлого барих хэрэгтэй. ...

Өөрөө л компанийхаа хяналтын томоохон багцийг эзэмшээд явбал баяр жаргал нь болохоороо багцаа задлах дургүй.Өнөөдөр улсын хэмжээнд хувьцаа эзэмшиж данс нээлгэсэн харилцагчдын тоо 800,000 гаруй хүн байна. Өнгөрсөн оны 12 сард манай Холбооноос санаачлан хөрөнгийн зах зээлийн шилдэг байгууллагуудыг тодруулсан “GRANDBULL” арга хэмжээний үеэр “Шарын гол” хувьцаат компани “Шилдэг засаглалтай компан”-иар шалгарсан. ...

Хувьцаа нь хэт төвлөрөөгүй нээлттэй ХК-ийн хувьд хөрөнгө оруулагчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах гэдэг асуудал байдаг энэ талаараа манай Компанийн тухай хуулийн зохицуулалт олон улсын нийтлэг жишигт хүрсэн гэж болно.Хараат бус асуудлын хувьд хэнээс хараат бус байхыг хэлж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Уул уурхайн компанийн хувьд засаглалын асуудал сүүлийн үед бусад салбарын компанийхтай харьцуулахад сайжрах хандлага гар...

Аж ахуй нэгжийн хуулийн ажлын хэсгийнхэн тухайн үед Унгарын хууль тогтоомжийг загвар болгож авсан. Хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргахдаа тухайн капитал үйлдвэрлэгч орны хууль эрх зүйн орчныг харж шийддэг. Ялангуяа компанийн хяналтын тогтолцоо, захирлуудын зөвлөлтэй хараат бус захирлууд зэрэг шинэ зохицуулалтууд орсон. ...

Ер нь компанийн тухай хуулийг эхлээд дагаж мөрдсөний дараа засаглалын асуудлыг ярьдаг. Гэтэл удалгүй АПУ-гийн хувьчлалтай холбоотой маргаан гарч, тэр хэргийг Компанийн тухай хуулийн санал өгөх эрхтэй холбоотой заалтаар шийдэнгүүт компаниуд хуулиа эргэн харж эхэлсэн.Энэ удаагийн хуулийг монголчууд хийсэн гэдгээрээ бахархууштай. Хүн угаас муу, эсвэл угаас сайн байдаг. Угаас сайн байвал хүнд нэг их хууль дүрэм хэрэггүй....

Харин энэ жилээс 300 сая төгрөгийг суулгалаа гэтэл СЗХ арван жилийнхээ ойд зарцуулна гээд өгөхгүй байгаа.Саяхан Олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлгээ гарсан. Гэтэл ТУЗ сул чадавхигүй, хангалттай цалин хөлстэй биш учраас гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцож чаддаггүй....

Нэг сумын засаг дарга хамгийн багадаа сум хөгжүүлэх сангаар 41 сая төгрөгийг төсвөөс гадна зарцуулж байгаа. Цаашилбал 300-400 сая төгрөг ч зарцуулж буй аймгууд бий. Гэтэл сумын засаг даргыг хэн хянаж байна вэ.Хуульчилж өгөхгүйгээр иргэд өөрсдөө хянана гэхээр цоожтой хаалга л мөргөж байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд дотоод аудиторын хороог төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 5-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж болно гэсэн хуул...

Эксперт Сэтгэгдэл
Б.Оюунчимэг СЭЗДС-ийн зөвлөх профессор, сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), профессор

Компанийг зүгээр нэг биш, харин тун сайн засаглах ёстой. Компанийг сайн засаглана гэдэг нь бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, шударга, итгэлцэлд тулгуурлан оновчтой удирдан явуулдаг, ажиллагчид, харилцагчид, хувьцаа эзэмшигчид, хэрэглэгч, үйлчлүүүлэгч олон нийтэд ил тод, үнэн зөв тайлагнадаг, ажиллагчид нь байгууллагадаа үнэнч, бие биеэ хүндэлдэг, удирдах ажилтнууд нь итгэл үнэмшилтэй, манлайлал сайтай, ажиллагч бүрийн оролцоог хангадаг, ашгийг цорын ганц, эцсийн зорилгоо болгодоггүй, үйл ажиллагааны стандарт, боловсон хүчний стратеги хөтөлбөр, авлигын эсрэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх болон технологийн бодлого, ёс зүйн дүрэмтэй, тэдгээрийг хэрэгжүүлдэг, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг, хохирол багатай даван туулдаг, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдэлдэг, шударга өрсөлддөг байх явдал юм. Ашиг хонжооны хойноос хөөцөлддөг, амин хувиа хичээдэг, өөрөө л баяжиж хөлжихийг зорилгоо болгосон хүн жинхэнэ бизнес эрхлэгч биш. Бизнесийг өөртөө “мөнгө олох”, “баяжин хөлжих” гэсэн аминч зорилготой эрхэлбэл явуургүй төдийгүй хор хөнөөлтэй. "Ашгийг эцсийн зорилгоо болгосон бизнесийн байгууллага хэзээ нэгэн цагт заавал дампууран мөхөх тавилантай" гэсэн Хенри Фордын үг байдаг.

2016.01.06
Х.Пүрэвдагва ШУТИС БУХС Профессор

Манайхны сүүлийн үед үгээр хөөцөлдөж буйн сонгодог жишээ бол "Компаний ЗАСАГ+ АЛ" үгийнхээ утгыг бүрэн ойлгохгүй байж олон юм ярих нь тун гэмшил. Олон хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй компанийг олноор удирдан хөтлөх, хамтаар удирдах зохион байгуулалтын хэлбэр. Хамтын оролцоотой удирдах зохион байгуулалтын нэг л арга. Оролцогч нарын үүрэг, статус ямар байх, жин банг нь хэрхэн тохируулах гэдгийг л ярьж байгаа хэрэг. Төр, өмчийн эзэд, хөлсний хөдөлмөр эрхлэгчдийн сонирхолын огтолцлын "алтан цэг"-ийг хэрхэн олох вэ? гэдгийг хайж байгаа хэрэг. Өмч, эзэн хоёрыг хэрхэн салгах, өмчийн эзний менежментийг хэрхэн саармагжуулах вэ? гэдэг асуултын хариуг хайж байгаа байдал. Энэ бол компаний хамтын удирдлага юм. Хэрхэн, хэрхэн гэдэг асуултуудын хариу олох үндсэн бөгөөд удирдахуйн ухаанд орж ирээд бас чолон жил аргазүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөөд, хэрэглэж байгаа арга бол бүрэн эрхийн оночтой төлөөлөн шилжүүлэлт, чиг үүргийн зохимжтой хуваарилалтын "матриц"арга гэж байдаг. Хэрвээ энэ талаар харилцан ярилцах, хамтран боловсруулалт хийх бодол байвал бидэнд хандаж болно. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ. ХАМТААРАА компаний хамтын удирдлагыг цэгцлэн хөгжүүлье.

2015.04.06

Манай компаниуд ТУЗ -ийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэнэ.

2014.11.04

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАНД ХАМРАГДСАН БАЙДЛЫН СУДАЛГААГ ГАРГАЛАА http://www.frc.mn/index.php/joomlart/2013-03-25-02-46-40/doc_download/3336-

2014.04.21
Баянмөнх.С "BP Mongolia Group" ХХК-ийн гүйцэтгэх захирал

Компанийн засаглалыг хэрэгжүүлсэнээр нэгдүгээрт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг сонгодог хэлбэрт оруулж, компанийн гүйцэтгэх удирдлагад тавих хяналт, үүрэг даалгавар, өдөр тутмын үйл ажиллагааг хяналт тавих, хардалт сэрдэлтгүйгээр хяналтыг нь тавиад, мэдээллийн уян хатан байдлыг бий болгож байгаа. Хоёрдугаарт сайн засаглалыг хөгжүүлсэнээр нийгэм буюу хамтран ажиллагч хөрөнгө оруулагч нарт итгэлцлийг төрүүлж байгаа. Тухайн хүний эрх ашгаас үл хамаарсан, бизнесийн эрх ашгийг нийцүүлэн шийдвэрийг гаргаад явдаг учраас хөрөнгө оруулагч нарт итгэлцэл төрдөг. Бид нэгдмэл нэг тайлантай. Нийтлэг эрх ашигт захирагдаж ажилладаг. Бид засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх гээд явж байхад эхэндээ алдаатай зүйлүүд байсан. Гэхдээ суралцаад хэрэгжүүлэх гээд явахад үнэхээр давуу талуудыг мэдэрч эхэлсэн. Бизнес цаг хугацаанаас хамаарсан эрсдлийг бий болгодог учир амжаад, зөв шийдвэр гаргах, боломж руу хөрөнгө оруулалт хийх, суурьтай нухацтай бизнесийг хөгжүүлэхэд ил тод нээлттэй байдал их тусалж байгаа. Бид үнэхээр хичээж байна. Хамаатан садан, найз нөхдийн эрх ашгийг суурь болгохгүй. Чадалтай боловсон хүчин байхад алзахгүй.

2014.04.12
Батцэцэг.Б ТУЗ-ийн гишүүн

Компанийн засаглалыг хэрэгжүүлснээр компанийн үйл ажиллагаа сайжраад, илүү сайн менежменттэй болдгоороо давуу талтай болов уу. Төлөөлөн удирдах зөвлөл нь хурлаа сайн хийдэг, гишүүд болон гүйцэтгэх захирлын томилгоо нь ил тод, нээлттэй байснаар чадвартайг нь сонгох боломж нээгдэнэ.

2014.04.12
Жанчивдорж.Д ТУЗ-ийн гишүүн

Хуулийнхаа дагуу ажилладаг компани гэж байдаг юм уу. Эзэн нь юмаа мэднэ гэдэг байдлаар ханддаг шүү дээ. Гэтэл компанийн тухай хуулинд болохоор их л том заалтууд байдаг. ТУЗ компанийг удирдан авч явах, гүйцэтгэх удирдлагыг сонгох, томилох, тайлан балансад үнэлгээ хийх гэх мэтчилэн олон үүрэг байдаг. Гэхдээ манай монголын компаниудад энэ байдал сул байгаа гэж боддог. Ялангуяа төрийн өмчит компаниуд муу ажилладаг. Манай компанийн хувьд хэрэгжүүлэхгүй, чадахгүй байгаа. Хүний хувийн өмч дээр оролцох боломжгүй. Жилд нэг удаа л удирдах зөвлөлийн хурал болоод өнгөрдөг.

2014.04.12
Эрдэнээ.З Улаанбаатар хивс ХХК, Захирал

1991 онд хувьцаат компани болсон. Өнөөөгийн байдлаар 2000 орчим хувьцаа эзэмшигчидтэй. Компанийн засаглалыг сайжруулах, хөгжүүлэ нь бүхий л ажлууд хууль журмын дагуу явагддаг. Жилд нэг удаа хурлаа хийдэг. Засаглалаа сайжруулсанаар үйл ажиллагаа үр дүнгээ илүү дүгнэхэд давуу талтай байдаг. Ноосны салбар хүнд. Ашиг орлого бага.

2014.04.11

Компанийн засаглалыг зөв хэрэгжүүлснээр манай улсын эдийн засаг сэргэн бусад орнуудын компаниудтай өрсөлдөх чадвар сайжран, компаний гүйцэтгэх захиралууд, ТУЗ-ын гишүүдийн үүрэг, үйл ажиллагаа тодорхой болон компаниуд өөрөөр хэлбэл татвар төлөгч нар хөгжин улмаар улс орон хөгжлийн зөв гольдиролдоо орж хөгжих болно.

2014.04.11
Номинзул Газар сүлжмэл ХК, ТУЗ

Компанийн засаглалыг шинэ хууль гарсанаас хойш компанидаа засаглалыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох болсон. Засаглалыг бүх сургалтад суусан. Ер нь засаглал сайжирсанаар ТУЗ, гүйцэтгэх захирлын үүрэг тодорхой болсон. Манай компанийн хувьд ашиг сонирхлын зөрчил нэг их байдаггүй. Гэхдээ чиг үүргийг нь зохих ёсоор нь салгахаар хоорондын уялдаа холбоо их сайжирсан. Хөрөнгийн бирж дээр манайх их нэр хүндтэй. Хөрөнгө оруулагч нар манай компанийг их сонирхдог. Ногдол ашгаа жил болгон аль болохоор хуваарилахыг хичээдэг.

2014.04.11
Базаррагчаа.Ш Ремикон ХК, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга

Компанийн засаглалыг хэрэгжүүлсний давуу тал нь гүйцэтгэх удирдлага, ТУЗ, удирдлагад их амар байдаг. Манай компанийн одоогийн байдлаар 1300 хувьцаа эзэмшигчидтэй. Брокерийн компани, Хөрөнгийн бирж, компанийн өөрийн сайтаар дамжуулан мэдээллийн ил тод байдлаа хангадаг. Томоохон хэмжээний хэлцэл, хурлуудыг телевиз, радиогоор мэдээллээ хүргэж байгаа. Компанийн засаглалын хууль эрх зүйн орчны хувьд шинэчилсэн компанийн тухай хууль, үнэт цаасны зах зээлийн хууль их сайн хуулиуд болсон гэж боддог. Зарим компаниуд засаглал муутай байгаа нь хуулийнхаа дагуу, журмынхаа дагуу явахад бүх зүйл ойлгомжтой байгаа учраас санаа зоволтгүй гэж хэлмээр байна.

2014.04.11
Цэндбаяр.Х Баянгол ЗБ гүйцэтгэх захирал

Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс олон ажлыг хийж байгаа учраас засаглалыг сайжруулах ажил нэлээд урагштай байгаа. Компанийн засаглал нь ил тод байх, ТУЗ-ийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчдийн өмнө ил тод байх ёстой гээд тодорхой зарчмуудыг хэрэгжүүлэхэд их амар байгаа. Засаглалыг хэрэгжүүлснээр маш их давуу талтай байгаа. Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн эрх үүрэг их тодорхой болж өгсөн нь ажил явуулахад ач тустай байдаг.

2014.04.11

орон нутаг гэдэгт тодруулах зүйл их байгаа санагддаг. Орон нутаг гэдэг статуст хотын дүүргүүд ордог. Тухайлбал, 300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүргийн санхүүжилт 3000 хүнтэй захын сумтай адил байгаагаас орон нутгийн хөгжил тааруухан байгааг зарим хүмүүс анзаарахгүй байгааг гайхдаг. Хүн амын тоо, бүс нутгийн онцлог гэх мэтээр сайн муу засгаас хамаарахгүй бусад хүчин зүйл байдгийг мэдэрч байж ярих хэрэгтэй санагддаг. байшинд суугаад судалгаа хийх, орон нутаг, газар нөхцөл дээр нь очиж судалгаа хийж ярих тэс ондоо зүйл шүү дээ.

2014.03.25

компанийн засаглал сайн гэдэгтэй санал нэгдэнэ. Монголчууд бөөр нь бөгсөндөө цэр нь цээжиндээ гэдэг. захирал нь залуураа сайн атгаж, ажилчид нь ажлаа сайн хийгээд явахад төр нь болсон болоогүй дарамт үзүүлэхгүй бол хөгжихгүй салбар гэж байхгүй болов уу гэж боддог.

2014.03.25

монголчуудын гараар могой бариулсан гадаадынханы хөрөнгө оруулалт нэртэй мөнгө угаалтыг таслан зогсоох хэрэгтэй. Ингэж ажиллахад хэцүү ч зөв өнцгөөс уйгагүй ажиллахад гарц байж л таараа гэж боддог. Мөн төрийн нэрээр далайлгасан ашиг хонжоо хайгчид, намын суганд наалдаж албан тушаалд томилогсдын хувиа хичээсэн шуналд хязгаар тавьж, таслан зогсоохгүй бол төрийн нэрээр хувийн хэвшлийнхэнийг дарамтлагчид хэт олширч байгаа нь хэрээс хэтэрч байна, зарим салбарт...

2014.03.25

Компанийн засаглалыг хөгжүүлэхэд хараат бус байдлыг сайжруулах ёстой гэж хэд хэдэн удаа сонсч, уншиж байсан. Жирийн сэтгүүлчийн хувиар харахад хөгжүүлэхэд саад болоод байгаа хараат бус байдлаа илүү тодорхой болгож, ярих биш хэрэгжүүлж эхлэх цаг болсон мэт санагддаг. Бас мэдээллийн ил тод байдлыг тэнцвэртэй мэдээллийг хүргэдэг сэтгүүлчдийн чадамжийг нэмэгдүүлэх нь хамгийн чухал... Бүрэн мэдээлэлгүй сэтгүүлч хангалттай мэдээлэл зөв өнцгөөс хүргэнэ гэдэг эргэлзээтэй...

2014.03.25

Зөвхөн шантаажаар амьдардаг хэсэг бүлэг хүмүүс бий болоод удлаа. Төрийн нэр барьсан шантаажийн байгууллага хүртэл гарсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Хэн нэгнийг үзэл бодлын нь төлөө хавчин гадуурхаж, бизнесийнх нь нэр хүндэд халдах юм уу, эсвэл бизнесийг шууд булааж авах гэсэн төрийн байгууллагын оролдлого нь шантаажаар амьдрагчдад сайхан өгөөш болж байна. Тэд хуурамч мэдээлэл цацаж, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нь бууруулах гэж улайран зүтгэхдээ ШӨХТГ, АТГ-аар айлган сүрдүүлдэг болсон байна. Эх орны үйлдвэрлэгчдээ төр засаг хамгаалалтдаа авахгүй бол гадаад дотоодын мангасуудын аманд орж үхэх нь байна шүү. Нөгөө яриад байсан эх орондоо сайхан амьдаргаая гэсэн чинь яалаа.

2014.03.25